Цусны бүлгийн тохироо
Торонтогийн цусны хүрээлэнгийн профессор Жан Шарль Паризогийн удирдсан эрдэмтэд хүний сексийн дур хүсэл, чадавхи цусны бүлгээс хамаардаг уу? гэсэн асуултын дагуу судалгаагаа явуулсан байна. Канадын өнцөг булан бүрт амьдардаг 5000 эрэгтэй эмэгтэйг хамарсан судалгааны дүн үнэхээр хамаатай болохыг харуулжээ. Тэр байтугай, цусны бүлэг уг хүний сексийн боломж, чадавх, ааш, зан, хүслийг төдийгүй хамтрагчтайгаа орон дотроо харьцаж буй байдал, хүнтэй хамтран амьдрах амьдралын нь хэв маяг, гэр бүл болоход тохирох эсэхэд хүртэл нөлөөтэй болох нь харагдаж байгаа юм. Энэхүү судалгаа хийгдэж байх үеэр Японы эрдэмтэд гэр бүлийн бат бөх байдалд цусны бүлэг хамаатай юу үгүй гэдгийг судалж үзээд мөн нэгэн сонирхолтой нээлт хийсэн байна. Учир нь салсан хосуудын ихэнхэд эрэгтэй нь 3-р бүлгийн, эмэгтэй нь 2-р бүлгийн цустай болох нь тогтоогджээ. Ингээд Канад, Япон хоёр орны эрдэмтэд хамтран ажиллаж цусны бүлгээр сэтгэл зүй болон сексийн хувьд тохирох эсэх тухай онолын эх үндсийг тавьсан юм.
Гэр бүл бологсдын тохирох эсэхийг цусны бүлгээр шинжлэн үздэг тест гарч одоо Японд залуу хосуудын 70 хувь нь энэ шинжилгээг өгч байгаа. Японы үе залгамжилсан ханхүү Нарухито хүртэл эхнэр Масатотойгоо албан ёсоор гэрлэхийн өмнө ийм шинжилгээ өгсөн гэдэг. Гэвч эзэн хааны гэр бүлийн гишүүдийн цусны бүлгийн тухай мэдээлэл нууц болохоор олон нийтэд энэ тухай дэлгэрэнгүй мэдээлээгүй ажээ. Гэхдээ л цусны бүлгийн тохирооны тухай энэхүү шинэ арга үр дүнгээ өгч Японд гэр бүл салалт 15 хувиар буураад байна.
Венерагийн тодруулга
Хүний цусны бүтэц нь нарийн түвэгтэй, цагаан, улаан бөөм, плазм, уураг, гормон гээд олон зүйлээс бүрдсэн байдаг. Эдгээрээс уураг, гормон нь хүний сексийн дур хүсэл, чадавхид нөлөөлдөг байна. Тиймээс хүний цусны бүлэг нь биен дэх гормоны шинэчлэлттэй нягт холбоотой ажээ. Энгийнээр хэлбэл, нэгдүгээр бүлгийн цус нь гормон гил хэлбэрийн, огцом давалгаа маягтайгаар шинэчлэгдэж байхад гуравдугаар бүлгийн цусанд гормон нь зөөлөн тахир давалгаа мэт байдлаар шинэчлэгддэг байна.
Түүнээс гадна цусны бүлэг бүр өөрт агуулагддаг феромоны өөрчлөлтөөр тодорхойлогддог өөр өөр үнэртэй ажээ. Бид өөрсдөө энэ үнэрийг мэдэрч чадахгүй, харин бидний цус энэ үнэрийг хормын дотор маш сайн мэдэрч өөрт тохирох эсэхийг ялгаж чаддаг байна. Хэрвээ өнчин тархинд эерэг мэдээлэл ирвэл цусанд гормоны давалгаа ахин нэг хаялга хаяна, хэрвээ гормон биш антиген ялгарч байвал цусны эргэлтийн систем хамгаалалтанд бэлтгэж эхэлдэг ажээ. Энэ нь бидний бие махбодын тамирыг алдагдуулж, тархи сэтгэхүйд сөрөг сэтгэгдэл төрүүлдэг. Ингэснээр бид өөр хүний дэргэд өөрсдөө тайлбарлаж мэдэхгүй эвгүй байдал бий болохыг мэдэрнэ.
