COOL

Эмч ээ яагаад..?
А. Би 12 настай. 12 нас 3 сар болж байна л даа. Энэ шинэ жилээр миний сарын тэмдэг анх удаа ирсэн. Анхны удаагийн дараа бараг 2 сар хагас болоод түрүүчийн долоо хоногт ахиад ирсэн. Ээж надад таарах ариун цэврийн хэрэглэлийг зааж өгөөд би хэрэглэж байгаа л даа. Гэхдээ энэ цусны үнэр надад ердөө таалагдахгүй юм. Би ариун цэврийн хэрэглэлээ солихдоо бараг огих гээд байх юм. Яагаад сарын тэмдэг ийм хачин үнэртэй байдаг юм бэ? Энэ үнэрийг дарах арга байхгүй юу? Yнэртэй ус цацаж болох уу? /Туяа. УБ/
Х. Yнэртэй ус, элдэв бусад зүйл бэлэг эрхтэндээ цацаж болохгүй. Угаасаа сарын тэмдэг гэдэг бол гагцхүү эмэгтэй хүний бие организмд зохиолдсон өвөрмөц процесс юм. Монголчууд муу цус, сарын хир ч гэж хэлдэг байсан. Учир нь эмэгтэй хүний биен дэх бохир, муудсан цус гадагшилж бие махбод цэвэрлэгдэж байна гэж ойлгож ч бас болно. Тиймээс сарын тэмдгийн үеэр гарч буй цус угаасаа бараан, хүрэн өнгөтэй, өвөрмөц хурц үнэртэй байдаг. Сарын тэмдгийн үеэр бэлгийн ариун цэврийг сайн сахиж орой бүр бүлээн усаар зөөлөн угаах, ариун цэврийн хэрэгслийг 2-3 цаг тутам сольж сурах хэрэгтэй. Түүнээс ямар нэг гадны зүйлээр дарна гэж байхгүй. Бэлэг эрхтнийг зөөлрүүлсэн саван, эсвэл зориулалтын тусгай шингэнээр зөөлөн угаах ёстой. Харин эдийн саван, бактерийн эсрэг үйлчилгээтэй шүлт ихтэй саван хэрэглэж болохгүй. Чиний хувьд угаасаа элдвийн үнэрт их мэдрэмтгий байж болох юм. Тийм болохоор тусгай үнэр дарагчтай ариун цэврийн хэрэглэл сонгож хэрэглээд үз дээ.

А. Найз охид маань сарын тэмдгийн үеэр зүв зүгээр байдаг. Биеийн тамирын хичээлд орж, сагс хүртэл тоглодог. Гэтэл би энэ үеэр хэвлий нуруугаар маш их өвдөж сагс тоглох бүү хэл тэгшхэн явж ч чадахгүй болдог. Би 17 настай. Одоогоор хүнтэй унтаж үзээгүй. Зарим охид хүнтэй унтаагүй болохоор тэгж байгаа юм гээд байх юм. Онгон байхад сарын тэмдэг ингэж өвдөж ирдэг юм уу? /Гэрлээ. УБ/
Х. Yгүй ээ. Онгон байх нь сарын тэмдгийн үеийн өвдөлтөнд хамаагүй. Сарын тэмдгийн үеэр хэвлийгээр өвдөнө гэдэг бол бэлгийн дотоод эрхтнүүдийн өвчлөлтэй холбоотой байдаг. Тиймээс эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

А. Найз охидоос маань ихэнх нь хүнтэй унтаж үзсэн гэсэн. Тэд нар хүнтэй унталгүй удвал онгон хальс нь хатуурч цоорохоо больдог гэж ярьсан. Энэ үнэн үү? /Баярмаа. 15 н. УБ/
Х. Yгүй дээ. Онгон хальс өөрөө өвөрмөц торлог бүтэцтэй байдаг. Энэ нь маш нимгэн, цусны нарийн судлуудтай байдаг. Гэхдээ заримдаа харьцангуй хатуу, уян хатан биш онгон хальстай охин байх нь бий. Энэ бол байгалиас яаж заяаснаас л болно. Заримд нь бүр огт байхгүй ч байж болно. Онгон хальс байхгүй болох нь спортоор багаасаа хичээллэх, бэртэх, дугуй их унах зэргээс болдог. 25 хүртэл насанд онгон хальс хатуурна гэж байхгүй. Тиймээс үүнээс болж сексийн амьдралд орох гэж яараад огт хэрэггүй. Чи дөнгөж 15 настай юм байна. Хүүхэн болох тун ч амархан. Харин эргээд хүүхэд болно гэж хэзээ ч байдаггүй юм шүү дээ.

