Та босоо хүлээн авалтанд ирсэн бол…

-Та хоолгүй үлдэнэ гэж бүү ай, таны хувийг хэн ч идэхгүй. Тэр тусмаа бүр халуунаар нь авчирч өгнө, мэдээж зохих зэрэглэлийн зоогийн газар бол шүү дээ.
-Ширээний дэргэд очоод санал болгож байгаа бүхнийг эхлээд бүгдийг хар. Тэгээд дуртайгаа, идэж чадахаа сонго.
-Мэдэхгүй хоолоо бага багаар ав. Гэдсэнд чинь зохихгүй байж магадгүй.
-Тавганд дүүртэл авах хэрэггүй. Хэдэн ч удаа очиж нэмж идэж болно.
-Хэт цадтал идэх хэрэггүй. Ялангуяа дараа нь өөр ажил төлөвлөсөн бол.
-Элбэг дэлбэг хоол хараад энэ бүхнийг идсэний дараа өмсөж буй банзал, өмд маань таарахаа байна даа гэж нэг бодоод үзээрэй.