Сонин хачин
![](/wp-content/uploads/upload/oldolloo/olloo_back.jpg)
Бритни Спирс өнгөрсөн онд 3-т бичигдэж байсан бөгөөд энэ жагсаалтыг тэргүүлж байсан Холли Берриг 6-т хүртэл буулгаж орхилоо. Жагсаалтын хоёрдугаарт саяхан тарсан S Club 7 хамтлагийн гоцлол дуучин Рейчел Стивенс оржээ. Түүнийг Оросын сайхан бүсгүйчүүдийн нэг Анна Курниковатай адил гэцгээдэг. Харин Курникова өөрөө эхний 10-т багтсангүй. Хамгийн дур булаам 3 дахь эмэгтэйгээр өнгөрсөн онд 15-д байсан Бейонсе Ноулз дэвшин гарчээ. 4-т орсон жүжигчин Кармен Электра Старски Хеч хоёр киноныхоо дүрээр олны танил болж, өөрийнхөө дурлалын адал явдлуудыг олонд дэлгэрэнгүй танилцуулснаар ийм амжилтанд хүрчээ.
Австралийн дуучин Холли Веланс 6, дуучин, жүжигчин Женнифер Лопес 7, топ модель Жордан 8, /өнгөрсөн онд 25-д байсан/, жүжигчин Анжелина Жоли 9, мөн жүжигчин Элайша Кетберт 10-т бичигдэж эрчүүдийн дурыг татсан шилдэг бүсгүйчүүдээр тодорлоо.
Харин хамгийн давшингуй секс бүсгүй-гээр Жое Слейтер олон ангит киноны гол дүрд тоглосон жүжигчин Мишель Райен анх удаагаа жагсаалтанд оронгуутаа 22-р байр эзэлснээр шалгарчээ.
Хятадын сексийн музей
Хятадад сексэд зориулсан байгалийн хүрээлэн-музей нээгдлээ. Yүдэнд нь Зөвхөн насанд хүрэгчдэд гэсэн бичиг хадаатай гэнэ. Уг музей Гуандун мужид байгаа бөгөөд улсдаа энэ төрлийн хамгийн том музей болсон байна. Музейн удирдлага эрэгтэй хүний эрхтнийг харуулсан босоо хад, эмэгтэй хүний нууц эрхтнийг дуурайлгасан агуй, хөх мэт сэргэр хад, нүцгэн Нойрсож буй гоо бүсгүй зэрэг үзмэрүүд нь жуулчдын тоог нэмэгдүүлэх өргөн боломж гэж үзэж байгаа ажээ.
Yрийн шингэн хонхлой цэцэгт хайртай
Германы Бохум хотын Рурскийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор Ханс Хатт гурван жилийн судалгааныхаа үндсэн дээр нэгэн сонирхолтой нээлт хийжээ. Учир нь хонхлой цэцгийн үнэрт эр эс ихэд идэвхжиж, 2 дахин хурдтайгаар шинэ хүн бүтээхээр зүтгэдэг гэнэ.
Доктор Хатт тэрхүү нээлтээ эр хүний үргүйдлийн асуудлыг эмнэх нэгэн арга болж чадна гэж үзэж байна. Тэрээр үрийн шингэнд үнэр нөлөөлөх явцыг судалж үзээд эр эсүүд нь тансаг үнэртнийг бүтээхэд хэрэглэдэг цикламал, буржонал хэмээх хоёр гишүүнийг сайн мэдэрдэг болохыг тогтоосон байна. Тиймээс, хэрвээ бүсгүй секс хийхдээ хонхлой цэцгийн найрлагатай тос хэрэглэсэн бол эр эсийн үр тогтоох чадвар, хурд сайжрах ажээ. Харин тансаг үнэртний найрлагад ордог өөр нэг гишүүн болох андеканал нь эр эсийн идэвхийг нуга дарах чадвартай учир жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл бүтээхэд хэрэглэж болох юм гэж ноён Хатт үзэж байна.
Ухааны цард хөх хамаатай гэнэ үү?
Итгэхэд бэрх нэг судалгааг америкийн эмч нар хийжээ. Тэдний судалгаагаар том хөхтэй хүүхнүүд жижиг хөхтэй бүсгүйчүүдийг бодвол оюуны чадавхи нь даруй 10 хувь өндөр байна гэнэ.
