Сэтгэлийн дэм

Халуунд халж, хүйтэнд хөрч, ажлын амтыг мэдэрч, ядарч туйлдсан үед найзын минь захиа, халуун дотно үг надад эрч хүч өгдөг байлаа. Цэрэгт ирсний 3 сарын дараа Цогоо нэг захиандаа найз охинтой болсон тухайгаа бичиж, хамт авахуулсан зургаа явуулсан байв. Тэр бүсгүй нь Чимгээ. Миний хувьд Цогоогоо л санаж, хурдхан шиг халагдаад, Цогоотойгоо хотынхоо гудамжаар алхахсан гэж л хүснэ үү гэхээс, санаж зүүдлээд, сүйд болох найз охин байдаггүй байсан юм. Зав чөлөөгөөрөө юм л бол тэр хоёрынхоо зургийг гаргаж, харж сууна. Тэр болгонд Чимгээ зурган дээрээс зөвхөн над руу хараад инээмсэглээд ч байх шиг санагддагсан. Ингэх бүрийд яагаад ч юм, би цаг хугацаа хурдан өнгөрөөсэй, халагдахсан гэж байж ядталаа хүсдэг байж билээ.
Хүсэн хүлээсэн өдөр ирж би цэргээс халагдлаа. Гэртээ ирж, аав ээжтэйгээ золгож, гэрийнхэнтэйгээ бужигнасаар нэг л мэдэхэд цаг орой болчихсон байсан юм. Тэр хооронд Цогоогийнд очиж Чимгээг харахсан гэдэг бодол миний тархи толгойноос огтхон ч гарахгүй байсан. Намайг угтсан хүлээн авалт-ын ажиллагааг дундаа орж байхад би тэсэхгүй, Цогоогийнд очихоор гарлаа. Ингэж анх удаа би Чимгээг бодитоор нь харж билээ. Өдөр бүр харж дассан эелдэг царай, хөөрхөн инээмсэглэл. Тэр хоёр намайг дайлж, сүйд болж байлаа. Харин би… би өөрийгөө ч ойлгохгүй байлаа. Надад тэнд юу болоод, тэр хүмүүс яагаад байгаа нь ердөө ч сонин санагдахгүй байсан юм.
Энэ бүхний эцэст би ганц л юм ойлгосон. Би ганцхан түүнд л хайртай, энэ бол зөвхөн миний бүсгүй Тэднийд очихгүй байя гэж өөрийгөө хичнээн хүчлэвч, би өөрийгөө захирч чадахгүй байлаа. Зүрх тархи хоёр минь дайтаж, надад ямар их хэцүү байгааг хэн ч мэддэггүй байсан. Зүрх сэтгэлийг минь шаналгасан тэр сайхан бүсгүй – хамгаас хайртай найзынхаа эхнэрийг бодохгүй байхыг хичээж, би өөрийгөө холдуулахын тулд геологичидтой хээрээр гэр хийж, 2 жил амьдарч үзсэн. Мэдээж олон олон бүсгүй миний амьдралд учирч байсан ч, түүн шиг бүсгүйтэй таарч явсангүй. Хот руу орж ирэх бүрдээ Цогоогийнд очмоор санагддаг ч би өөрийгөө барьдаг байв. Нэг удаа би нэлээн халамцаж, сэтгэлээ барьж чадалгүй, тэднийхийг зорилоо. Чимгээ хаалга онгойлгож өгөв. Удаан хараагүй болоод ч тэр үү, Чимгээ улам сайхан харагдаж билээ. Харин Цогоо тэр үед ажлын томилолтоор гадагшаа явчихсан байв.
Бид хоёр хоол цай идэж уун, Чимгээ ч намайг ойрд ирээгүй зочин хэмээн ганц шил юм гаргалаа. Тэртэй тэргүй эзэндээ захирагдаж ядан байсан миний зүрх сэтгэл, сархадын хүчээр улам цэнэглэгдэж, би хожим амаа барих алхам хийсэн юм даа.
