Эрсдэлгүй амьдарцгаая аяныг зохион байгуулна

-Гамшгаас хамгаалахын тулд хамгийн нэгдүгээрт урьдчилан сэргийлэх арга хэмжээн дээр их ач холбогдол өгч байгаа. Урьдчилан сэргийлэхийн тулд бид юу хийх вэ гэдгээ сайн төлөвлөсөн. Энд сэрэмжлүүлэг, анхааруулга өгөхөөс гадна сургалт сурталчилгаа их хийх шаардлагатай. Ийм хүрээнд даатгалын байгууллагууд бас бид нартай хамтарч ажиллах сонирхол байсан. Бид нар ч даатгалын байгууллагуудтай хамтарч ажиллах сонирхол байсан. Ингээд урьдчилан сэргийлэх энэ ажлын хүрээнд бид яриа таниулга хийх, сурталчлах шаардлага гарсан.
-Эрсдэлгүй амьдарцгаая сэдэвт энэ гурван байгууллагын хамтарсан ажилд Монгол даатгал компанийн зүгээс оролцохдоо дараах үндсэн хоёр гол зүйлийг авч байна. Нэгдүгээрт, танин мэдэхүйн чиглэлээр, даатгалын чиглэлээр Монгол улсад өнөөдөр гамшгаас хамгаалах, ирээдүйд учирч болох эрсдлээс урьдчилан хамгаалах гол тулгуур бол даатгал юм шүү. Энэ чиглэлээр судалгаа, төсөл шинжилгээнд оролцож байдаг байгууллагуудын мэргэжлийн дуу хоолойг хүмүүст хүргэе, хамтарч ажиллая гэсэн гол зорилго тавьж байгаа.
Эрсдэлгүй амьдарцгаая ажлын хүрээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх даатгалын үүрэг оролцоо ямар байдаг талаар болон иргэдийн өмч хөрөнгийг даатгалд хамруулах байгууллага, нэгжүүдтэй хамтран ажиллах юм байна. Монголын зах зээл дэх хамгийн эрсдэлтэй, хамгаалал сул байдаг объектууд гэр, хашаа байшин, мал аж ахуй, газар тариалан орж байгаа юм байна. Энэ асуудалтай холбогдож Гамшгаас хамгаалах ерөнхий газар, Монгол даатгал компани хамтран энэ аяныг зохион байгуулахаар болжээ.
/MN-25 телевиз/