Төрийн сангийн зээлд хамрагдах оюутнуудын тоо нэлээд өсчээ

Энэ жил конкурсдээд их сургуульд элсэн орсон оюутнуудын бас нэг давах ёстой хэцүү даваа бол сургалтын төлбөр гэдэг асуудал байдаг. Олонхи гэр бүлийн санхүүг орвонгоор нь эргүүлчихдэг тэрхүү төлбөрийг хэрхэн төлөхөө цалингаас цалингийн хооронд амьдардаг манай дундаж амьдралтай гэр бүлүүд шийдэж ядаад төрийн сангийн зээлд хамрагдахыг хүсдэг байна. Гэхдээ үүний хажуугаар нэг жил төрийн сангийн зээлээр сураад сурч чадалгүй улирчихаад дахиад хамрагдахаар бичиг баримт бүрдүүлээд яваад байдаг оюутнууд байдаг. Иймд бид үүнийг зохицуулахын тулд төрийн сангийн зээлд хамрагдсан оюутнуудын мэдээллийн төвтэй болж байгаа гэж сургалтын төрийн сангийн гүйцэтгэх захирал хэллээ.
-Санхүү, эдийн засгийн сайдын хамтарсан тушаал гарсан. Yүний дагуу бид нар сургуулиудад хуваарь хийгээд хүргүүлж байгаа. Сургуулиудад онцгой анхааруулж хэлэхэд сургуульд энэ жил элсэн орсон оюутнууд зээл тусламж авахаар нэлээд их материал бүрдүүлээд ирчихсэн. Тэр материалуудыг Засгийн газрын 96 дугаар тогтоолын 3-ын наймд заасны дагуу 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс сонгон шалгаруулах ёстой. Тэр комиссын бүрэлдэхүүнд оюутны бүрэлдэхүүн байх ёстой. Багшийн төлөөлөл, сургуулийн захиргаанаас эцэг эхийн төлөөлөл, оюутны байгууллагын төлөөлөл оролцоод нэгд нэгэнгүй нягталж үзээд гарцаагүй өгөх юм байна. Амьдрал ядуу гарцаа байхгүй ийм хүнийг оруулахаас өөр аргагүй юм байна гэж үзсэн тохиолдолд манайхаас өгсөн тоонд багтааж санал болгох ёстой.
Төрийн сангаар сурсан оюутнуудын өрийг цэглэж дипломыг нь олгох ажил явагдаж байгаа. Гэтэл аймгууд дээр болон хотын оюутнууд маань дипломаа авах захиалгаа өгөхгүй удааширч байгаа тул 2005 оны нэгдүгээр сарын 1 гэхэд энэ ажил тасалбар болж магадгүй гэнэ. Иймээс дипломаа амжиж авахыг анхааруулж байгаагаа Төрийн сангийн мэргэжилтэн ярилаа.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button