Сургууль, цэцэрлэгийн засварын ажил явагдаж байна

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө хагас сар гаруй хугацаа үлдлээ. Бид Боловсрол, соёл шинжлэх ухааны яамаар орж сургуулиудын засварын ажлын явц ямархуу байгааг шалгасан юм. Өмнөх жилтэй харьцуулахад энэ жил илүү олон сургууль, цэцэрлэгийг засварласан гэж албаныхан ярьж байлаа. Боловсролын яам 2005-2008 он хүртэл өөрсдийн зарлигуудаа гаргасан бөгөөд цаашдаа сургууль, цэцэрлэгийн засварыг гадаад орны жишгээр чанарын өндөр түвшинд бүтэн их засварыг хийнэ гэж Боловсролын яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга хэллээ.
-2004-2005 оны шинэ хичээлийн жилийн бэлтгэл хангах ажилтай холбогдуулаад Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна гэдгийг юуны өмнө хэлэх ёстой болов уу. Боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт сургуулийн засвар үйлчилгээтэй холбогдсон ажил хэвийн явагдаж байна. Өнгөрсөн 2004 онд улсын дүнгээр 2.2 тэрбум төгрөгийн засварыг орон нутагт хийх төлөвлөгөө чиглэлтэй байсан. Өнөөдрийн байдлаар эцсийн гүйцэтгэл гараагүй байна. Урьдчилсан байдлаар нийтдээ улсын хэмжээнд 761.1 сая төгрөгийн барилга угсралт, засварын ажил хийгдээд байна.
Одоогоор зайлшгүй засвар хийгдэх ёстой байсан 19, 47 дугаар сургууль, 114, 100, 121 дүгээр цэцэрлэгийн засварын ажил 60 хувьтай явж байна. Иймд Сүхбаатар дүүргийн ЕБС, цэцэрлэгүүдийн засварыг чанартай хийлгэх үүднээс сургууль бүрт 1 сая 500 мянга, цэцэрлэг бүрт 600 мянган төгрөгийг дүүргийн төсвөөс гаргаж өгчээ. Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн засвар хараахан дуусаагүй ч сарын сүүлээр дуусгахаар шуурхайлж байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button