Монголын баг тамирчид Афины тэнгэрт тугаа өргөлөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар 169 орон төрийн далбаагаа Афины тэнгэрт залжээ. Монголын далбаа Афины тэнгэрт дахин хэдэн удаа мандахыг монголын тамирчид мэдэх буй
Монголын баг 123 дугаарт жагсана
Олимпийн наадмын нэалтийн ёслолын ажиллагаа өнөөдөр орон нутгийн цагаар 20.45 цагт эхэлнэ. Тамирчдын жагсаал грек цагаан толгойн үсгийн дарааллаар үргэлжлэх бөгөөд Монгол улсын баг 123 ; дугаарт жагсах аж. Спорт сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байсан Грекийн багийн жагсах дараалал тодорхой болсон байна. Аливаа олимпийн наадамд олимпийн өлгий нугаг Грекийн баг эхэнд, зохион байгуулагч орны багсүүлд жагсдаг. Энэ уламжлалын дагуу Афины олимпийн наадамд Грекийн баг олимпийн өлгий нутгийн хувьд жагсаалыг тэргүулж, зохион байгуулагч орны хувьд жагсаалыг өндөрлөнө.
Ийнхүү олимпийн түүхэнд анх удаа Грекийн баг хоёр удаа жагсах болсон байна. Нээлтийн ажиллагаанд I жагсах тамирчин, албаны хүмүүсийн тоог тодорхой зааж өгсен бөгөөд манай улсаас бокс, жүдо, хүндийг өргөлт, буудлага, усан спортын тамирчид болон албаны хүмүүс Монгол улсын далбаан дор жагсах юм.
(өнөөдөр 2004.08.13 189)