Тэр шөнө би өөрийн хүсэн хүлээсэн хайраа амсаж, найзынхаа эхнэрийг өөрийн болгосон. Тэр явдлаас хойш бид хоёр үргэлж нууцаар уулзах боллоо. Чимгээ бид хоёр хэн хэн нь болохгүй гэдгийг мэдсээр байсан ч, салж чадахгүй байсан юм. Худал, хуурмаг юм бүхэн илчлэгддэг болохоор нэг л өдөр бид хоёр Цогоод баригдсан даа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг болохоор тэр өдөр би Цогоод нэвширтлээ зодуулсан ч биеэ хамгаалахыг оролдоогүй. Тэр хоёр салж, хэсэг хугацааны дараа би Чимгээтэй суулаа. Гэтэл бараг жил ч өнгөрөөгүй байтал, бид хоёрын хайр дурлал, хий нь гарч, хагарсан бөмбөлөг шиг л алга болсон доо. Миний урьд нь сэтгэлдээ зурж, хүсэж явсан Чимэгээгийн дүр, энэ надтай амьдарч буй бодит дүртэйгээ даанч хол зөрүүтэй байж билээ. Бид хоёр тийш боллоо. Харин цаг хугацаа өнгөрөх тусам надад ганц л юм маш их дутагдаж байгааг би мэдэрсээр. Энэ бол Цогоо. Мэдээж миний хийсэн үйлдэл хамгийн адгийнх байсан ч, би Цогоогоо алдахыг хүсээгүй учир харьцаагаа сайжруулахын тулд, учраа ололцох гэж зөндөө хөөцөлдсөн ч чадаагүй дээ. Сүүлд сонсоход, Чимэгээ ч бас миний адил Цогоо руу гүйж байсныг мэдсэн. Гэвч Цогоо биднийг-урвагчдыг өөрийнхөө амьдралаас бүрмөсөн арчиж хаясан байж.
Хүн зүрхэндээ биш тархиндаа л захирагдах ёстой юм байна.

Тэнхлүүн явахад тэмээ өгснөөс
тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг дээ. Амьдрал урт бөгөөд уужим. Хэн ч хөл алдаж,
эндэж гундаж болно. Чухам тийм үед нь бие биедээ халуун сэтгэлээр дэм болъё гэж манай сонин энэхүү булангаа нээж байна. Мэргэжлийн зөвлөгч болон олны танил хүмүүс гуниг, бэрхшээл тохиолдсон хүмүүст чин сэтгэлийн зөвлөгөө өгөх юм. Энэ удаа Сэтгэл зүй төвийн зөвлөгч М.Булгаа, Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар нар зөвлөж байна.

Таныг уучлахад цаг хугацаа хэрэгтэй
Юуны өмнө бидэнд хандсан танд баярлалаа.
Таны амьдралд баяр гуниг ээлжлэн их зүйл тохиолджээ. Ямар ч байсан бүхий л зүйл ард түүх болон хоцорсон гэдэгтэй санал нэг байгаа байхаа. Харин одоо яах вэ гэдэг асуултыг өмнөө тавьсан байгаа нь их сайн хэрэг.
Бидний зөвлөж байгаагаар таны асуудалд хоёр чухал зүйл байна. Нэгдүгээрт, энэ бүх үйл явдал танд маш их сургамж, зовлон бас баяр баясгалан авчирч таны хүсэл биелсэн ч хормын төдий үгүй болдог гэдгийг сайтар ойлгосон нь сайшаалтай. Энэ бүхний гол учир нь хайр гэдгийг ихэнхи хүн өөрийн төсөөллөөр ойлгодогтой холбоотой. Хүмүүсийн 64% нь хайртай хүнээ эхлээд төсөөлөөд сүүлд нь бодит байдалтай эвлэрдэг.