Заримдаа энэ эвгүй сэтгэгдэл нь тухайн нэг хүнээс болж сэтгэлийн тайван байдлыг алдагдуулж, харшилд ч хүргэж болзошгүй байдаг. Энэ нь та биднийг яагаад тухайн хүний дэргэд өөрийгөө их тавгүй байгааг мэдэрдэг вэ гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Мэдээж хэрэг зарим тохиолдолд хүмүүсийн хооронд түр зуурын хүсэл, сэрэл төрж болох боловч бие махбод нь тухайн хүнээс салах хэрэгтэйг сануулж байдаг.
Цусны бүлгийн хувьд огт таарахгүй хүмүүсийн хооронд гал халуун хайр дурлал, дүрэлзсэн хүсэл тачаал байх боломжгүй юм. Тийм болохоор бид хэчнээн хайртай, үгүйлж, татагдаж байлаа ч чухам яагаадыг нь сайн мэдэхгүйгээр өөрийн эрхгүй тэр хүнээс холддог. Өөрөөр хэлбэл бид цаагуураа цусны бүлгийнхээ тусламжтайгаар таарахгүй хүнтэйгээ гэр бүл болохгүй байж болох нь.
Харин тохиролцооны үүднээс юм уу гэрээгээр гэр бүл болж буй хүмүүс цусны бүлгийн тохирооны шинжилгээг заавал өгөх хэрэгтэй юм.
Хосуудын тохироог цусны бүлгээр үзвэл
Эрчүүдийн ба Эмэгтэйчүүдийн цусны бүлэг | Энэ бүлгийн цустай эрчүүд ямар ч зүйлд, сексэд ч манлайлагч байдаг. Бүсгүй хүнд сайхан анхаарал тавьж чаддаг, өөрийн болгох гэж эрмэлздэг. Секс түүний амьдралд тун чухаг зүйлсийн нэгд тооцогддог | Тайван, үнэнч, найдвартай. Жинхэнэ төгс төгөлдөр гэрийн эзэн. Дурласан байсан ч түүнийгээ тун удаан, найдвартай нууж чадна. Сексэд тийм ч санаачлагатай биш. Заримдаа хэтэрхий ичимхий, хамтрагчаасаа идэвхтэй байдал хүсэн хүлээдэг. Гэхдээ хамтрагчийнхаа таашаалыг хангахыг ямагт хичээдэг. | Секс түүний хувьд зүгээр л зугаа. Хайр сэтгэл, гэр бүл гэдэг түүний хувьд юу ч биш. Баруун солгойгүй зугаалах нь элбэг. Тохиолдлын чанартай сексийн харилцаанд орсондоо огтхон ч гэмшихгүй. | Түүний сексийн соронзон чанар нь хүүхнүүдийг ухаан алдуулдаг. Yүнийгээ мэддэг тул сексэд таашаал авах урлаг гэж ханддаг. Хамтрагчийнхаа сэтгэл санааны байдал, хүсэл эрмэлзлийг хялбархан тааж чаддаг тул түүнд нь тааруулан ялдам, бүдүүлэг, зөөлөн, ширүүн ямар ч байж чадна. |
Сексийн идэвхтэй, эрч хүчтэй гэхдээ хартай. Хүчирхэг, жинхэнэ эрчүүдэд дуртай. Сул, үлбэгэр эрчүүдийг үзэн яддаг. | 1+1 Маш сайхан тохирсон хос. Гэхдээ сексийн хувьд бүрэн дүүрэн зохицохын тулд аль болох удаан хугацаагаар хамт байх хэрэгтэй. | 2+1 Сексийн өмнө удаан, зөөлөн удиртгал хэрэгтэй байдаг. Залуу нь үүнийг ойлгох нь чухал | 3+1 Тун ч боломжтой холбооны нэг. Хэн хэн нь дуртайяа янз бүрийн сексийн туршилт хийнэ. Төгс зохицохын тулд эрэгтэйгээс нь нэлээн уран бүтээлч чармайлт хэрэгтэй болно. | 4+1 Хэрэвээ эрэгтэй нь бүсгүйнхээ зан ааш, шаардлагыг хангаж чадах тохиолдолд л хамгийн төгс хос болж чадна. |
