Чихний хэлбэр ба зан төлөв
Чихний дээд хэсэг хөмсөгний түвшинд оршдог бол бие махбодийн таашаал цэнгэлд дуртай, удаан хүн.
Нэг чих нь нөгөөгөөсөө өндөр түвшинд оршдог бол түүнтэй маргах хэрэггүй. Тэр логикоор сэтгэхийн оронд сэтгэлийн хөдөлгөөнд автдаг.
Дэлдэн чихтэй хүн авхаалжтай, соргог мэдрэмжтэй, харилцан яригчийн сэтгэлийг нарийн мэдэрдэг, мөн их дайчин, цогтой.
Чих нь наалдсан хүн төлөв түвшин зантай, төгс байдалд хүрэхийг тэмүүлдэг, шударга, нягт нямбай хүн.
Жижиг чихтэй бол хөнгөмсөг, хурц сэргэлэн ухаантай, хөгжилтэй зантай.
Том чихтэй бол өөртөө итгэлтэй, аливаад маш шургуу, хүч гарган зорилгодоо хүрэх гэж тэмүүлдэг.
Урт болон унжуу чихтэй бол их боловсон, соргог мэдрэмтгий, романтик.
Өргөн чихтэй бол эрүүл зөв сэтгэдэг, бодит орчноос тасардаггүй, өөрийн зангаа тавьдаггүй.
Чихний дэлбээний нүх том бол уян зөөлөн сэтгэлтэй, чин үнэнч хүн.
Чихний гэдэс гоёмсог дугуй бол мэдрэмтгий авхаалжтай, эмзэг зантай.
Чихний дэлбээ том бол биеийн болон оюуны асар хүчтэй хүн.
Чихний дээд хэсэг сайн хөгжсөн бол ухаантайн илрэл. Дунд хэсэг нь тийм бол сэтгэлийн болон оюуны өндөр чадварыг илтгэдэг. Чихний доод хэсэг бие махбодь, эрүүл мэнд, бэлгийн чалхын талаар төсөөлөл өгдөг.
Чихний гэдэс өргөн, урт байх тусам эрүүл урт насална.