Мөрөөдлийн Засгийн газрын Ерөнхий сайдаар хэн тодрох вэ?

Энэ зуур улс төрийн гацаа улс орны гацаа болтлоо өргөжиж, лидерүудийн хуйвалдаж дуусахыг хүлээсэн эрхэм зөвшилцөл гарцгүй сульдав.
Хямралын тайзнаа гол дүрд тоглож байгаа нам хүчнүүд болон толгой улстөрчдөд ямар хувилбар байгаа юм бол? Бидэнд байгаа мэдээгээр өчигдархөн хуралдсан эвслийн бүлгийнхэн Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дуу нэгтэй гар өргөжээ. Харамсалтай нь эвслийн бүлэг хэмээгчийг хүлээн зөвшөөрөх дургүй байгаа МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат уг хуралд байгаагүй аж, Түүний намын зургаан гишуүн хурал хаяж, АН-ын дарга М.Энхсайхан ч мэн танхимыг орхин гарч одсоноороо Ц.Элбэгдоржийг дэмжихгүй гэдгээ шууд илэрхийлжээ. Тэгэхээр энэхүү хуралдаанаас гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үзэх нь мэн л утгагүй болж байгаа юм. Мөрөөдлийн буюу зөвшилцлийн Засгийн газрын Ерөнхий сайдыг тодруулах удаах үзэгдлийн хөшгийг сөхье.
МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат маргаантай байгаа 59, 24 дүгээр тойргуудын сонгуулийн дүн эцсийн байдлаар гарахаас нааш УИХ болон эвслийн бүлгийн хуралдаанд оролцохгүй хэмээн албан бусаар мэдэгдсэн. Хэрэв 59 дүгээр тойргоос МАШСН-ын Сам.Отгон-баяр гарчихвал хуулийн дагуу Эрдэнэбат УИХ-д бүлэг байгуулах эрхтэй болж, жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх боломжийг олох юм. Сүүлийн үед улс төрд мэдэгдэхүйц жин дарах болсон Б.Эрдэнэбат МАХН-ын жигүүрт цэргүүдтэйгээ хамт хүч нэмж магадгүй гэсэн мэдээ бий. Гэвч Н.Багабанди, Н.Энхбаяр нарыг эвлэрүүлж болох энэ хувилбараас илүү бодит байдалд нийцэх нэг гарц байгаа нь нам дотроо дэмжигчгүй хэцүудээд байгаа М.Энхсайханыг Ерөнхий сайдад зүтгүүлэх гэсэн улс төрийн барьцаа.
Эх орон-Ардчилал эвслийг анхлан байгуулсан М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар ялалтыг нь даган хуйларч, өндэр сэнтий зүүдэлж байгаа зарим нөхдөд байр сууриа алдахыг хүсэхгүй байна. М.Энхсайхан Ерөнхий сайд болохгуй юм бол Б.Эрдэнэбатын нэр энэ суудалд яригдах ёстой гэж үзэж буй хүмүүс МАШСН болон АН-д цөөнгүй байгаа. Б.Эрдэнэбатад үлдэж байгаа нэг сонголт нь Эх орон-Ардчилал эвслийг задалж МАХН-тай гар барилцан, одоогоор тэдний амлаж байгаа гурван ч яамны сайдын суудалд хүрэх явдал. Улс төрийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглан эвслийн бүлгиинхэнтэи дуугарах дургүй байгаа МАШСН чухам яагаад үүсгэн байгуулалцсан Эх орон-Ардчилал эвсэлдээ ийн үнэрхэх болов? Эвсэл дэх АН-ын гишүүд М.Энхсайханы нэрийгсонсох ч дургүй байгаа явдал үүнд нөлөөлсөн нь мэдээж. Гэвч үүний цаана одот тэнгэрээс олз шүүрэх гэсэн МАШСН-ын том бодлого нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй.
М.Энхсайханыг Ерөнхий сайд болгохгуй юм бол АН-ын дэд даргын хувьд Л.Гүндалай ард нь жагсах ёстой гэсэн амбиц бас илэрч буй гэнэ лээ. Гэхдээ энэ нь төдийлөн газар авч чадаагүй ухмэл сонголт.
АН-ыг хоёр жигүүрт хуваадаг Зүүн хойд Ази нийгэмлэг Ц.Элбэгдоржийг, харин Алтан гадас Н.Алтанхуягийг засгийн эрх баригчид дэвшүулээд байгаа. Эвслийн бүлгийн төвшинд яригдаж байгаа энэ хоёр улстөрчийг М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар дэмжихгүй нь тодорхой болсон. Зүун хойд Ази, Алтан гадас хоёр санал нэгдэж аль нэгнийг нь гаргавал асуудал арай цэгцэрнэ. Гэсэн хэдий ч энэ хувилбар өчигдрийн эвслийн бүлгийн хуралдааны үеэр дахиад л гацаанд орлоо. Шавартхутгалдаагүй, аль аль намд өөрийн гэсэн дэмжигчтэй хэмээгддэг, Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрын үед ХХАА-н сайдын алба хашиж байсан Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийг өмнуурээ алхуулахаас буцахгүй байгаагаа дуртай, дургүй илэрхийлсэн.
