Н.Энхбаярыг УИХ-ын даргад, Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Ажлын хэсгийн гишүүд ч их үйлсийн ард гарсан шүү гэдэг урьдчилсан мэдээллийг сэтгүүлчдэд ойлгуулаад байсан гэхэдболно. 15 цагийг хүлээсэн хумүүсийн сонорыг хамгийн түрүунд Тунхаглал, Зөвшмлцөл №1, 2-т 17 цагт баяр ёслолын байдалтайгаар талууд гарын усэг зурах гэнэ ээ гэх мэдээлэл мялаагаад байв.
!5 цагаас өмнө амжиж Эх орон-Ардчилал эвслийн булэг хуралдаж, асуудлаа нэгэнт шийдчихээд МАХН-ын булгийн хуралдаан дуусахыг сэтгүүлчидтэй хамт хүлээж байв.
Шинз мэдээний эрэлд гарсан сэтгуупчдийг С.Баярцогт урьж, эвслээс Ерөнхий сайдад Ц.Элбэгдоржийн нэрийг дэвшүүлэхээр болсныг дуүлгасан. Харин МАХН-ын бүлэг нэлээд нухэцтэй хуралдсан бололтой. 18 цаг жаахан өнгөрөөгөөд бүлгийн гишүүд Төрийн ордны А танхимаас гарч ирлээ,
18.20 цагт МАХН, Эх орон-Ардчилал эвслийн ажлын хэсгийн гишүүд ихэд найрсагаар А танхимд цуглаж, МАХН, АН, МАШСН, ИЗ-БНН-ын туг байрлуулсан ширээний ардсууцгаажТунхаглал, Зөвшилцөл №1, Зөвшилцөл №2 баримт бичигт гарын үсгээ зурцгаасан. Зөвшилцөлд хоёр талын ажлын хэсгийн гишүүд, Тунхаглалд МАХН, Эх орон-Ардчилал эвслээс УИХ-д сонгогдсон гишүүд бүгд гэрын үсгээ зуржээ. Ёслолын дараа хэлсэн үгэндээ МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэн, Эх орон-Ардчилал эеслийн бүлгийн ахлагч С.Оюун нар харилцан итгэлцлийн үр дүнд амжилтад хүрснээ онцлон тэмдэглэж байлаа.
Ийнхуү УИХ-д эн тэнцүү шахам суүдал авсан МАХН, Эх орон-Ардчилал эвслийн зөвшилцөп багагүй цаг хугацааг туулсны эцэст амжилтад хүрлээ. Өмнө нь үргэлж бие биеэ үгүйсгэж, өрсөлдөж ирсэн улс төрпйн хоёр гол хучин түүхэн сонголтын үр дунд, мөн туүхэнд үлдэх их эвлэрэлийн хариуцлагыг үурэхээр боллоо. Энэ ик туухийг чухам ямраар үлдээх нь улстөрчдийн маань ухаан, хүлээц, ухамсараэр хэмжигдэх билээ.
Өнөвдөр 11 цагаэс болох УИХ-ын чуулганы хуралдаанэар УИХ-ын дарга, Байнгын хороодын дарга, бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцээд явах юм. Баримт бичигт гарын усэг зурсны дараа Д.Идэвхтэн, С.Баярцогт нартай уулэаж ярилцлаа.
С.Баярцогт
-Өнөөдөр хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурлаа, МАХН, Эх орон-Ардчилэл звсэл хамтран Засгийн газраа байгуулж ажиллах, чин хүслээ илэрхийлсэн хамтарсан Тунхаглэлыг гэргалаа. Үүнд хоёр бүлгийн бүх гишүүд гарын үсгээ зурж баталгаажуулсан.
Гишүүд харилцан итгэлцэл, хяналтад тулгуурласан, хамтын хариуцлагын зэрчмыг баримтлан хамтарсан төр засгийг байгуулж, Монгол Улс, ард түмний эрх ашгийг дээдэлсэн, хуульд нийцсэн тогтвортой үйл ажиллагэа явуулахын төлөө хичээнгүйлэң зүтгэхээ хамтран тунхаглаж байна гэсэн агуулагатай баримт бичиг гаргалаа.
Д.Идэвхтэн
-Урьд нь бид нар хоорондоо өрсөлддөг байсан бол одоо хамтарч ажиллах шаардлагатай болж байна. Улс тврийн нөхцөл байдлаас шалтгаалж хамтран ажиллах нь цоо шинэ зуйл юм. Энэ бол ардчиллын нэг чухал хэсэг. Тунхаглалтай холбоотойгоор цаашид хэрхэн хамтрэн ажиллахаа тодорхойлсон Зөвшилцөл №1 гэсэн баримт бичигт мэн гэрын үсэг зурлаа. Зөвшилцлийг, УИХ-ын үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулъя, УИХ-ын дэргыг сонгохдоо УИХ-ын тухэй хуулийн 26 дугаар зуйлийн холбогдох заалтыг баримтлах, Ёрөнхий сайдаар Эх орон-Ардчилал эвслээс дэвшүүлсэн хүнийг томилохын төлөө МАХН болон Эх орон-Ардчилал эвсэл хамтран ажиллая гэж тохирсон байгаа. Цаашдаа УИХ-ын үйл ажиллагаа гацахгүйгээр явах суурь тавигдлаа гэж ойлгож бэйна.
-Хамтарсан Засгийн гаэрын мөрийн хөтөлбөрийг боловс-руулах асуудал хэзээ яригдах вэ? Эхлээд талууд зөвшилцөж УИХ-д оруулах уу. Эсвэл Засгийн газар мөрийн хөтөлбөрийн теслөө УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр болж байна уу?
