Дугаарын захидал

Би Базарыг эр хүний төрхтэй сайн найз гэж боддог байлаа. Тэр хар баасан гариг-ийн үдэш түүний надад тавьсан хоёулаа өнөөдөр нэг сайхан амарч сууя гэсэн саналыг яах ч гэж зөвшөөрөв дөө. Тэр үдэш нэлээн хэдэн лааз пиво, ганц шил виски ууж халамцаад, хоёул даварсан хэрэг. Эрчүүдийн амьдралд байдаг аар саар бэрхшээл, авгай нарын хатуурхал, хар энээ тэрээ бүгдийг л ярилаа. Удсан ч үгүй Базар Хоёулаа нэг сайхан бүсгүйчүүдтэй сууя л даа. Ганц олдох амьдралыг сайхан өнгөрөөх хэрэгтэй ш дээ гэх нь тэр. Би ч мэдээж сэтгэлийн хөөрөл, архины халуунаар уг санааг нь угтаад авлаа. Мань эр баахан утасдаад бүтсэнгүй бололтой, манай найзууд завгүй байна гэнэ, би нэг хөөрхөн охин танина дуудчих уу гэсээр утсаа авлаа. Хориод минутын дараа тэд ирлээ. Гэтэл тэдний нэг нь… Миний охин байсан юм. Намайг лантуугаар цохиулчихсан мэт яахаа ч мэдэхгүй байх зуур Базар хүүхэмсэг зангаараа сүйд болж, тэдэнд саймшран байлаа. Охин маань нэг том харчихаад гараад явчихсан юм. Би яахаа ч мэдэхгүй алмайрч байснаа гарлаа. Та хоёр чинь биенээ таньдаг байсан юм уу, юун ч тунирхуу юм бэ дээ гэх Базарын согтуу үгс чих дэлсэж юун тэд нарт тайлбарлах манатай. Тэр шөнө гэртээ хариагүй ээ. Би харихаас ч айж байсан. Би ээжийндээ очиж хоносон. Маргааш нь ажлаа тараад, замдаа хоёр зуун грамм татчихаад гэртээ орсон.
Энэ явдлаас хойш эцэг үрийн харьцаа гэдэг утга учиргүй болж хоёр ангид, тэр тусмаа хэн хэндээ гэмтэй юм шиг гэлбэлзэж явах боллоо. Охин маань ч заримдаа гэр орондоо ирэхгүй, гадуур хоноглодог болсон. Эхнэр намайг, чи эцэг нь байна охиндоо хэлээд өгөөч гэж үглэнэ. Би яалтай ч билээ. Охинд маань ч бас хэцүү л байгаа. Би түүнийг гадуур хоноглолоо гэж зэмлэх нь бүү хэл үнсэх ч эрхгүй эцэг шүү дээ. Ц.Т

Хамтдаа зугаалах уу?
Энэ захиаг уншсан хүмүүс миний алдааг бүү давтаасай гэж би хүсэж байна. Өнгөрдөг хавар бид нэг найзыгаа цэрэгт үдсэн юм. Yдэлтийн найр архиар бялхаж байлаа. Тэр үед манайхны нэгнийх нь л дагуулж ирсэн найз нь бололтой нэг залуу надад их таалагдаж, би түүнтэй өөрөө яриа өдөн танилцаж билээ. Бид бараг шөнө дунд болж байхад, салхинд гарахаар болж, Туул гол руу явцгаасан юм. Бүгд голын эрэг дээр тухалцгаан, гал асааж тойрон сууцгааж, зарим нь голын усанд орчихсон ч байх шиг. Гэтэл шинэ танил маань намайг Хамтдаа зугаалах уу? хэмээн урилаа. Бид хоёр элдвийн юм ярьсаар тэндээс нэлээн холдчихож. Гэтэл тэр над руу гэнэт дайрдаг байгаа. Би түүнийг арай ч ингэнэ чинээ санаагүй болохоор эхлээд гайхаж, итгэж ядан байсан юм. Тэр дуниартсан согтуу нүдээр ширтэж, юу ч хийхээс буцахгүй болсон байлаа. Би түүнтэй ана мана л үзэлцсэн. Түүнийг гартаа дайралдсан чулуу мод, гутлаараа шидэж цохиж байсан юм. Маажиж хазаж, чадах бүхнээ хийсэн. Хамгийн сүүлд гарт таарсан том модоор толгой руу нь цохиж, нүд рүү гараа хийчих шиг болсон. Түүнийг нүүрээ дараад орилоод унахад нь би ум хумгүй гүйсээр зам дээр гарч машин бариад гэртээ харьсан даа. Нөгөө сэтгэлийг минь татаад байсан боловсон, аятайхан залуу аманд багтамгүй хараал хэлэн, орилж хашгиран, над руу дайрч, хайр найргүй цохиж зодож, яг л зэрлэг араатан шиг авирлаж байсныг бодохоор үнэхээр санаанд багтамгүй. Тэр явдлыг бодохоор өөрийн эрхгүй дотор жихүүцэх шиг болдог юм.
Би өөрөө л сээтэгнэж, түүнд нүүр өгч, дагаж гүйсэн болохоор би энэ явдлын тухай хэнд ч юу ч яриагүй. Түүнээс хойш би хүнд итгэхээ больсон. Хүний эрээн дотроо л байдаг юм билээ. Н.Ц

