Эрчүүдийн орон доторх 40 алдаа

Гэтэл бүсгүйчүүд гэдэг ямар нарийн торгон мэдрэмжтэй хүмүүс билээ? Тэд танд өчүүхэн мэт санагдах, энгийн зүйлүүд дээр хүртэл голдоо ортол гомдсон байдаг шүү дээ.
Зарим нэг нь таны жижигхэн алдаануудыг цуглуулж цуглуулж байгаад нэг удаа /магадгүй энэ нь эцсийн удаа/ нүүр хорстол авахдаа та түүнд зөвхөн таагүй сэтгэгдэл, гомдол, уйтгар төрүүлж байсан бөгөөд тантай холбоотой байсан нь түүний хувьд уйтгар гуниг, зэвүүцэл болон хувирсан гэж хэлэхээ ч сийхгүй. Тиймээс таныг хайртай бүсгүйгээ гомдоохгүй, сэтгэл дүүрэн байлгахад чинь нэмэр болж магадгүй гэсэн үүднээс бид эрчүүдийн орон дотроо гаргадаг 40 алдааг хэлэх гэсэн юм. Энэ нь номын буюу онолын асуудал огт биш, харин яг амьдрал дээр тохиолддог зүйлүүд юм.
Yүнийг бид шаггүй олон эмэгтэйчүүдийн дунд явуулсан санал асуулгынхаа дүнд олж мэдсэн юм.
1. Чи дэндүү хурдан дуусгачихдаг
Ихэнх бүсгүй эрчүүд сексийг ингэж хурдан дуусгадаг нь тэдний өөрсдийн нь өөдгүй зантай холбоотой гэж үздэг. Сэтгэл хөдөлгөсөн ийм аятайхан мөчийг яагаад ядаж хагас цаг илүү үргэлжлүүлж болохгүй байх вэ дээ? Тэр зүгээр л хүсэхгүй байна! Энэ муусайн эрчүүд яахаараа ингэж зөвхөн өөрийгөө л боддог байна аа гэж тэр дотроо гомдон үлдэнэ.
2. Чи дуусгалгүй дэндүү уддаг
Харин одоо бол тэр чамд таалагдаж сэтгэлийг чинь хөдөлгөж чадахгүй байна гэж боддог. Түүнээс гадна бүсгүй ядарчихсан байна. /Хайртынхаа ядарсан үгүйг анзаарахаа мартав аа!/
3. Чи сексийн үед амаа үдүүлчихсэн юм шиг байдаг.
Эрчүүд нүдээрээ, хүүхнүүд чихээрээ дурладаг гэдгийг чи мэднэ шүү дээ. Тэгвэл бүсгүйчүүд яг л чихээрээ зөөлөн ялдам үг сонсох хүсэлтэй байдаг. Yгүйдээ л ядаж чиний дур хүсэл ямар их байгааг мэдэгдэхүйц хэмжээний амьсгаадах, уухилах явдал байх хэрэгтэй шүү дээ.
4. Чи дөнгөж дуусгангуутаа л шүршүүр рүү гүйдэг
Эмэгтэйчүүд энд өгүүлж буй талаараа эрх мууртай төстэй юм шиг байгаа юм. Тэд хайртай хүнээ налж, эрхэлж, түүнд өөрийнхөө үнэрийг шингээн үлдээхийг хүсдэг. Харин чи түргэхэн шиг энэ үнэрээс салах гэж яаран гүйж одоход бүсгүйн сэтгэл дүүрэн гунигтай хоцордог.
5. Чи дэндүү чанга хашгирдаг
Санал асуулгад оролцсон бүх эмэгтэйчүүдээс ганцхан хүн л энэ талаар гомдол гаргасан. Гэхдээ бас санахад тун ч илүүдэхгүй зүйл юм л даа. Мэдээж хэрэг сэтгэл хөдлөлөө тод томруун илэрхийлнэ гэдэг гайхамшигтай л даа. Гэхдээ чи эмэгтэй хүнтэй орон дотор байгаагаа болохоос цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн үзэж байгаа биш гэдгээ бодоорой л доо.
6. Yйл явдал яг эцсийн цэгтээ хүрээд, хамгийн эгзэгтэй мөч ирж байх тэр агшинд чи гэнэт зогсонгуутаа Чи болчихсон уу? гэж асуудаг
Yүнд бүр тайлбар хийхийн ч хэрэг алга. Ээ, эрчүүд минь мэдрэмжтэй бай!!!