Хэцүүтэй нь Ц.Элбэгдорж ч мэн хэр хол давхихыг таамаглах аргагүй. Харвардаас халаас дүүрэн лекцтэй ирсэн Ц.Элбэгдоржийг Эх орон-Ардчилал-ын дотоод ажилд орол-цуулахыг огтхон ч хүсэхгуй байсан эвслийн удирдлагууд эдүгээ түүнд дургуйцэн ярвайж байна. Нэр бүхий тодорхой хэдэн хүний сонгуулийн сурталчилгаанд лекцээрээ бэлэг барихаас өөрөөр улстөржиж шалиагуй хал оюутан маань Хархориныг өөрийн ажиллаж амьд-рах нийслэлээр сонгон байшин-гийнхаа шавыг тавьчихаад байгаа-гаас үзэхэд эвслийг ялалт байгуул-чихна гэж зүүдлээгүй бололтой. Эдүгээ түүний Хэрэв эвсэл ялчих-вал суудал горьдлоо гэж хэлнэ… гэсэн алдарт үг мартагдаж, огцор-сон Ерөнхий сайд нэгэн цагт хэдэн сараар үүрэг гүйцэтгэж шар махтай-гаа хатаж байсан албандаа дахин тэмүулж эхлэв. Түүний эхний саад нь Б.Эрдэнэбат болон түүний зургаан гишүүн. Дараагийн чөдөр нь МАХН. Ерөнхийлөгч гэж бас нэг том даваа бий. Ийнхүү их эвлэрлийн төрд хүргэх зөвтэй, буруутай зөвшилцлүүд төрсен даруйдаа мухардалд хүлүүлсээр байна.
Бие даагч гурван гишүүний хувьд ноён М.Энхсайхан тэдэнд хөндийхөн хандсан хэвээр. Наир тавьж сүйд болоогүй хэрнээ Эвслийн бүлэгт орно биз дээ гэж уурлах, инээхийн завсар утас цохин ширүүлсэн гэнэ билээ. Ард түмний сонголт гацаанд ороод байгаагийн бас нэг буруутан нь М.Энхсайханы энэ зузаан гэгч бүрхүүлтэй хүйтэн араншин. Эх орон-Ардчилал эвслийнхэн М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг гэсэн гурван үзүүрт хуваагдаж, 34 гишүүн нь авч, хаяж болохгүй дундаж хүч болон гурав салчихаад байгаа энэ үе, овсгоотой цөөнхийг Н.Энхбаяр УИХ-д хэрхэн зохион байгуулж байсан тэр өдөр саруудыг Ардчилсан холбоо эвслийн огцорсон, огцруулсан Засгийн газруудын хамт эргүүлэн сануулж буйг анзаарахгүй өнгөрөх нь ухаангүй хэрэг болно.
Юутай ч Н.Алтанхуяг нэрээ татчихлаа. Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн эвслийн бүлгийн хуралдааныг хаяж гарсныхаа дараа М.Энхсайхан нэрээ татаж буйгаа утсаар эргэж мэдэгдсэн байна. Зөвшилцлийн гэрээний дагуу Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг МАХН-ын бүлэг дэмжих үүрэгтэй. МАХН-ынхан Ц.Элбэгдоржийг наашаа харж инээж, цаашаа харж ярвайж байгаад Ерөнхий сайд болгохоор мацуулах нь тодорхой болчихлоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмнө хориг тавьчихвал уг асуудлыг УИХ дахин хэлэлцэхээс аргагүй болно.
Энэ тохиолдолд гишүүдийн 25 хувь нь дэмжихгүй бол Элбэгдоржийг дахин зүтгүүлэх хууль зүйн эрх үгүй. Магадгүй Ерөнхийлөгчийн хоригийн өмнө Да.Ганболд найман удаа ойчсон үлгэр дахин давтагдаж, Элбэгдоржийн араас Н.Алтанхуяг, дараа нь дугаарласан байдлаараа М.Энхсайхан, араас нь Б.Эрдэнэбат нар жагсаж ч болох нөхцөл бий болчихлоо.
МАХН-ын бүлэг Н.Энхбаярыг УИХ-ын даргад дуу нэгтэй дэвшүүлж байгаа. Хэдийгээр Ерөнхий сайдын алдар УИХ-ын даргынхаас илүүтэй хүчтэй сонсогдож байгаа ч Н.Энхбаяр УИХ-ыг тэргүүлснээрээ санаанд оромгүй олон шийдвэрийг батлан, хүний, өөрийн гишүүдийг удирдан чиглүүлж, парламентыг жинхэнэ байх ёстой байранд нь залчихаж мэдэх л толгой. МАХН-ын Засгийн газрын үед урвуугаар солигдоод байсан УИХ, Засгийн газар хоёрын эрх мэдлийн дараалал хуулийн дагуу буцаад байрандаа орохын цагт УИХ-ын дарга, ноён Н.Энхбаяр мөрөөдлийн Засгийн газрыг далдуурхан атгаж, сүүдрийн Ерөнхий сайдын үүргийг чадмагхан биелүүлж болохыг үгүйсгэх эрт байна.
(өнөөдөр 2004.08.13 189)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button