Сүүлчийн тэнэг

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт Венера сонины уншигчдаа. Би сонины эхний дугаарыг уншаад, олон хүний, сэтгэлийн үгсийг зүрхээрээ сонсох шиг боллоо. Тэгээд би өөрийнхөө амьдралын, золгүй түүхийг нэхэн нэхэн санахын учир ийнхүү бичиж байна. Магадгүй хэн нэгэн сургамж аваасай, үнэхээр би орчлонгийн сүүлчийн тэнэг байгаасай гэж бодсон юм шүү.
Би одоо 32 настай. Залуудаа биеийнхээ галбираар гайхуулсан, аятайхан хүүхэн байж дээ. Намайг залуучууд их ч эргүүлдэг байсан. Гэхдээ би тийм ч эрт бэлгийн харьцаанд ороогүй юм шүү /21 настайдаа/. Энэ бол миний хувьд жинхэнэ дурлал байсныг одоо л би ойлгодог юм. Би түүнд хэрэгтэй, тэр надад хайртай гэж бодохоос дотор минь шатчихдаг байлаа. Тэр надад хайртай гэж мөн ч их гүйсэн. Бидний анхны учрал шинэ жилээр тохиож билээ. Би тэр учирлыг ердөө ч мартдаггүй юм. Харин сарын дараа нэг сонин юм боллоо. Тэрний хэлснээр би түүнээс өмнө өчнөөн эртэй унтсан, эрээ цээргүй бүсгүй юм гэнээ. Тэгээд л тэр намайг хаясан… Надад түүнийг мартахад тийм ч амархан байгаагүй ээ. Гэнэн цайлгандаа ч юм уу, эр хүн нэг л юманд шунадаг гэдгийг би мэдсэнгүй. Тэр миний жинхэнэ хайр байсан юм. Түүнээс салсны дараа би олон эрчүүдтэй уулзалддаг боллоо. Гэвч би урьдын учрал давтагдах болов уу гэж айдаг байлаа.
Ингэж явсаар 27-тойдоо өөртөө итгэлгүй, тийм ч гойд аятайхан биш залуутай гэрлэсэн. Удалгүй хүүтэй ч боллоо. Энэ маань багадаа юм л бол өвдчихнө, шөнөжин уйлна. Энэ бүхнээс нөхөр маань залхаж, заримдаа бүр ядаргаатай юм гэж дургүйцээд ээжийнх рүүгээ явчихна. Энэ явдал олон удаа давтагдаж, явалт нь ихсэн ихэссээр нэг л өдөр тэр бүрмөсөн явсан даа. Удалгүй би дахиад л өөр нэгэн залуутай учирлаа. Тэр боловсон зантай, хангалуун, шийдвэр гаргах чадвартай юм шиг санагдаж, надад таалагдсан. Тэгээд ч би хүүдээ сайн эцэг болж чадах эр хүнийг битүүхэн хайж явсан болоод ч тэр үү, би түүн рүү нисээд л очсон. Тэр ч манайд амьдрахаар болсон. Манайх руу хүмүүс утасдаж байнга л түүнээс юм гуйна. Ямар нэг ажил бүтээгээд өгөөч, мөнгө зээлдүүлээч, найздаа туслаач гээд олон хүн ярина. Тэр хүн бүхэнд за гэж хэлэх боловч нэг хүнд ч атугай тус болж байсныг би санахгүй байна.Тэр манайд 3 сар амьдраад аавд минь та тал үнээр нь машин авахгүй юу гэсэн санал тавьсан. Аав ч итгээд мөнгөө өгсөн. Эцэст нь аав маань мөнгө ч үгүй, машин ч үгүй хоцорсон доо. Тэр одоо шоронд сууж байгаа. Миний амьдрал гэвэл нэг ийм л түүх байх шив дээ. Хэн ч өөрчилж чадаагүй, чадахгүй иймээрээ л өнгөрөх байх даа. Я.Туяа