А. Би 18 настай. Саяхан л анх удаа эмэгтэй хүнтэй унтаж үзсэн. Сүүлийн 2 удаа бэлгэвч хэрэглэсэн юм л даа. Гэтэл яг сексийн үеэр бэлгэвч мултраад уначих юм. Яагаад тэр вэ? Эсвэл минийх тийм жижиг юм болов уу? /Баагий. Налайх/
Х. Бэлгэвч хэрэглэхэд бэлэг эрхтэн жижиг том байх нь хамаагүй. Харин чи бэлгэвчээ жаахан буруу хийгээд байж магадгүй юм. Хийтэй, дутуу, эсвэл эрхтэн бүрэн хөвчрөөгүй байхад хийвэл бэлгэвч мултардаг. Тиймээс зааврыг нь сайн уншаад дахин оролдоод үз.

А. Би их сургуулийн 1-р курсийн оюутан. Аравдугаар ангиасаа эхлээд орос хэлний шинэ багштайгаа сексийн харьцаатай болсон. Миний анхны бүсгүй л дээ. Уг нь туршлагатай эмэгтэй хүнтэй унтаж сексийн талаар сайн мэдлэгтэй болох гэсэн юм. Гэхдээ тэр надаас 22 насаар эгч. Энэ зөв үү? Олон насаар эгч хүнтэй унтах нь буруу нөлөө үзүүлэх үү? /Г. УБ/
Х. Энэ бол хэвийн зүйл л дээ. Гэхдээ үеийн чинь охид чамд таалагдаж, сексийн хүсэл төрүүлж байвал хэвийн юм. Харин залуу хөвгүүд зөвхөн ахимаг, ээжийнхээ үеийн эмэгтэйчүүдэд татагдаж байвал үүнийг сексийн эмгэг гэж үзнэ. Ийм тохиолдолд эмч, сексологичид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Чиний мэдэх ёстой хамгийн эхний мэдээллүүд

Охидын бэлгийн бойжилт хөвгүүдийнхээс 1,5-2 жилийн өмнө эхэлдэг. Анхны сарын тэмдэг
дунджаар 11-13 насанд ирэх боловч биеийн хөгжил, эрүүл мэндээс хамаарч 10-11 нас, эсвэл 16-17 насанд ч ирэх нь бий. Сарын тэмдэг хэт оройтож ирэх нь бие махбод ямар нэг асуудалтай байгаагийн тэмдэг тул яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.
Анхны сарын тэмдгийн дараа мөчлөг тогтворжтол дээд тал нь 6 сар-1 жилийн хугацаа шаарддаг.
Сарын тэмдэг ирнэ гэдэг нь өндгөн эс боловсрох үйл явц эхэлж байгаа гэсэн үг бөгөөд жирэмсэн болж хүүхэд төрүүлэх боломжтой болсныг илтгэж байгаа хэрэг юм. Тиймээс энэ үеэс эхлэн бэлгийн ариун цэвэр, жирэмслэлтийн талаар зөв мэдлэгтэй болох шаардлагатай.
Хөвгүүдийн бэлгийн бойжилт 12-14 насанд эхэлж 18 насанд гүйцнэ. Тиймээс энэ үеэс эхлэн мөн бэлгийн харьцаа, биеийн зөв хөгжлийн талаар байнгын мэдээлэл авч байх хэрэгтэй.
Хөвгүүд бэлгийн бойжилт явагдаж байх өсвөр насандаа голдуу эхлэн бэлгийн харьцаанд ордог. Энэ үедээ сексийн мэдлэг, туршлага муугаас бэрхшээлтэй тулгарч, үүнийгээ эцэг эх, эмчээс нууснаас хожим нь харамсах явдал тулгарч болзошгүй гэдгийг байнгын анхаарч байх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button