Софт теннисны олон улсын нөхөрлөл тэмцээн боллоо

Монгол наадам дээд сургуулийн нэрэмжит софт теннисны олон улсын нөхөрлөл тэмцээн Софт теннисний төв талбайд эхэллээ. Тэмцээнд ОХУ, Буриад, Солонгос, Монголын 80 гаруй теннисчид оролцож байгаа юм байна. Эрэгтэй хос төрөлд софт теннисний төв клубийн тамирчин Монголнаран, Энхмөнх нар түрүүлсэн бол хоёрдугаар байрыг Эрэл сургуулийн Дүүрэнбаяр, Эрдэнэбаяр нар эзэлж, гуравдугаар байрыг Соёл-Эрдэнэ дээд сургуулийн Мөнх-Эрдэнэ, Пүрэвбат нар удаалсан байна. Эмэгтэй хос төрөлд Х сургуулийн Экс клубийн тамирчин Оюунсан, Золзаяа нар түрүүлсэн бол хоёрдугаар байрыг тус клубийн тамирчин Аззаяа эзэлж, гуравдугаар байрыг Солонгосын тамирчин Кунг Жи Су нар эзэлсэн байна.
-Манай сургууль байгуулагдаад удаагүй байгаа ч анхныхаа олон улсын софт теннисний тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байгаа хэдий ч анхнаасаа олон улсын тэмцээн болгон зохион байгуулж байгаа учраас цаашид олон орны тамирчид оролцсон томоохон тэмцээн болно гэдэгт итгэлтэй байна. Энэ тэмцээн нь цаашид зөвхөн софт теннис биш, спортын олон төрлөөр явагдах болно. Ширээний теннис, таэквандон төрлийг оруулах бөгөөд энэ спорт Монголд төдийлөн сайн хөгжөөгүй байгаа ч гэсэн бид Солонгосын өндөр зэрэглэлтэй тамирчныг авчирч техник туршлагыг нь үзүүлэх болно.
Биднийг мэдээ авах үед ганцаарчилсан буюу холимог хос төрлийн медалийн төлөөх тоглолтууд ширүүхэн өрсөлдөөн дунд явагдаж байсан юм. Энэ жилээс үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол наадам дээд сургууль спорт, урлагийн чиглэлээр цаашид үйл ажиллагаагаа явуулна гэж ярьж байлаа.
/MN-25 телевиз/