Камасутра

Бид уламжлал ёсоор сексологич, сэтгэл судлаач Ирина Айринцын тухайн байрлалын талаарх судалгааны ажил, тайлбаруудыг танд танилцуулж байна.
Энэ байрлалаар хурьцал үйлдэх үеэр эмэгтэй нь өргөсөн хөлөө эрэгтэйн нэг мөрнөөс нөгөөд шилжүүлж туршиж болох бөгөөд энэ нь үтрээнийхээ сексийн мэдрэмж өндөртэй хэсгийг мэдэж авахад тусладаг. Учир нь төрсний дараа, үтрээний үрэвслээс болж үтрээний мэдрэмж өөрчлөгдөх үед юм уу угаасаа үтрээний зөвхөн аль нэг хана нь илүү мэдрэмжтэй тохиолдолд энэхүү байрлалаар туршиж үзэх хэрэгтэй. Хэдийгээр нөмрөө байрлалын үед эр бэлэг эрхтэн үтрээнд гүн орохгүй боловч чанга хавчсан гуяны булчин нь түүний үтрээнд хэрхэн орж, үрж байгааг тод мэдрүүлнэ. Энэ байрлал мөн залуу үедээ хэлүү идэвхжүүлэлгүй хөлөө өргөсөн байрлалд таашаал авдаг байсан бүсгүйчүүдэд тохиромжтой. Олон эмэгтэй өгзөгнийхөө булчинг маш чангалж байж таашаал авдаг тул энэ байрлал нь хөлөө нугалан өргөж булчингаа чангалсантай ижил үр дүн үзүүлдэг гэсэн үг юм. Харин эрэгтэй нь энэ үед эмэгтэйнхээ хоёр хөлийг хоёр мөрөндөө ээлжлэн наалдуулж болох бөгөөд энэ нь мөрөнд жигд ачаалал өгч, бүсгүйн хөлний чангалсан булчингийн үрэлтээс таашаал авах боломжтой болно. Мөн бүсгүйн хөлийг хоёр мөрөнд ээлжлэн зөөх нь сексийн эрчийг түр сулруулж, дур тавих явцыг удаашруулна. Түүнчлэн гэдэс нь харьцангуй томорсон жирэмсэн эмэгтэйд зохимжтой байрлалд тооцогдоно. Хэдийгээр хосууд аль аль нь хангалттай таашаал авч чадах боловч, энэ байрлалыг харьцангуй залхуу байрлал гэж үздэг. Учир нь эрэгтэй, эмэгтэй аль аль нь төдийлөн хүч гаргадаггүй, тогтвортой, эрэгтэйн хөл, аарцагны булчин амардаг. Харин бэлгийн харьцаа 15-с дээш минут үргэлжлэхэд эмэгтэйн хөл яльгүй чилж өвдөх магадлалтай ч энэ байрлалд үүнээс удах нь тун ховор юм.
Энэ байрлал юугаараа давуутай вэ?
Эмэгтэй хөлөө өндөрт өргөснөөр эр бэлэг эрхтнийг үтрээний хамгийн мэдрэмж бүхий хэсэгт тооцогдох Ж цэгт ойр байдаг газарт нягт шахаж өгөхөд тустай. Ж цэг нь үтрээний урд хананы дээд, доод хэсгийн заагт оршдог. Энэ байрлалын үеэр эр бэлэг эрхтэн үтрээнд гүн орж чадахгүй ч чухам яг энэхүү Ж цэгт шууд шүргэлцэх хэсэгт илүү цочрол өгдөг. Тиймээс үтрээний дур ханамжтай, тэр дундаа Ж цэг нь мэдрэмж өндөртэй бүсгүйчүүдэд сайн таашаал өгнө.
Энэ байрлал яагаад зохимжгүй вэ?
Энэ байрлал нь их гүн, эсвэл арагш байрлалтай үтрээтэй эмэгтэйд зохимжгүй. Учир нь ийм тохиолдолд үтрээн дэх сексийн мэдрэмж бүхий хэсгүүд харьцангуй холдох бөгөөд, эр бэлэг эрхтэн төдийлөн гүн ордоггүй тул олигтой таашаал өгөхгүй. Зарим эмэгтэйчүүд бэлэг эрхтэн үтрээний зөвхөн ганц хананд үйлчилдэгт сэтгэл дундуур байх нь бий.