Луиза Хейн хичээлүүд

Жишээлэхэд Энэ муу хуучин ямбий машинд би үнэхээр дургүй гэсэн үгнээс юу ч урган гарахгүй. Энэ үг юуг ч бүтээхгүй. Харин Би хуучин машиндаа талархан баярлаад баяртайгаар үдэж байна. Одоо би шинэ сайхан машин эдлэх эрхээ тунхаглан зарлаж тэр машинаа хүлээн авч байна гэж бясалгаваас энэ бодлыг тань амьдралд хэрэгжүүлэх сэтгэлийн тань хаалга нээгдэнэ.
Хүсэн хүлээж буй амьдралынхаа талаар эерэг өөдрөг сэтгэмжийг бий болго
Нэгэн чухал зүйл Та хэдийгээр ирээдүйг зөгнөн бодож байгаа ч бүх үг бодол чинь ямагт ОДОО ЦАГ дээр байх ёстой. Жишээ нь Надад байгаа. Надад бий. Би одоо гэх мэт. Бидний дотоод ухаан гэдэг тун дуулгавартай гүйцэтгэгч. Тиймээс Би тэгмээр байна, ингэмээр байна, би тийм юмтай болно гэх зэргээр хэзээ нэгэн цагийг зөгнөн бодвол мөрөөдөл тань мөрөөдөл хэвээрээ л үлдэнэ.
Энэрэл хайр, анагаах ухаан ба гайхамшиг гэх бестселлерийг бичсэн доктор Берни Сегил Бясалгал бол өнөөдрөөс зугатах бус ирээдүйд итгэх найдвар гэж бичсэн байдаг. Итгэл найдвар таны ухамсарт идээшин суурьшиж эхэлснээр өдрөөс өдөрт улам бүр тодорч биежиж ирэх бөгөөд эцсийн мөрт амьдралд тань биеллээ олдог.
Тольтой ажилах нь
Бидний өөрсөддөө яаж ханддагийг яг тэр чигт нь эргэн харуулдаг зүйл бол толь. Сайн сайхан амьдрахын тулд өөрөөсөө эхлэх өөрчлөлтийг чухам хаанаасаа эхлэхийг толь бидэнд зааж өгнө.
Толины дэргэдүүр өнгөрөх бүрийдээ нүд рүүгээ харж өөрийнхөө тухай ямар нэгэн эерэг сайн зүйлийг өөрөө өөртөө хэлж бай гэж би хүн бүрт зөвлөж байна.
Бясалгалыг толинд харж чанга тодоор ярьж хийх нь хамгийн их үр дүнтэй арга байдаг. Сэтгэлд тань ямарваа нэгэн эсэргүүцэл байваас тэр нь илт мэдрэгддэг бөгөөд цаг алдалгүй засаж залруулахад дөхөмтэй болно.
Энэ номыг уншиж байхдаа урдаа жижиг толь тавь. Идэвхтэй том дасгалууд хийхдээ том толь ашиглаарай.
ДАСГАЛ ТАНЫ ТYYХ
Цаг гарган түүхээ бич. Цагийг бүү харамла, хангалттай цаг гарга. Түүх чинь харин товч байг. Бага балчир, хүүхэд ахуйгаасаа эхлэ.
Миний товч түүх..
Ингээд та товч түүхээ бичлээ. Сэтгэлдээ тээж явсан өөр ямар нэгэн зөрчил илрүүлэв үү та? Бид өөрсдөө ч мэдэлгүй юу эсийг сэтгэлдээ агуулж явдаг гэх вэ. Бүү ай, тэр бүхнээ уудлан гарга. Түүхээ бичиж байхдаа дутагдал олныг олов уу? Тэгвэл тэр бүрдээ Ан-ха, чи энд байсан юм уу? Чамаас л болж би бүтэлгүйтдэг байх нь ээ. Одоо би чамайг таягдан хаяна гэж бодож баярлаарай. Дутагдлуудаа дахин нэг хар. Жижиг толинд өөрийгөө хар. Нүд рүүгээ эгцэлж хар. Буруу сэтгэлгээ, урагшгүй бодлоо хаяж байна гэж хэл. Амьсгаагаа уртаар ав. Чадлынхаа хэрээр чанга хэл. Би хуучин сэтгэлгээ, урагшгүй бодлоосоо салж байна. Одоо би өөрийгөө шинэ, эерэг, бүтээлч сэтгэлгээ бодлоор цэнэглэж байна. Хэд хэд дахин хэл.
