Эрчүүдийн үрийн шингэн
Yрийн шингэнтэй холбоотой асуулт, хариултуудаас
-Миний үрийн шингэн заримдаа ягаан өнгөтэй болсон байх юм. Энэ юуных вэ?
-Эрүүл эрэгтэй хүний үрийн шингэн ямар нэг өнгөний өөрчлөлттэй байх ёсгүй. Хэрвээ үрийн шингэний өнгө хувирах, цусан толбо, тод цагаан эд ажиглагдах юм бол даруй эмчид үзүүлэх шаардлагатай. Энэ нь үрэслийн чанартай өвчний шинж тэмдэг юм.
-Эр хүний үрийн шингэн эмэгтэйн биед арьсны загатнаа /аллерги / өгнө гэж байх уу? Би яг ийм байдалтай байна. Нөхөртэйгөө унтсаны дараа бие их эвгүйцэж үтрээн дотор хорсолт мэдрэгдээд байх юм?
-Энэ тохиолдолд эхлээд эмчид үзүүлэх хэрэгтэй. Ийм байдал уг нь бэлгэвч хэрэглэсэн үед ажиглагддаг. Гэхдээ энэ нь ховор тохиолдол. Магадгүй жирэмсэн болчих вий гэж бодох зэргээс болж бэлгийн харьцааны үед эмэгтэйн бие махбод нөхрийнх нь /хамтрагчийнх нь/ үрийн шингэнээс хамгаалах хамгаалалтын механизм бий болгодог. Энэ үед үтрээ, бие махбод нь үрийн шингэнийг гадны биет, өвчин үүсгэгч мэт хүлээн авч эсэргүүцэл үзүүлж байна гэж ойлгож болох юм. Энэ нь биологийн үүднээс тийм ч ойлгомжтой үзэгдэл биш юм. Харин анагаах ухааны хувьд бол өвчин гэж тооцогдоно. Энэ эмэгтэй яагаад чухам эрэгтэйн үрийн шингэнд ийм эсэргүүцэл үзүүлж байна вэ? гэдэг нь тодорхойгүй. Эсвэл сэтгэл зүйн хувьд далд ухамсрын ямар нэг асуудал илэрч байж болох юм. Хэрвээ өөр эрчүүдийн үрийн шингэнийг хүлээн авахдаа ийм зүйл ажиглагдахгүй байвал яг тухайн хүнээс хүүхэд олохгүй байх гэсэн далд ухамсрын эсэргүүцэл байж ч болно л доо. Яг үүнээс болоод ингэж байна гэх тайлбар одоохондоо байхгүй.
Ингэхэд үрийн шингэн гэж чухам юуг хэлдэг юм бэ? гэж хүүхэд чинь асуувал та хариулж чадах уу? Яг шинжлэх ухааны үндэстэй бодит хариултыг тийм ч олон хүн өгч чадахгүй л болов уу? Тиймээс бид Анагаах ухааны доктор С.Т.Агарковын номноос доорх мэдээллийг бэлтгэн толилуулж байна.
сперм буюу үрийн шингэн нь бэлгийн харьцааны үед эр хүний бэлэг эрхтнээс ялгардаг өвөрмөц үнэртэй, өнгөгүй, зунгааралдсан шингэн юм. Нэг удаагийн дур тавилтаар эрчүүд дунджаар 2-5 мл үрийн шингэн ялгаруулна. Хэд дараалж, хүчтэй цацагдаж байвал биемахбод эрүүл сайн байна. Харин бэлгийн харьцааны байнгын байдлаас хамааран өнгө, амт нь өөрчлөгддөг. Хэдий тогтмол, ойрхон бэлгийн харьцаанд орох тусмаа үрийн шингэний бүтэц өөрчлөгдөн шингэрч, улам бүр өнгөгүй тунгалаг болдог. Энгийнээр хэлэхэд энэ нь үрийн шингэн дэх эр эс улам цөөрч байна гэсэн үг. Учир нь эрүүл чийрэг ямар ч эр хүн үрийн шингэн ийм өнгөгүй тунгалаг болох байнгын бэлгийн харьцаанд байх чадвартай. Энэ нь үрийн шингэн дэх үр тогтоох чадвар бүхий эр эс хангалттай боловсорч чадахгүйд хүргэж байгаа хэрэг юм. Тиймээс хүүхэдтэй болох хүсэлтэй гэр бүл өдөр бүр биш, харин долоо хоногт 3-аас доош буюу харьцангуй цөөн удаа бэлгийн харьцаанд орох хэрэгтэй.
