Манай улсын аврах баг хүрэл медаль хүртлээ

Аврагчдын олон улсын буухиа гүйлтийн тэмцээн ОХУ-ын Челябинск хотод зохиогдсон байна. Манай улсын аврах багийнхан хүрэл медаль, цом хүртэж амжилт гаргажээ. Тэмцээнд Монгол, Казахстан, Белорусь болон ОХУ-ын мужуудаас ирсэн 23 багийн тамирчид өрсөлдсөн байна. Есөн хүний бүрэлдэхүүнтэй аврах багийнханд Гамшгаас хамгаалах тусгай тасаг, Булган аймгийн аврах салбар, нийслэлийн аврах отрядын тамирчид явсан байна.
-Манай баг 9 хүний бүрэлдэхүүнтэй. ОХУ-ын аврагчдын олон улсын олон төрөлтийн тэмцээнд оролцоод буухиа гүйлтийн төрөлд хүрэл медаль хүртэж гуравдугаар байр эзлээд ирлээ.
Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Даш олон улсын тэмцээнд амжилт гаргасан багийнхныг хүлээн авч уулзсан юм. Манай аврагчид олон улсын хэмжээнд зохиогдсон тэмцээнд өндөр амжилт гаргасныг сайшаагаад, ямар ч аврах үйл ажиллагаа тохиолдсон бэлэн байх шаардлагатай. Бэлтгэлээ улам сайжруулж амжилтаа бататгаарай гэж байлаа.
Амжилт гаргасан багийнханд цол гардуулах юм байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button