Эрдэмтэд судалгаанд оролцсон 1200 эмэгтэйг хөхний нь хэмжээгээр маш жижиг хөхтэй, жижиг хөхтэй, дунд зэргийн хөхтэй, том хөхтэй, маш том хөхтэй гэж 5 хэсэгт хуваагаад IQ-гийн ижил шалгуураар шалгасны дүнд ийм дүгнэлтэнд хүрчээ. Том хөхтэй хүүхнүүд жижг хөхтэй хүүхнүүдээс 3-4 хувь, маш жижиг хөхтэй хүүхнүүдээс 10 хувь ухаалаг байсан байна.
Судалгааны багийн ахлагч доктор Ивонна Россдейль /тэр өөрөө тун жижигхэн хөхтэй гэнэ/ энэ тухай Надад энэ судалгааны дүн тун ч гомдолтой байна. Өөрийгөө би оюуны чадавхи гайгүй гэж боддог байлаа. Гэвч эрдэм шинжилгээний нөр их ажлын үр дүн ийм гарсан учир үнэнтэй эвлэрэхээс өөр аргагүй нь… гэж өгүүлжээ.
Урд нь том хөхтэй хүүхнүүдийг оюуны чадавхи муутай гэж үздэг байсан нь ийнхүү 180 хэм эргэж, олныг цочирдууллаа.
Энэ мэдээллийг авсан Bild сэтгүүлийн сэтгүүлчид ямар учраас урд өмнө нь том хөхтэй хүүхнүүдийг ухаан муутай гэж үздэг байсан бэ гэсэн маргаан өрнүүлээд амжжээ. Мэдээж үүний буруутан нь эрчүүд. Учир нь том хөхтэй хүүхэнтэй уулзахаар эрчүүд хөхийг нь мэлрэн ширтээд байхаас биш юу ярьж байгааг нь анхаарч сонсдоггүй, мөн загвар өмсөгчид том хөхтэй хүүхэнд зориулж хувцас хийдэггүй байна. Yүнийг дээрх судалгааны багийнхан санал нэгтэй дэмжиж байгаа гэнэ.
Та бас бодоод үз дээ. Энгэр дүүрэн том сайхан хөхөө бараг ил гаргасан нимгэн цамцтай гоолиг бүсгүй танд эрхийн онолын талаар ярьж өгсний дараа түүний юу ярьсныг санах гээд оролдоход барах болов уу?
Суперлифчик
Калифорний загвар зохион бүтээгч эмэгтэй хүний дотуур хувцсанд шинэ нээлт хийлээ. Тэрээр шинэ хувцасныхаа загварыг Америктаа томд орох Хилтон зочид буудалд хийж хэвлэл мэдээллийн хэдэн арван төлөөлөгч уригдсан байна. 24 гоолиг биетэй загвар өмсөгч түүний бүтээсэн хэдэн арван хөхний даруулгыг өмсч олны нүдийг хужирлав. Тэр олон хөхний даруулга ганцхан зүйлээрээ л ижил байлаа. Яаж тайлагдаж байгаагаар… Яаж? Алсын удирдлагаар.
Өөрийнхөө бүтээлийн талаар загвар зохион бүтээгч Жозеф Боттом Би үүнийг санамсаргүй ч хийсэн юм бишээ. Өнгөрсөн жил 5000 америк эр эмэгтэй хүний хөхний даруулгыг тайлах явцдаа их бага хэмжээгээр гэмтэл авсан байна. Гэмтлийг ихэнхийг хурууны хугаралт, хуруу болон гарын үе булгаралт мөн шөрмөс суналт эзэлж байсан. Тиймээс би эрчүүддээ тусалж, сексийн амьдралыг улам чимэх зүйл бүтээхсэн гэж бодсон… хэмээн өгүүлж байна.
Энэхүү шинэ бүтээлийг стриптизийн бүжигчид дуу алдан хүлээн авцгаажээ. Эрчүүд ч гэсэн үүнийг сонсоод баярлах биз. Тэд хэдэн арван товчтой цээживч /корсет/, олон товч, уяа, цахилгаан бүхий хөхний даруулгатай ноцолдож цаг алдахгүй болох нь…