Эр эсийн үр тогтоох чадвартай болох тохиромжтой хугацаа нь хүн бүрийн нас, биемахбодын эрүүл мэнд, чадавхаас хамааран янз бүр боловч дунджаар 2-3 хоног байдаг. Yрийн шингэн нь түрүү булчирхайд бүрэлддэг шингэн хэсэг, эр бэлгийн эсүүд, мөн тосны найрлага бүхий тэжээлийн эд зэрэг хэд хэдэн зүйлээс бүрддэг байна. Yрийн шингэн дэх эр бэлгийн эс тооны хувь асар их бөгөөд нэг мл үрийн шингэнд 5-10 хүртэл сая ширхэг боловсордог ажээ. Хэвийн үр тогтоолт явагдахын тулд энэ хэдэн арван сая эсээс нэг юм уу хоёр нь л үлдэх хэрэгтэй болно. Тиймээс үлдэж буй бүх эсийг үхүүлэх хэрэг гардаг. Yүнд эр хүний биемахбод өөрөө зохицуулагдсан байдаг. Эр хүн нэг удаагийн дур тавилтаар ялгарсан үрийн шингэн дэх эр бэлгийн эсүүдээс үр тогтоох боломжтой ганцыг үлдээхийн тулд гиалуронидаза хэмээх тусгай фермент ялгаруулдаг бөгөөд энэ нь тэрхүү үнэт ганц эсийг авч үлдээд бусдыг нь үр тогтоох чадваргүй болгодог ажээ.
Эр хүний үрийн шингэнийг судалдаг анагаахын салбар шинжлэх ухааныг сперматологи гэж нэрлэдэг. Энэ нь тун төвөгтэй, багаж техник, судалгааны технологийн хувьд ч ярвигтай шинжлэх ухаан юм. Судалгааны үндсэн дээр эр хүний үрийн шингэний бүтэц, түүн дэх эр бэлгийн эсийг тоолж, шинж чанар, эрүүл эсэхийг нь тодорхойлох, ямар хүнийнх болохыг тогтоох зэрэг олон ажил хийгддэг. Учир нь үрийн шингэн яг хүний цусны адил хэд хэдэн бүлэгтэй байдаг байна. Тиймээс та бидний мэддэгчлэн үрийн шингэн нь зөвхөн нөхөн үржихүйн судлагдахуун төдийгүй гэмт хэргийн баримт ч болдог билээ. Сонирхуулж хэлэхэд үрийн шингэн нь өнгө хувирах чадвартай байдаг бөгөөд тусгай гэрлээр гэрэлтүүлж тусгай нүдний шилээр үзэхэд тодхон харагддаг ажээ.
Эр бэлгийн эсийн гоо сайхны уралдаан явуулна
Энэ орчлон дээр хүмүүс юу эсийг санаж, сэддэг гэх вэ?
Гэтэл Рочестерийн Их сургуулийн үрийн шингэний хадгаламжийн банкныхан эр бэлгийн эсийн гоо сайхны уралдаан явуулах шийдвэр гаргасан байна. Тэмцээний шүүгчээр уг сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, эмч бүсгүйчүүд ажиллах бөгөөд доноруудын өгсөн үрийн шингэнүүдийн дунд уг уралдаанаа явуулахаар шийджээ. Энэ нь зүгээр нэг зугаа төдий ажил бас биш юм. Учир нь доктор Девид Гьюзик болон хамтрагчдын нь гаргасан нээлтээр эр бэлгийн эсийн толгой, сүүлний хэлбэр, уян хатан байдал зэрэг нь буюу, өөрөөр хэлбэл гадаад гоо үзэсгэлэн нь үр тогтоох чадварт нь нөлөөлдөг болохыг тогтоосон байна.