Зөвлөгөө

Юун төлөө мэргэжлийн хөлний илээч байх вэ? Ажил байгаа болоод л тэр… Монголд хөлөнд иллэг хийдэг хоёрхон газар бий. Гэвч үнэтэй. Энгийн бид өдөр бүр байтугай долоо хоногт ганц ороход сарын цалингийн 1/4 алга болно.
Тэгвэл ингэж их мөнгө заралгүй, өөртөө ч хайртдаа ч зориулж жаахан цаг гаргая. Yүний тулд хөлний ядаргааг тайлахад хэрэгтэй зүйлүүдийг мэдэж аваад иллэг хийгээд сурчихад л болох нь тэр. Мэдээж, өөрөө өөртөө иллэг хийх гэж шамдаад хэрэггүйг ойлгох биз.
Тиймээс толгой нь өвдөөд, тухтай сууж аяга цай уух завгүй ажилдаа дарагдаад, өчнөөн цагаар дугаарлаж ядраад, шинэхэн хувцсыг нь угаалгын газар баллаад хаячихсан олон уцаарыг нь хайртдаа мартуулж сэтгэл санааг нь өргөе гэвэл хөлөнд нь тайвшруулах иллэг хий. Харин дараа нь та өөрөө ийм байдалд орвол хайртдаа манай сониныг аятайхан харуулчихаарай.

Хөлийн өсгий хүний сэтгэлд хамаатай…
1. Бараг хүн бүр тавхайндаа гижигтэй. Дээр нь их ядарсан хөл өвдөнө. Тиймээс эн түрүүнд хөлийг өөрийнхөө гаранд дасгах хэрэгтэй. Yүний тулд хөлийн улыг хэсэг хугацаанд илээрэй. Гараа өсгийнөөс хурууны үзүүр хүртэл урагш явуулахдаа чангавтар атгаж, хойш нь явуулахдаа зөөлөн, жигд илнэ.
2. Хөлийн хуруу бүрт нэгийг нь ч гомдоолгүй иллэг хийх ёстой. Хурууг зөөлөн чимхээд тал тал тийш нь аяархан хөдөлгөнө. Дараа нь чимхсэн хэвээр өөр лүүгээ зөөлөн татна.
3. Хөлийн хурууны яснуудын хоорондын зайг тэмтэрч олоод эрхий хуруугаараа зөөлөн зөөлөн дар.
4. Дунд хурууны харалдаа доор, зурагт үзүүлсний дагуу эрхий хуруугаараа 3 секунд чангавтар дар. Дараа нь хуруугаа үл ялиг доошлуулж арьсан дээр гарсан цайвар толбон дээр ахин 3 секунд дарна. Ийм байдлаар өсгий хүртэл үргэлжлүүлж тавхайг бүхэлд нь цочрооно.
5. Нэг гараараа хөлийг атгаж, нөгөө гараа атгаад улны голд тааруулан тулна. Атгасан гараа болох хэрээр уланд нь чанга тулж, тойрог болон долгион маягийн хөдөлгөөнөөр иллэг хийнэ.
6. Нэг гараараа хөлийг хажуугаас нь атгаж нөгөө гараа дээш харуулан гарынхаа алганы хажуугаар улыг үзүүрээс нь өсгий хүртэл зөөлөн цохино. Харин цохилтынхоо хүчийг хэтрүүлчихэв ээ!
7. Хөлийн хоёр хажууг хурууны үзүүрээс шагай хүртэл дөрвөн хуруугаараа тойрог хөдөлгөөнөөр илнэ.
8. Эцэст нь хоёр алган завсраа хөлийг хийж, дээр доороос нь зэрэг зөөлөн илж тайвшруулаарай.

Иллэг хийхдээ аятайхан үнэртэй тос хэрэглэж, болж өгвөл чихэнд сонсголонтой ая тавиарай. Хөлийн нь ядаргаа гарахад хайрт чинь зүүрмэглэж магадгүй ч шөнө нь та жинхэнэ жаргал эдлэх болно гэдгээ ойлгож байгаа биз. Дашрамд хэлэхэд орой бүр, хөл амраах шингэн юм уу зориулалтын бүтээгдхүүн, давс хийсэн халуун бүлээн устай түмпэнд хөлөө 10-15 минут байлгахад хөлийн ул эвэршиж хатуурахгүй, өдрийн ядаргаа бүрэн арилдаг тул та маргааш нь дуу аялаад гүйж болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button