Сексийн 15 дүрэм
Нэг
Маргаантай үедээ секс хийх хэрэггүй. Нөхөр эхнэр хоёр эхлээд ууртай нь аргагүй учраа ололцож, асуудлаа шийдвэрлэчихээд дараа нь хэн хэндээ жаргал өгөхөөр орондоо орно гэдэг тийм сайхан байх нь юу л бол. Заавал секс хийж, түүгээрээ эвлэрэх гэж чармайгаад хэрэггүй.
Хоёр
Секс бол өдөр тутмын жирийн нэг зүйл бус, онцгой чухал үйл явц гэж хандах хэрэгтэй. Унтлагын өрөөндөө сэтгэлд таатай онцгой нөхцөл бий болгосон байвал тун сайн. Ядаж л зөвхөн сексийн үед асдаг бүдэгхэн гэрлийг олоод тавьчихаж болно биз дээ.
Гурав
Цадталаа идсэний дараа загас наадуулах огт хэрэггүй. Хурьцал бол биеийн тодорхой хэсгүүдийн цусны эргэлтийг нэмэгдүүлдэг гэдэг шүү дээ. Өөх ихтэй гахайн хэрчим мах идсэн хоол боловсруулах эрхтнүүдэд ихээхэн хэмжээний цус шаардлагатай болно. Харамсалтай нь бид энэ дүрмийг байнга л зөрчиж байдаг. Харин дараа нь хоол дүүрэн чихсэн ходоодоо таг мартчихаад амжилтгүй ч болж магадгүй гэдгийг нь үл хайхран секс хийх гэж оролдоно гээч!
Дөрөв
Хэрвээ та хэтэрхий хөөрч баярласан юмуу гуньж уйтгарласан бол сексээс татгалзах хэрэгтэй. Сэтгэл санааны сайн, муу бүх л хөдлөлийн аль аль нь секст ихээхэн нөлөөлдөг гэдгийг сануулъя.
Тав
Хэрвээ гурван хундагаас илүү согтууруулах ундаа уусан бол сексийн талаар бодох ч хэрэггүй. Жаахан уучихсан байхад секс илүү сайхан болно гэдэг нийтлэг ойлголт байдаг нь тун буруу. Согтууруулах ундаа бол биеийг сулруулдаг бодис учир сексийн чалхыг сайжруулдаггүй юм.
Зургаа
Бэлгийн харьцаанд орохын өмнө бие засах хэрэгтэй. Дорны анагаах ухаанд бөөрийг бэлгийн үйл ажиллагааны чухал эрхтэн гэж үздэг байна. Бөөр хүний бие махбодод олон үүрэгтэй дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Давсаг дүүрэн байх нь сексийн мэдрэмжийг өөрчилж орхидог тухай бүр ярихын ч хэрэггүй.
Долоо
Цаг агаарын байдлыг анхаарч үз. Угаасаа цаг агаарын аливаа өөрчлөлтийг онцгой мэдэрдэг биетэй хүмүүс байдаг шүү дээ. Зарим үед сексийн чадавхи нь санаанд оромгүй өндөрсөх нь ч бий. Тиймээс аз турших хэрэггүй юм л даа.
Найм
Бэлгийн харьцаанд орохоос хоёр цагийн өмнө, мөн дараа нь нэг хэсэг хугацаанд биеийн хүчний хүнд ажил хийхгүйг хичээх хэрэгтэй. Энд олон тайлбар илүүц биз. Хурьцлын өмнө хүнд ажил хийснээр биеийн хүч тамир суларна, дараа нь бол сексийг үйлдэл дууссан төдийгөөр боллоо гэж үзэхгүй, хос хоёр нэлээд хугацаанд тайван, сэтгэл хангалуун байдалд хамт байх нь чухал байдгаас тэр.
Ес
Сэрэл хөдөлгөх хиймэл аргуудыг болж өгвөл хэрэглэхгүй байвал зүгээр. Дорно дахины сексийн ухаанд тэдгээрийг хэрэглэх нь ердөө л тэнэг явдал гэж үздэг.
Арав
Сексийн дараа шууд ямар нэгэн усан эмчилгээ хийж болохгүй. Дууслаа л бол үсэрч босоод л шүршүүрт гүйж ороход энэ гайхамшигт мэдрэмж, байдал оргүй алга болдог. Сексийн дараах тэр гайхамшигт мэдрэмж нь зөвхөн тааламжтай зүйл биш, бас эрүүл мэндэд тустай зүйл гэдгийг дорны ухаанд тэмдэглэдэг.
Арван нэг
Сексийн үед эр бэлэг эрхтнийг аажим, нямбай оруул. Шадар цэргүүдийн илдний түлхэлт шиг байж болохгүй.
Арван хоёр
Хос хоёрын хэн нэг нь өвдсөн байвал тэр нь бага зэрэг идэвхгүй байх хэрэгтэй. Мэдээж сульдсан биеийг хэт ачааллаар зовоох хэрэггүй шүү дээ. Гэхдээ Хятадын зарим эх сурвалжид сексийн тодорхой зарим аргуудыг эмчилгээ гэж үздэг.
Арван гурав
Бэлгийн харьцааг механик ажил, үйлдэл болгочихож болохгүй. Хос бүрт өөр өөрийн тодорхой дадал байдаг ч сексийг цагийн хуваариар хийж болдоггүй. Гэтэл хосуудын сэрэл гэнэт хөдөлж дур тачаал нь хүрвэл яах вэ? Нөгөө хуваарьтай өдрөө хүлээгээд тас хавчаад өнгөрөх хэрэг үү? Харин түүний оронд тэр гайхамшигт мэдрэмжийн төлөө галзуурсан нь дээр биш үү?
Арван дөрөв
Сексийн талаарх элдэв төсөөлөл, зөгнөлийг дур хүсэл өдөөх хэрэгсэл болгон ашиглах нь тун дэмий зүйл юм. Бод л доо. Нүдээ аньж хэвтээд л Брижит Бардог тэвэрч байна гээд мөрөөдөж, мөрөөдөж, нүдээ нээгээд харахад эхнэр чинь л байна шүү дээ. Мөрөөдөл бодит байдлаар солигдох энэ хурц байдал нь сексийн хувьд томоохон цохилт болдог байна.
Арван тав
Орон дээр хэдэн дэр байх нь бас л чухал. Харин одоо л бид сексийн байрлалын тухай ярих гэж байна. Загас наадуулах байрлал үнэхээр олон янз, тэгээд ч сексийн ханамж авахад энэ нь чухал үүрэгтэй. Харин үүнд дэрнүүд танд тусалж чадна шүү.
Энэ дүрмүүд тун ч энгийн байгааг харж байгаа биз дээ? Дорно дахины сексийн сургаалын гол зарчим нь өөрийн боломжоо дээд зэргээр ашиглах явдал гэж үздэг юм.