Д.Идэвхтэн
-Бүх зуйлийг нэг дор нь шийднэ гэхгүйгээр тохиролцсон зуйл бии. Шат дэраатайгаэр асуудлаа шийдэж явъя гэдэг санэлыг манай намаас тавьсан. Энэ дагуу УИХ, Засгийн газрынхаа бүтэц, бурэлдэхүүнийг эхлээд эохион байгуулъя, Ерөнхий сайдээ томилъё зэргээр ээлж дэраатайгаар явах учиртай. Энэ бүхнийхээ дараа мөрийн хөтөлбөрийнхвө чиглэлийг ярилцъя гэж байгаа юм. Үунийг илуү оновчтой хувилбар юм гэж үзсэн.
С.Баярцогт
-Үндэсний эв нэгдлийн буюу зөвшилцлийн Засгийн гэзрын мерийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг хоёр тэлд туе тусдаа байгуулэн ажиллаж байгаа. Эхлээд мөрийн хетөлбөрийг бутнээр нь биш, чухал гэсэн бодлогын ундеэк чиглэлэээхлээдтохиръё, туүнийгнь Засгийн газар мөрийн хөтөлбөр болгож ажиллая гэсэн байр суурьтай байгаа. Мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэл гарчихаад байгаа, Бид ойролцоогоор 25-30 зуйлээр тохирох ёстой. МАХН, Эх орон-Ардчилал эвслийн хамгийн гол гэсэн, ойролцоо амлалтууд дээрээ тохирох тухай асуудал бий. Зэсгийн газрын мөрийн хөтөлбөр ингэж гэрнэ гэж ойлгох хэрэгтэй.
-Зөвшилцөх хүртэл нэлээд цаг хугацаа алдсан тал бий. Энд хооронд учирч, шинээр гарч ирж байсан ямар ямар бэрхшээл байв. Амжилтад хүреэн ч гэлээ бас сургамж хэрэгтэй байх. Манай улс төрийн хувьд бүх зүйл шинэ арга зам хайсан, шинэ бодлого, шинэ ойлголцолыг та бүхнээс шаардаж байлаа?
Д.Идэвхтэн
-Эх орон-Ардчилал эвслийн бүрэн эрх эхлээд тодорхойгүй байлаа. Хамгийн анхны бэрхшээл энд. Эвсэл маань дотроо зөрөлдөөнтэй байснаар нэг нь негөөгийнхөв үгийг үгуйсгэх зэрэг бэрхшээл бас гарч байлаа. Бодитой бус шэардлагыг бидэнд тавьж байсан.Тухайлбал, манай намын даргыг УИХ-ын дарга байх ёс зүйгүй гэх мэт. Энэ бүхнийг харилцин ярилцаж, ойлголцолд хүрснээр тунхаглал, зөвшилцлийн баримт бичигт гарын үсэг зурлаа.
Гэхдээ энэ бүхнийг нэг их урт хугацаанд туулсан юм бас биш. Ажлын хоногоор бол арван нэг, хоёр хоног өнгөрлөө. Бүсад оронд үүсч байсан зөвшилцлийг харах юм бол сараар, хоёр сар хуртэл хугацаагаар ярилцдаг л юм билээ. Энэ бүхний хажууд бидний хамтарч ажиллая гэсэн хүчин чармайлт илүү давамгай байлаа.
Зөвшилцөл 1
УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлуудаар дараах тохиролцоонд хүрэв.
1. УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлаар зөвшилцөхдөө зөвхөн хуулийн хүрээнд ажиллах зарчим баримтлана.
2. УИХ-ын даргыг сонгохдоо УИХ-н тухай хуулийн 26 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтлан зөвшилцөнө.
3.МАХН, Эх орон-Ардчилал эвсэл хуулийн хүрээндзөвшилцөн Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж хамтарсан Засгийн газар байгуулна.
4.УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлын талаар Бүгд найрамдах намын төлөөлөлтэй зөвшилцөж, бие даан нэр дэвшин сонгогдсон гишүүдтэй санал солилцох нь зүйтэй гэж үзнэ.
5.УИХ-ын даргад МАХН-аас нэр дэвшүүлсэн хүнийг Эх орон-Ардчилал эвсэл дэмжинэ. Монгол Улсын Ерөнхий сайдад Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг МАХН дэмжинэ.
6.УИХ, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг МАХН, Эх орон-Ардчилал эвсэл харилцан зөвшөөрөлцөж тохиролцоно.
Хуралдааны тэмдэглэл 2
УИХ дахь МАХН, Эх орон-Ардчилал эвслийн төлөөлөгчид УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хийж буй зөвшилцлийн хүрээнд дараах асуудлаар харилцан тохиров.
1.УИХ-ын даргад МАХН-аас нэр дэвшүүлсэн Намбарын Энхбаярыг Эх орон-Ардчилал эвсэл дэмжинэ. Монгол Улсын Ерөнхий сайдад Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшүүлсэн Цахиагийн Элбэгдоржийг МАХН дэмжинэ.
2. Хамтарсан тунхаглалд УИХ дахь МАХН, Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн гишүүд гарын үсгээ зурж, түүнд туссан зарчмуудыг баримталж ажиллана гэдгээ тохиролцлоо.
3. Зөвшилцлийн бусад баримт бичгүүдэд УИХ дахь МАХН, Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн төлөөлөл гарын үсэг зурж байхаар тохиров.