Хүн хулгайлах нь ноцтой гэмт хэрэг

Монгол Улсын соёрхон баталсан болон батлаагүй хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдах явдалтай тэмцэхтэй холбогдсон хүний эрхийн гэрээнүүдэд дүн шинжилгээ хийлээ.
НҮБ-ын Хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн тухай Конвенц
(2000)-ын Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг, худалдахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай Нэмэлт протокол (цаашид Палермогийн протокол гэх) болон Хүүхдийн эрхийн конвенц-ын Хүүхдийг худалдах, биеэ үнэлэх, садар замуун явдалд татагдахаас хамгаалах тухай Нэмэлт протокол (2000) (цаашид ХЭК-ын Нэмэлт протокол гэх) хоёрын хооронд тодорхой хамаарал байна.
Палермогийн протокол нь хүн худалдах гэмт хэргийн асуудлыг тал бүрээс нь авч үзсэн олон улсын анхны хэлэлцээр юм. Мөн хүн худалдах гэсэн нэр томьёог тодорхойлсон анхны баримт бичиг болно. Энэ протоколоор хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхийн тулд гэмт этгээдүүдийг шийтгэх, хохи-рогчийг хамгаалах олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн.
ХЭК-ын Нэмэлт протокол нь хууль болон хуулийн хэрэгжилтэд, мөн хүүхэд төвтэй шүүх ажиллагаа бий болгохын төлөө ихээхэн ахиц дэвшил гаргахыг уриалсан байна. Үүгээр хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлүүлэх болон хүүхдийг садар самуун явдалд УРУУ татах зэргийг тусгайлан тодорхойлж өгсөн байна.
Үүнээс гадна Хүүхдийн эрхийн Конвенц (ХЭК), Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенц (ЭЯГБХУК) зэрэгт хүн худалдах явдлыг гэмт хэрэг хэмээж хүн худалдах, бэлгийн мөлжлөг, биеийг нь үнэлүүлэх, албадан хөдөлмөрлүүлэх, хууль бусаар хүүхэд үрчлэх болон боолчлолыг хориглож, улс орнуудын төр гэмт хэргийн шууд болон шууд бус хохирогчын эрхийг хангах, олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэн үндэсний хууль тогтоомжоо өөрчлөхийг заасан.
ХҮН ХУДАЛДАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААРХ ОЛОН УЛСЫН
ГЭРЭЭНИЙ ЗАРИМ ЗААЛТ
1.Хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдах нь хүний эрхийн ноцтой гэмт хэрэг мөн.
– Хүний эрхийг зөрчих нь хүн худалдах гэмт хэргийн шалтгаан, үр дагавар юм. Тийм учраас аливаа арга хэмжээний гол цөм нь хүний бүх эрхийг хамгаалах асуудал байна. (Хүний эрх ба хүнийг худалдах асуудалтай холбогдсон ерөнхий удирдамж, шаардлагатай зарчим, НҮБ-ын ХЭДКГ, 2002 он)
Гишүүн улсууд хүн худалдах явдлаас, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд онцгой анхаарал хандуулан, урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар хариуцлага хүлээнэ. (Палермогийн протокол, 2 дугаар зүйл)
Хүний эрхийн олон улсын гэрээнд тусгагдсан эрх, үүрэг, хариуцлага нь энэхүү протоколын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөхгүй.(Хүний эрх ба хүн худалдах асуудалтай холбогдсон ерөнхий удирдамж, зарчим, НҮБ-ын ХЭДКГ)
– Аливаа улс хүн худалдах явдлыг хориглох, энэ гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулах ёстой. АНУ-ын Хүн худалдах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах Акт , 1999 он, (Бүлэг.8 (а-1)
2.Хүн худалдах гэмт хэргийн тодорхойлолт
Хүн худалдах гэдэг нь мөлжлөгийн зорилгоор заналхийлэх, хүч хэрэглэх, дарамтлах, залилах, эрх мэдлээ урвуулан ашиглах, асрамж хяналтад нь байдаг хүнийг ашиглахын тулд хариуцагч
этгээдэд нь мөнгөн болон бусад урамшуулал олгох, хүнийг элсүүлэх, тээвэрлэх, шилжүүлэх, орогнуулах, хүлээн авахыг; Мөлжлөг гэдэг нь, бусдын биеийг үнэлүүлж мөлжих болон бусад хэлбэрийн бэлгийн мөлжлөгө, албадан хөдөлмөр болон үйлчилгээ, боолчлол, боолчлолтой адил төрлийн үйл ажиллагаа, бусдын эрхшээлд байлгах болон эд эрхтэнг нь салгахыг хэлнэ. (Цаашид Палермогийн протоколын 3 дугаар зүйл)
-Секс худалдаа гэдэг нь сексийн худалдааны зорилгоор хүнийг худалдах, худалдан авах, элсүүлэх, орогнуулах, тээвэрлэх, шилжүүлэх, хүлээн авахыг хэлнэ. Хүн худалдах хүнд хэлбэр гэдгийг албадан болон хүчээр, хуурч мэхлэх замаар 18 нас хүрээгүй хүнийг худалдааны секст хамруулах, хүчээр эрхшээлдээ байлгах, реоnagе, эсвэл боолчлох ба боолчлолтой төстөй бүх хэлбэрээр ашиглах зорилгоор худалдах, худалдан авах, элсүүлэх, орогнуулах, тээвэрлэхийг хамруулан ойлгоно. (АНУ-ын Хүн худалдах хэргийн хохирогчдыг хамгаалах Акт, Бүлэг 3 (1) ба (2), 1999 он)
З.Хүн худалдах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах
– Гишүүн орнууд шүүх хурлыг нууцаар явуулж, хүн худалдах хөргийн хохирогчдын хувийн нууц, онцлог байдлыг нь хамгаална. (Палермогийн протокол, 6 дугаар зүйл)
– Гишүүн орнууд нутагт нь буцаах асуудал шийдэгдэх хүртэл хүлээгдэж байгаа худалдагдсан ядуу хүмүүсийг түр хугацаанд орогнуулах, халамж үзүүлэх талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай. (Хүн худалдах, бусдын биеийг үнөлүүлж мөлжих явдлыг таслан зогсоох тухай конвенц, 19 дүгээр зүйл, 1 дүгээр хэсэг)