Саам уухад таргалах уу
Гүүний саамны ач холбогдол. Орчин үед Монголын эрдэмтэн судлаачид гүүний сааманд ихээхэн ач холбогдол өгч судалсны үндсэн дээр манай улс 1997 оноос саамны найрлага чанарыг алдагдуулалгүйгээр хуурайшуулсан ба хөлдөөсөн савлан гаргах болсон. Энэ хөдөө эсвэл сувилал руу жилд нэг удаа явж гүүний саам хэрэглэх шаардалгагүй, бэлэн бүтээгдэхүүнийг хөргөгчиндөө хийж байгаад аль ч улиралд хэрэглэх боломжийг нээж өгсөн гэсэн үг. Саам нь найрлагандаа уураг, тос, нүүрс, ус болон бүх төрлийн амин агуулдаг учраас уураг нөхөх, амин дэм, эрдэс сэлбэх учир аливаа нэг архаг өвчнүүд хоол боловсруулах эрхтний эмгэгүүдийн үед өргөн хэрэглэдэг. Ялангуяа элэгний архаг өвчний үед түгээмэл хэрэглэх нь илүү ач холбогдолтой. Орчин үед гүүний саамийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, мөн өвчнийг анагаах ба гоо сайхны гэсэн гурван төрлийн эмчилгээнд хэрэглэж байна. Эмчилгээний журмаар уувал биеийн дархлаа сайжирч ханиад хүрэхгүй байхаас гадна ДОХ ч тусахгүй байх боломжтой.
Саамыг яаж хэрэглэвэл тохиромжтой вэ? Саамыг аль ч улиралд хэрэглэж болно. Гэхдээ жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа уух бөгөөд нэг уухдаа 10-14 хоног уувал тохиромжтой. Саам ууж байх үедээ хоолоо жирийн дэглэмээр ердийн хэмжээгээр идвэл 1-2 кг түүнээс илүүгээр таргалдаг. Учир нь амин дэм ихтэй бөгөөд 100 мл саам 53 ккал илчлэг өгдөг. Зуны улиралд саамыг шууд саагаад хэрэглэх нь илүү үр дүнтэй. Харин бусад улиралд хөлдөөсөн болон хуурайшуулсан саамыг хэрэглэнэ. Хуурай саамыг аль эмийн сангаас авах бөгөөд хадгалахдаа хөргөгчний +2+4 хэмд байлгах нь зохимжтой. Хэрэглэхдээ хоёр цайны халбага саамыг буцалсан бүлээн усанд хутгаж ууна. Хөлдөөсөн саамыг халааж буцалгаж болохгүй бөгөөд тасалгааны температурт гэсгээж хэрэглэр шаардлагатай. Мөн хоол идэхээс 30 минутын өмнө буюу хооллосноос хойш нэг цаг 30 минутын дараа уух хэрэгтэй. Саамыг уухдаа эхний өдөр нь өглөө, өдөр, оройд тус бүр 50 граммаар уух бөгөөд хоёр дахь өдрөөс нь 100 гр, гурав дахь өдөр нь 150 грамм гэхчлэн нэмэгдүүлж байгаад 200 гр болсон хойно нь эмчилгээгээ дуустал энэ хэмжээгээр уувал илүү үр дүнтэй.
Нэгээс илүү хоног гүйлгэвэл саам уухаа зогсоо. Саам уугаад нэгээс дээш хоног гүйлгэвэл уухаа зогсоох хэрэгтэй. Яагаад гэвэл хүний бие махбодид нэн шаардлагатай тэжээллэг бодисууд шимэгдэлгүй гадагшлах тул бие сульдана. Тиймээс алдагдсан эрч хүчээ нөхөхөд их хугацаа шаардагддаг учраас зогсоох нь чухал.
Саам ууж байхад рашаан уухыг хориглодог. Архи тамхи хэрэглэснээр саамны эмчилгээний үр дүн бүрэн зогсдог учраас үүнийг хамгийн түрүүнд хориглодог. Мөн рашаан уух, хорхог, боодог, хиам идэхийг хориглодог. Айраг холих нь тохиромжгүй. Дашрамд өгүүлэхэд сүрьеэ өвчний үед айраг уух нь хамгийн тохиромжтой байдаг аж.
Цагаан гүүний саам сайн гэдэг нь үнэн үү? Манай монголчууд цагаан бүгээн зүсийг нь билэгдэж л тийм уламжлалтай болсон байх. Түүнээс гүүний өнгө саамны найрлагад нөлөөлөх ач холбогдол багатай гэдэг нь судлагдаж тогтоодсон байна. Тэгэхээр ямар ч зүсмийн гүүний саамыг хэрэглэхэд адилхан үйлчилгээтэй гэхэд болно.
Ямар өвчний үед саамыг хориглодог вэ? Чихрийн шижин, үе мөчний идэвхтэй үе, хавдрын төгсгөлийн үе, элэгний өвчний хүндэрлийн үед, мөн цөсний чулууны хэмжээ 0.6-1.5 см бол саам ууж хэрэглэхийг хориглоно. Бусад тохиолдолд хэрэглэх боломжтой.
Саам уухад царай сайхан харагддаг. Өнгөлөг сайхан царай зүстэй байхыг хүсэхгүй хэн байх билээ. Гүүний саамны найрлагад байдаг ацтелхолин нь захын судлыг өргөсгөж улмаар тэнд бодисын солилцоог удаашруулдаг. Тиймээс арьсны тэжээллэг чанар сайжирч өнгө нь сэргэдэг байна. Тэгэхээр зөвхөн эмчилгээнд гэж явцууралгүйгээр сайхан царайтай харагдаж, гоо сайхнаа хадгалья гэвэл саам уух болох нь.