7. Чи чихийг нь шүлсдээд, чихэн дээр нь уухилаад байдаг
Хүний чих хамгийн сэрэл бүхий хэсгүүдийн нэг мөнөөсөө мөн. Чанга хазаж, зулгааж, зажилж, хөхөж огт болохгүй. Зөөлхөн үнсэлт заримдаа гайхамшгийг бүтээж болох ч тэжээвэр гөлөг өөрийнхөө дуртай зөөлөн тоглоомыг зулгааж тоглож байгаа юм шиг аашилна гэдэг чинь юу гэсэн үг вэ?
8. Чи дэндүү хурдан тайчдаг
Эмэгтэйчүүдийн хамгийн их хүсдэг, хичээдэг юм бол тэнэг байдалд орохгүй байх явдал. Хүн хэн нэгнийг дэндүү их хүсэж болно, гэхдээ л… Түүнийг гадуур хүрэмтэйгээ байхад чи бүх юмаа шалдалчихаад ганц бэлгэвч углачихсан байвал та хоёр хэн хэн нь ямар утгагүй тэнэг байдалд орохыг төсөөлөөд үз дээ.
9. Чи өрөөний дээд гэрлээ асаатай орхидог
Хэтэрхий хурц гэрэл унтлагын өрөөг мэс заслын өрөө мэт болгож орхидог. Тэгээд ч их гэрэлтэй өрөөнд эмэгтэй хүн яг сексийнхээ явцыг биш, харин өөрөө хэр зэрэг дур булаам харагдаж байгаагаа хянахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ бол сэтгэл зүйн шаггүй дарамт шүү.
10. Чи сексийн өмнө шүршүүрт ордоггүй
Эрнест Хеменгуэй эр хүнээс эр хүний л үнэр ханхалж байх ёстой гэж нэгтээ хэлсэн. Гэхдээ олон бүсгүй үүнтэй санал нийлдэггүй ажээ. Мэдээж хэрэг тэд чамаас шинэхэн хонгорзул цэцэг үнэртэж байгаасай гэж хүсэхгүй л дээ. Гэхдээ харамсалтай нь хэтэрхий эр хүний үнэр /хөлс гэх мэт бас бус байдлыг бодоод үз дээ!/ тэдний сэтгэлийг хөдөлгөдөггүй ажээ.
11. Чи ажлаа дуусангуут буруу тийшээ хараад хурхирчихдаг
Бүсгүй хүний хувьд хамгийн том доромжлол. Ер нь эмэгтэй хүнтэй нэг оронд байхдаа чиний хийж болох үйлдлүүдийн хамгийн тэнэг бөгөөд муухай нь л энэ юм. Тэр байтугай чи яг сексийн өмнө 10-20 тугал эх барьж авсан байлаа ч, эрдмийн зэрэг хамгаалсан байлаа ч, 100 метрийн гүйлтийн шинэ дээд амжилт тогтоосон байлаа ч бүсгүй хүнтэй секс хийнгүүтээ түрүүлж унтсаныг чинь зөвтгөх зүйл огт биш.
12. Чи түүнтэй секс хийхдээ оймсоо тайлдаггүй
Бүсгүйчүүд яагаад оймсноос өөр хувцасгүй эрчүүдийг хараад тэгж сэтгэлээр унадаг юм бүү мэд. Yүнийг ойлгоход хэцүү л дээ, гэхдээ тогтоож авахад илүүдэхгүй сургамж шүү.
13. Чи куннингулис /эмэгтэй хүний бэлэг эрхтнийг хөхөх, таалах/ хийж байхдаа нүд рүү нь ширтээд байдаг
Мэдээж чи бүсгүй хүнийг илж таалж байхдаа өөрийгөө хянаж чадахгүй, нуувчны цаан орсон зальжин фашист шиг харагдаж байгаагаа ойлгохгүй болсон байж болно л доо. Гэхдээ л ямар ч үед чи өөрөө энэ болж буй үйл явцад чин үнэнээсээ автсан байгаагаа харуулах хэрэгтэй шүү дээ.
