Таны мэдлэгт

Лонхоор заалгаж олсон нөхөр
Италийн нэгэн гэр бүлийн товчооны гол хийдэг ажил нь орой бүр лонх эргүүлдэг хүүхдийн тоглоом болжээ. Гэр бүл болох хүсэлтэй байгаа ижил тооны эрчүүд, хүүхнүүд уг тоглоомонд оролцдог гэнэ. Хүйсийн хувьд ижил тоотой оролцогчид ширээ тойрч суугаад лонх эргүүлнэ. Харин лонхны амсар харсан хүнтэйгээ зүгээр нэг тоглоомоор үнсэлцэх биш, шууд гэр бүл болох ёстой гэнэ. Яахаараа ухамсар суусан насанд хүрэгчид үүнд ингэж итгэлтэй ханддаг байна аа гэж гайхмаар. Энд үнэхээр гэр бүлтэй болъё гэсэн чин сэтгэлтэй хүмүүс л ирдэг юм. Тэд энэ тоглоомын ачаар нөхөртэй болсондоо огт харамсдаггүй, харин ч хувь заяагаа гэж бодож чухалчлан хүлээж авдаг гэж уг товчооны эзэн Лира Лейсман ярьсан байна.
Болохгүй!!
Туркийн эрүүлийг хамгаалах яамнаас бүх эмэгтэй эмч нар ОХИН хэвээрээ байх ёстой гэж шийджээ. Анагаах ухааны сургуульд суралцахаар орж ирсэн бүх охидыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах бөгөөд хэрвээ суралцагчдаас хэн нэг нь биеэ зохисгүй авч яваа шинж байдал ажиглагдвал даруй эмэгтэйчүүдийн эмчид шалгуулна гэнэ. Эмч үзээд л Өө, энэ чинь охин биш хүүхэн болжээ гэж хэлбэл өнгөрөх нь тэр. Мэдээж алахгүй л дээ. Харин сургуулиас шууд л хөөж орхино. Харин эмнэлгийн бага тушаалын албатууд асрагч, сувилагч, хувийн асрагч гэх мэт/ бүр ч хэцүү гэнэ. Тэднийг 13-17 насандаа биеэ үнэлэх юм уу, бэлгийн ажил огт хийж болохгүй хэмээн тушаажээ.
Жирэмслэлтийг шалгагч дотуур өмд
Хүсээгүй жирэмслэлт болох вий гэж айх, эсвэл хүүхэд олохсон гэж мөрөөсч өглөө бүр шээсээ шалгах зовлонгоос бүсгүйчүүд тун удахгүй салах нь. Японы эрдэмтэд жирэмслэлт шалгагч дотуур хувцас зохион бүтээжээ. Харахад энгийн л цагаан дотуур өмд. Харин тэр эзнээ жирэмсэн болонгуут улаан өнгөтэй болж дохио өгдөг ид шидтэй гэнэ.