Хүннүгийн үеийн томоохон булш олдлоо

Булшны хойд хэсэгт найман метрийн гүнээс морины 17 толгой, өмнө хэсгээс нь тэрэгний төмөр эдлэлийн үлдэгдэл болон морины туурайны хэлбэртэй гурван хөлтэй ваар олжээ. Үүнээс доош зургаан метрийн гүнд босоогоор нь байрлуулсан тугны зургаан иш, мән модон хигээстэй төмөр хүрээтэй тэрэгний хоёр дугуйг олсон байна. Бунхны хоёр талд байрлуулсан эдгээр зүйлс нь тэргийг мориор хөлөглөн тэнгэрийн зүг явж буй мэтээр байрлуулсан байх юм гэнэ. Уг сонирхолтой олдвор хориод зууны турш нууцаа хадгалж ирсэн хэмээн археологчид үзэж буй аж.
(өнөөдөр 2004.08.13 189)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button