Улс төрийн намуудын дарга нарыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д суудал бүхий намуудын дарга нарт хандан хэлэхдээ төр засгаа эмхлэн байгуулах үйл явц хэт удаашран, иргэдийн дунд хүлээлт бухимдал үүсч, өвлийг угтсан шил шилээ ажил хүлээгдэж байгааг анхааруулж, УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх зохион байгуулалтын асуудлыг түргэтгэх нь чухал байгааг хэлэв.
Ерөнхийлөгч цааш нь улс үндэснийхээ язгуур эрх ашгийн үуднээс асуудалд хандан төр, засгаа хуулийн дагуу эмхлэн байгуулж, ард түмнийхээ төлөөх хөтөлбөр, зорилтоо хэрэгжүулж эхлэхийг УИХ-д суудалтай нийт намын дарга нарт анхааруулав гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
(өнөөдөр 2004.08.13 189)