Мөн суух хүнийхээ зөвхөн сайн талуудыг бодоод дутагдалтай талыг нь орхигдуулдаг. Тиймээс хайр гэдгийг хийсвэрээр бус бодитоор төсөөлж сурвал зүгээр. Хоёрдугаарт, таны хувьд нэгэнт хийсэн зүйлийнхээ гэм зэмийг эдлээд Цогоодоо эргэн ойртох шийдвэр гаргасныг тань хүндэтгэж байна. Гэхдээ энэ бүхэн биеллээ олоход цаг хугацаа шаардлагатай гэдгийг та бодолцоорой. Та Цогоогийн оронд өөрийгөө тавиад нэг бодоод үзвэл Цогоод ямар их хүнд цохилт болсон, таныг уучлахад ямар цаг хугацаа хэрэгтэй, мөн Цогоо ямар ч шийдвэр гаргасан та хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм байна гэдгийг илүү сайн ойлгоно бизээ. Нэгэнт та найздаа эргэн очих шийдвэр гаргасан болохоор шантралгүй оролдоод үз.
Гэвч эхний 1-2 жил их ойр дотно болох гэсний хэрэггүй л болов уу. Энэ хугацаанд Цогоогийн уур бухимдал бүрэн тайлагдаж амжаагүй байх тул бэрхшээлтэй санагдана. Түүнээс хойш харин би чамд туслахад бэлэн байдаг, би гэдэг найз чамд байдаг шүү гэдгийг үе үе сануулж байвал зүгээр. Энэ бүхэн танаас их тэвчээр, оролдлого, цаг хугацаа шаардана гэдгийг ойлгоод хүлээцтэй хандаарай. Он цаг өнгөрч таныг найз тань ойлгоно гэдэгт итгэж байна.

МЗХ-ны дэргэдэх Сэтгэлзүй төвийн зөвлөгч М.Булгаа

Ц.Төмөрбаатар Залуу насанд тархиндаа бус зүрхэндээ захирагдах нь олонтаа

– Захидлыг уншаад та захидлын эзний хүсэл зорилгыг олж харсан байх аа?
– Ямар ч гэсэн энэ хүн хэдийгээр сэтгэлээ барьж чадаагүй ч гэсэн буруу алхам гэдгийг урьдчилан тооцоогүй л байна. Хэрвээ би түүний оронд байсан бол гээд бодоход миний найзын эхнэр хичнээн сайхан хүүхэн байгаад ч, цаашлаад дурлалаа ч гэсэн би ийм алхам хийхгүй. Сайхан монгол эрчүүдийн хаяагаа хадрахгүй, харснаа авахгүй гэдэг үг миний тархинд зоолттой байдаг. Зүрх тархи хоёр дайтаж байг. Харин яаж ийгээд л тархиндаа захирагдах хэрэгтэй байж. Захидлын эзэн их том алдаж найзынхаа амьдралд том хар толбо үлдээжээ. Ийм тохиолдолд хүн эргэн харж эвлэрэхэд хэцүү дээ, хэцүү.
– Эрчүүдийн нөхөрлөлд та хэрхэн ханддаг вэ?
– Манай эзэн Чингисийн үеэс л нөхөртөө муу үйл хийсэн, эсвэл урваж ирсэн хүний толгойг авдаг байсан. Энэ нь Чингисийн нөхөрлөлийн зарчим байж л дээ. Эр хүн үерхэл нөхөрлөлөө сэвтээхгүйн тулд цаг үргэлж бодож явах ёстой. Би хүнтэй зүрх сэтгэлээрээ үерхдэг. Харин нөхөр маань миний сэтгэлд жаахан л сэв суулгачихвал одооны яриагаар бол зайгаа авч эхэлдэг. Гэхдээ өөрийнхөө буруу зөрүүг дүгнэж бодсоны үндсэн дээр шүү дээ. Амьдралд худлаа ярьдаггүй, буруу үйлдэл хийдэггүй хүн гэж байдаггүй. Харин тэр бүхэнд яаж хандах вэ гэдэг чухал. Уучлал гэдэг маань зэмлэлийн нэг хэлбэр. Болж өгвөл хүн алдааныхаа хирээр ухаармаар.
– Та Цогоогийн оронд байсан бол найзыгаа уучлах уу? Уучлахад хэр хугацаа хэрэгтэй бол?
– Би бол уучилж чадахгүй. Хүнд амьдрал хайр сэтгэл ганцхан тохиолддог, тэр сайхан зүйлийг нь сэвтээнээ гэдэг хэзээ ч мартамгүй, мартагдахгүй зүйл. Энэ итгэл сэргэтлээ их удна даа.