14. Чи дотуур хувцсыг нь урж тастдаг
Бүсгүйчүүд өөрсдийн дотуур хувцсандаа тун нямбай, гамтай ханддаг. Хэрвээ дурлалын тухай кинонууд дээр хамаг хувцсыг нь хүчээр тайлан шидэж, тасар татан байгаа дүрслэл харагддаг бол харин амьдрал дээр жаахан өөр байдаг гэдгийг санаарай. Энэ явдал байнга давтагдвал эцсийн эцэст чи түүнийг өөрийнхөө өмнө хятад хоригдлуудын өмсдөг шиг хямдхан даавуугаар хийсэн баазхан дотуур хувцастай ирдэг болгоно гэж мэдээрэй.
15. Чи куннингулисийн үед нулимаад байдаг
Чи түүнийг илж таалж байхдаа /ялангуяа эмзэг эрхтнийг нь/ нулимаад байдаг юм биш биз? Умдагны тэр бяцхан хялгаснууд аманд ороод байвал яах вэ? Залгих хэрэг үү? Эсвэл гараараа малтаад байх уу? Санал асуулгад орсон бүсгүйчүүдээс ингэж асуухад Яаж гэдгийг нь бид яаж мэдэх вэ дээ? Нулимахгүй л байвал боллоо. Эцсийн эцэст тэр чинь эр хүн шүү дээ. Яаж ийгээд л авна биз. гэж хариулсан шүү.
16. Чи дэндүү урт хумстай байна
Эр хүн бусад бүх эрхтэн нь гэмтсэн байгаад ганц хуруу нь л бүтэн байхад тэр эрүүл гэж тооцогдоно гэж ярьдаг шүү дээ. Гэтэл тэр ганц бүтэн хурууны хумс хэтэртлээ ургаад хир дүүрч, бас оготно мэрсэн мэт салбарчихсан байвал гэр бүлийн амьдралаасаа амжилттайгаар хагацаж болно шүү.
17. Чи бүхий л жингээрээ түүнийг дарж алчих шахдаг.
Ихэнх тохиолдолд эрчүүд эмэгтэйчүүдээс жингээрээ хавьгүй илүү байдаг шүү дээ. Сонгодог байрлалд секс хийж байхдаа бүсгүйчүүдийн тэвчээрт хэтэрхий битгий найдаарай. Заримдаа хөөрхий бүсгүйн тасалданги ядарсан амьсгаа дур тачаалынх огт биш байж ч магадгүй шүү.
18. Чи бүр хэтэрхий шуналтай үнсдэг
Чи хэлээ бүсгүйн аманд хийчихээд халуун сав угааж байгаа мэт аашлах нь тэр бүр таалагддаггүй юм байна лээ шүү!
19. Чи түүнийг өөртэйгөө хамт байхдаа дур тавьж байгаа эсэхийг нь огт анхаардаггүй
Дээр хэлсэнчлэн хүүхнүүд үг ярианд чамгүй анхаарал хандуулдаг. Чи түүнд таашаал өгөхийн тулд газрын гүнд нүүрс хүрздэж буй уурхайчин шиг хөлөрч байж ч магадгүй. Гэтэл чиний энэ зүтгэлийг бүсгүй чинь зүгээр л чиний өөрийнхөө төлөө тавьж буй анхаарал, африкийн харуудын чанар гэж үнэлбэл гомдолтой биз дээ. Заримдаа Би чамайг надтай хамт сайхан байгаасай гэж бодож байна гэсэн зөөлөн үг өндөр ур чадвар бүхий сексийн үйл явцаас хавьгүй үр дүнтэй байж ч магадгүй.
20. Чи хүчээр минет хийлгэдэг /минет-эр бэлэг эрхтнийг хөхөхийг хэлнэ/
Чин үнэнийг хэлэхэд минет бол цэвэр бүсгүй хүний өөрийн хүслээр хийгдэх ёстой үйлдэл. Yүнийг хийхийг шаардах, хүчлэх нь туйлын бүдүүлэг зан юм. Тэр яг одоо үүнийг хийхийг огт хүсээгүй байж болно шүү дээ. Хэрвээ чамд энэ үйл явц үнэхээр таалагддаг бол өөрийн жишээн дээр түүнийг өөрөөр нь хийлгэхийг л зорих хэрэгтэй дээ.
Yргэлжлэл нь дараагийн дугаарт