Нүүрний үрчлээс арилгах дасгалууд
Нүд орчмын үрчлээнээс сэргийлэх дасгал Хоёр гарын дунд гурван хурууг үрчлээн дээр тавина. Нүдээ аньж, нээ, гэхдээ маш удаан. Дасгалыг 3 удаа давтана.
Духны дасгал Хоёр гараа духан дээр тавьж даран, арьсаа дээш тат. Энэ байдалд нүдээ аних гэж оролд. 3 удаа давтана.
Уруулын дасгал
1.Таны амны урд аалзны тор агаарт байна гэж төсөөл. Уруулаа шөмбийлгөн тэрхүү аалзны торыг унагахгүйн тулд үлээ. 5-10 удаа давтана.
2.Уруулаа юүлүүр болгон шүдээ хамхи. Уруулын хоорондох жаахан завсраар амьсгалаа хүчтэй гарга.