– Захидлын эзний сайн найзаа санаж үгүйлсэн сэтгэл Чимгээд дурлах эх үүсвэр болсон гэж бодогдсон. Захидлын эзнийг жаахан ч гэсэн өмөөрөх гээд байна л даа?
– Би түүнийг зөвтгөж чадахгүй. Нөхөрлөлдөө үнэнч байж чадаагүй, тэр бүү хэл сэтгэлийнхээ жолоог сул хар аянд нь тавьчихсан байна ш тээ.
– Хэрвээ энэ хоёр буруутан салахгүй амьдарсан бол Цогоог эргэж харах болов уу?
– Бодогдоно, яаж ч явсан тэд Цогоог мартаж чадахгүй. Амьдралд олон янзын тохиолдол гарч ирдэг. Ухаандаа Цогоогийн найз Чимгээ хоёр суучихлаа, гэтэл удалгүй салчихлаа. Яагаад Энд олон шалтгаан бий. Чимгээ, захианы эзэн хоёр бие биеэ сайн таниагүйгээс эхлээд. Гэвч захидал маань их олон зүйлийг дурьдаагүй товчхон учир бусад шалтгааны олж харж бодоход учир дутагдалтай байна.
– Чимгээг та хэр их буруутгав?
– Чимгээ буруутай. Яагаад нөхрийнхөө найзад өөрийгөө өгөх болов. Захидалд нэг шил архи хувааж уусан гэж. Архи амьдралын дайсан, сархад савнаасаа бусдыг дийлдгийн үгээр ухаан санааг нь бусниулсан байж болох боловч тэртээ тэргүй дурласан хүний нүд шал ондоо байдаг. Yүнийг Чимгээ мэдэрчихсэн л байх ёстой.
Чимгээ ханьдаа үнэнч бус, амьдралынхаа төлөө туйлбартай тэмцэж чадаагүй. Цогоод хайртай болоод л суусан биз дээ. Гэтэл хөндлөнгийн нэг хүн ороод ирэнгүүт өврөө нээнэ гэдэг энгэр султай л хүний зан.
– Эр хүний сэтгэлийн шарх эдгэхдээ хэр вэ?
– Хүнээсээ л шалтгаална. Хүний сэтгэлийн тэнхээ гэдэгт уучилж бас өширч чадах сэтгэл ч орно. Дээр нь ухамсар хэрэгтэй. Ямар ч хүн алдаж болдог, алдаанаас ухаарч болдог. Тийм болохоор уучилъя гэвэл уучилж чадна. Уучлууллаа гэж бодоход итгэл хэрэгтэй. Чойном Хэлсэндээ хүрч чадахгүй байж худлаа амалдаг нөхөр бол Итгэл сэтгэл хоёрыг хутгалж явдаг дайсан гэж хэлсэн байдаг. Тэгэхээр зэрэг итгэл алдсан хүн гэдэг ай даа мөн ч их хичээх хэрэгтэй дээ.
– Та эр хүнийхээ хувьд захидлын эзэнд хандаж юуг хэлмээр байна?
– Миний дүү уучилж боломгүй алдаа хийжээ. Энэ бол таны амьдралын хар толбо. Хүн алдаанаасаа ухаардаг. Тийм болохоор та ямар нэгэн алхам хийхдээ эхнээс нь сайн бодож бай гэж л хэлмээр байна.
– Та тархи зүрх хоёрынхоо алинд нь илүү захирагддаг вэ? Залуу насанд хүн зөнсовин, зүрх сэтгэлээ дагах нь олонтаа.
– Ер нь залуу насанд зүрх буюу сэтгэлийн хөдөлгөөнөөр маш олон зүйлийг шийдэж алдаж онож явсан байдаг. Би ч гэсэн залуу насандаа ихэнхдээ зүрхэндээ захирагдсан. Харин нас ахих тусам нөгөө алдаанууд чинь ухаарал болж зузаараад бодож эхэлнэ. Миний насан дээр хүн тархиндаа л захирагдана.
– Танд баярлалаа.
Б.Отгонбаяр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button