Хотын замыг засварлах ажил ид явагдаж байна

Өнөө жил зам засварын ажил сонгуультай холбогдон эрт эхэлсэн. Одоогийн байдлаар нийт засварлах ёстой байсан замуудыг засварлаж дуусаад байгаа юм. Нөхөөс тавих ажлын хүрээнд 28609 м.кв замыг зассан гэж нийслэлийн зам тээврийн газрын замын хэлтсийн дарга ярьсан юм. Мөн тэрээр манай ажлын явц өмнөх жилүүдийнхээс илүү сайн явж байгаа гэж хэллээ.
-Энэ жил УБ хотод улсын замын сангаас болон нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийлээд 3.2 тэрбум төгрөгний ажлыг хийж ерөнхийдөө гүйцэтгээд байна. Энэ нь урьд жилүүдийнхээс нэлээд их хэмжээний ажил болж байгаа. Бид нар ажлаа нэлээд хэдэн төрөлд хуваан авч ажиллалаа. Эхнийх нь шинээр баригдах замууд гэж байгаа. Энэ замуудад бид нар Жалханз хутагт Дамдинсүрэн, Далиб хутагт Жамсранжавын 2.6 км зам, мөн Баянгол дүүргийн хорооллын 0.5, 0.7 км замыг ашиглалтад хүлээлгэж өгөөд байна.
Бид зам засварын ажлын талаар ямар бодолтой байгааг жолооч нараас асуухад хотын зам засвар хийж байгаа ч хэрэгтэй газар хийхгүй юм гэж гомдоллож байлаа.
-УБ хотын зам их л тааруухан байна. Гайгүй зам гэхээр Нарантуулын зам л байна. Бусад газрууд ер нь муу байна.
-Энд тэндгүй ухаад төнхөөд хаячихсан, аягүй хүндрэлтэй байна. Түргэн хугацаанд янзлахгүй бараг 20-иод хонож байж тэрийгээ бөглөх юм.
-Зам засварын ажил муу хийгдэж байна. Жил болгон засаж байна л гэдэг, онц хийгдэж байгаа юм алга л байна ш дээ.
Зам засварын ажил хүйтрэхээс өмнө амжиж дуусна гэж нийслэлийн зам тээврийн ажилтан хэллээ. Яагаад ингэж удаашрах болсон тухайгаа их сургуулийн гудамжийг 32-ын тойрогтой холбох гэтэл зөвшөөрөлгүй буусан айлууд чирэгдэл учруулаад байна. Мөн шийдвэрлэх ёстой хэд хэдэн асуудал байгаа гэсэн юм.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button