Дурлалд насны хязгаар байдаггүй

Би өөрөөсөө 7 эгч хүүхэнд ухаангүй дурлачихсан тэнэг. Гэхдээ би үүнийг буруу зүйл, болохгүй юм гэж хэзээ ч бодохгүй. Манайхан болон найз нөхөд маань миний тэнэгийг гайхаж барахгүй байгаа. Гэхдээ эцсийн эцэст би тэд нартай хамт амьдрахгүй шүү дээ. Миний хэнд хайртай болж, хэнтэйгээ амьдрах нь тэдэнд ямар хамаатай юм бэ. Бүгд л надад зааж сургаж, бөөн юм болдог юм. Би одоо 23-тай л даа. Миний хайрт нэг хүүхэдтэй, багш мэргэжилтай сайхан бүсгүй. Анх би түүнтэй танилцахдаа түүнийг өөрөөсөө эгч гэж ердөө ч бодоогүй. Тэр ямар ч оворгүй харагддаг юм. Тийм хүүхнийг хаяж, салж явсан эр ёстой хүүхний тэнгэргүй эр мөн гэж би боддог. Түүний эргэн тойрны хүмүүс түүний тухай ам өрсөлдөн сайнаар ярьдаг. Ийм сайхан бүсгүй, тийм хөөрхөн хүүхэдтэй байж…. та хоёр яагаад салчихсан юм гэх миний асуултанд Бид бие биедээ таарах хүмүүс биш байсан юм аа гэхээс өөр үг хэлдэггүй юм. Би түүндээ ухаангүй хайртай. Тэр ч гэсэн надад хайртай мөртлөө надаас түүнийгээ нуудаг. Би түүнийг зөндөө их судалсан, тагнасан. Магадгүй нөхрөө хүлээгээд ч байдаг юм болов уу гэж би боддог байсан л даа. Гэтэл үгүй юм бил ээ. Бид хоёр нэг хэсэг их сайхан байлаа. Гэтэл манайхан мэдсэнээс болж, бөөн юм болоод надтай уулзахаас зайлсхийдэг болсон. Би түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ өдөр ирэх тусам улам улам мэдрэх боллоо.
Хайр сэтгэл, амьдралд насны хязгаар байдаг гэж хэн хэлсэн юм бэ? Би яагаад хайртай хүнтэйгээ сууж амьдарч болдоггүй юм бэ? Би ганцхан түүнд л хайртай. Миний үгийг дамжуулж өгөөч. Шүрээ, би ганцхан чамд л хайртай. Хоёулаа нас гэдэг үгийг ярихгүй байя. Чи намайг ойлгооч. Г.Зоригоо

Миний амьдралын утга учир бол өшөө авалт

Мөнгө бүхнийг шийдэж, мөнгөөр бүхнийг хэмждэг энэ цаг үед бид хоёр хайр сэтгэлээрээ нэг бие болж, нэг гэрт толгой холбосон. Хуримаа хийсний дараа жил хүү минь мэндэлсэн. Гэтэл нөхөр маань нууц амрагтай болсон. Түүнийг өөр эмэгтэй сонгоход хүргэсэн шалтгааныг би гэр бүлийнхээ амьдралаас, өөрөөсөө ч эрээд эрээд олоогүй. Тэр хүүхнээс нөхрийн маань хүүхэд /охин/ гарсан. Тэр нь надтай ирж уулзсан л даа. Яахав аятайхан л бүсгүй байна лээ. Гэхдээ би түүнээс өөрөөсөө илүү зүйл олж хараагүй ээ.
Би нөхөртөө, гэр бүлдээ дэндүү их хайртай, үнэнч, өөрийгөө бүрэн зориулдаг байсныхаа төлөө ингэж доромжлуулж байгаадаа их гутарсан ч би түүний хойноос хөл алдан гуньж шаналаагүй. Харин Чи явбал яв даа. Надад харамсах юм байхгүй ээ. Чи одоо миний хувьд хэн ч биш. гэсэн миний үгний хариуд нөхөр маань гэртээ үлдсэн.
Би түүнийг уучилж, гэртээ үлдээж байхад, дахин өөр хүүхэнтэй орооцолдож, зүгээр ч үгүй, надад өвчин халдаасан. Би түүнийг одоо үзэн яддаг. Хүүгээ л бодож түүнээс салж чадахгүй байна. Хүү маань аавыгаа байхгүй болохоор л өвдөөд эхэлдэг. Аав амьтай хүүхэд ингэдэг юм. Ааваас нь салгаж болохгүй гэх юм. Тэр өөрөө ямрыгаа мэдэхгүй байж, намайг ямар их харддаг гээч. Хардах бүрд нь би улам их зэвүү хүрдэг.
Одоо би түүнийг хуурч мэхэлж, хариугаа авч байгаа. Би нууц амрагтай болж, бараг 10 гаруй эртэй холбогдож үзсэн. Би тэднээс өөрөө эхэлж салдаг. Эрчүүд бүсгүй хүнийг бас л ингэж хаядаг биз дээ. Гэхдээ би нөхрөөсөө салахгүй. Салбал тэр шийтгэгдэхгүй болчихно шүү дээ. Тэр уурлан бухимдаж л байг. Буруутай хүн гэсгээл шийтгэлээ амсах ёстой биз дээ.
Б. Ж…

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button