Таны дотоод хүн буюу доторх хүүхэд
Хэн хүнгүй бид бүгдийн дотор хүүхэд буй. Доторх хүүхэд маань ихэнхдээ орхигдон хоцорч ганцаардсан байдаг. Тэр хүүхэдтэйгээ бид харьцдаггүй. Харьцлаа гэхэд тэрнийгээ загнаж шүүмжилсэнээр л дуусна. Ийм атлаа бид Яагаад би баяр цэнгэлгүй зовно вэ? гэж гайхширч суухыг яана. Өөрийнхөө нэгэн хэсгийг хөсөр хаячихаад сэтгэл дүүрэн аз жаргалтай байна гэж байхгүй.
Амьдралаа өөрчлөхийн тулд сэтгэлийг анагаах ёстой юм. Сэтгэлээ анагаахын тулд бид эд, эс, хэсэг бүхнээ нэгтгэн цуглуулж нэгэн төгөлдөр цөм болох ёстой юм. Мартаж орхисон дотоод хэсгүүдээ өөртөө нэгтгэ.
Та хэн бэ? Та юунд итгэдэг вэ?
Би өөрийгөө хайраар ивээж байна. Би хорвоо ертөнцийн ивээлд байна.
Одоо бүгдээрээ өөрсдийгөө нэг харцгаая. Өөрсдийнхөө үзэл бодлыг нэг тандацгаая. Бидэнд олон сайхан, цаашид ч улам бүр хөгжүүлэн идэвхжүүлэх эерэг бүтээлч итгэлүүд бий. Нөгөөтэйгүүр, амьдралд маань саад болсон бохир сэдлүүд ч бий. Олиггүйгээс салахын тулд ямар юм, юу байгааг нь мэдэх хэрэгтэй.
Дор бичсэн зүйлийг хар. Гарчиг бүр дээр өөрийн бодлоо бич. Хаалтан дотор бичсэн нь ердөө жишээ. Таны бодол өөр байж болно. Yг бүр дээр өөрийн томъёоллоо бичээрэй. Хүсвэл жагсаалтад нэмэлт хийж үргэлжлүүлээрэй.
ЭРЧYYД………………………………………………………………………………
/Эрчүүд хүчтэй. Эрчүүд эрх мэдэлд дуртай. Эрчүүд ухаантай./
ЭМЭГТЭЙЧYYД………………………………………………………
/Эмэгтэйчүүд бага цалинтай. Эмэгтэйчүүд гэр орны ажил хийх ёстой. Эмэгтэйчүүд өрөвчхөн бас сул дорой./
ХАЙР ДУРЛАЛ…………………………………………………….
/Хайр дурлал үлгэрт л гардаг. Би хайранд умбах дуртай. Хайр дурлал-сэтгэлийн зовлон/
СЕКС……………………………………………………….
/Секс бол зугаа цэнгэл. Секс эхнэр нөхрийн хооронд л байдаг. Секс гэдэг бол өвчин зүдгүүр/
АЖИЛ………………………………………………………..
/Ажил бол бөөн ядаргаа. Сайн дарга байдаггүй. Өөр бусдад л сайн ажил олддог байх./
МӨНГӨ………………………………………………………..
/Мөнгө байнга л дутдаг. Би мөнгөнөөс айдаг. Yрэхийн тулд л мөнгө байдаг./
АМЖИЛТ………………………………………………………
/Би хэзээ ч амжилт гаргахгүй. Баян хүмүүс л амжилтанд хүрдэг. Би тун багахан юман дээр л амжилт гаргадаг./
БYТЭЛГYЙТЭХ………………………………………………………..
/Би алдаа гаргаж байгаа л бол бүтэхгүй байна гэсэн үг. Ажил урагшгүй байвал бүтэлгүйтэж байна гэсэн үг. Бүтэлгүйтнэ гэдэг туршлага суухын нэг хэлбэр/
БУРХАН……………………………………………………………
/Намайг бурхан ивээдэг. Бурхан надтай цуг. Би бурхнаас айдаг./
Одоо бичсэн зүйлээ эргээд хар. Юун дээр та эргэлзэв? Хаана, ямар юман дээр та асуудалтай байх шиг байна? Бодол сэтгэл чинь зөрчилдсөн газар байна уу? Урагшгүй бодол хэр их байна? Тэр бүхнийхээ өмнө тэмдэг тавь. Та тэгээд ийм сэтгэлтэйгээр цаашаа амьдрах уу?
Өөрийгөө нэгэнт тунгаан үзсэнээс хойш буруу бодол, дорой сэтгэлгээнээсээ ангижирч амьдралаа цэгцлэе гэсэн таны бодол түмэн зөв.
Yргэлжлэл бий
Орчуулсан Б.Нарантуяа