Сексэд тайван ханддаг. Түүнийг гэр бүлээс гадуур адал явдалд уруу татах тун төвөгтэй. Сексийн янз бүрийн туршилтанд дургүй, гэхдээ тэр болгоомжлолоо давж чадвал жолоодлогогүй дур тачаалтай байж чадна. | 1+2 Залуу нь бүсгүйгээсээ хавьгүй идэвхтэй юм. Тиймээс эрэгтэй нь биеэ сайн барьж, яаралгүй, эмэгтэйгээ ч яаруулахгүй тохиолдолд л сайн зохицож чадна. | 2+2 Тун боломжийн холбоо. Ялангуяа бүсгүйн хувьд. Чухам яг л ийм эртэй учирснаараа тэр аз жаргалтай байж чадна | 3+2 Хосууд хэн хэн нь тун идэвхтэй, чөлөөтэй. Тэдний хувьд сексийн бүх л хэлбэр боломжийн зүйл байдаг. | 4+2 Тэд хэдэн хоногоор ч салахгүй сексдэж чадна. Гэхдээ хайр сэтгэл байхгүй бол ийм холбоо боломжгүй зүйл. |
Задгай, чөлөөтэй. Секс өөрт нь тийм их шаардлагатай биш байдаг ч ямар ч сексийн харьцаанд чөлөөтэй ордог. Сексийн хамтрагчаа гэв гэнэт сольчихож ч чадна. Түүний сексийн дүр төрх нь хиймэл, жүжигчилсэн маягтай байх талтай. Таашаалыг нь хангах тийм ч амар биш тул эрчүүдийг айлгаж орхих нь бий | 1+3 Залуу нь тун идэвхтэй, эрчтэй, харин бүсгүй нь маш идэвхгүй хос юм. Гэхдээ чухам энэ л яг хэн хэнд нь хэрэгтэй зүйл мөн. | 2+3 Тохиромжтой хос биш. Хэн хэн нь хэтэрхий идэвхгүй үлбэгэр тул сексийн харьцаанд ихээхэн төвөг учруулна | 3+3 Хэн хэндээ таашаал өгнө гэдэг юу л бол. Тийм учраас сексийн төгс зохицлын тухай ярих нь илүүц хэрэг. Хэрвээ хэн хэн нь сексийн хувьд өөрийгөө хөгжүүлэхийг чармайвал хамт амьдрах тухай дурсаж болох юм. | 4+3 Тэд сексэд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Гэхдээ харилцан бие биеэ хүндэтгэдэг, эелдэг дотно харьцаатай тул бат бөх гэр бүл байж болно |
Тун мэдрэмтгий, амархан дур ханадаг. Ямар ч эрээс таашаал авдаг тул хамгийн төгс хамтрагч юм. Байгалиас сексийн эмч байх заяатай тул сексийн хувьд асуудалтай эрчүүлд тун сайн тусалж чадна. | 1+4 Тэдний холбоо нь эрэгтэйнх нь зан чанараас ихээхэн шалтгаална. Хэрвээ тэр тэвчээртэй бол зохицож болно. Харин хэтэрхий их зүйл шаарддаг, тэвчээргүй бол хэрүүл маргаан гарч бүх зүйл салалтаар төгсөнө | 2+4 Бие биедээ их амархан татагдаж, дасдаг. Гэхдээ тэдний хамтын амьдралд тохиолдож болох дайсан бол эрэгтэйнх нь сексийн идэвхгүй байдал юм. Yүнтэй эрэгтэй нь юу юунаас илүү тэмцэх хэрэгтэй. | 3+4 Сексийн ямар ч осолтой туршилт хийхэд бэлэн, хэн хэн нь дэлбэрэх гэж буй галт уул шиг хурц зан чанартай хос. Эрэгтэй нь яльгүй залуу бол энэ холбоо илүү сайн зохицно | 4+4 Энэ хосын ирээдүйг тааж хэлэхэд амаргүй. Сексийн жинхэнэ төгс зохицолтой хос байж ч магадгүй, эсвэл хамгийн үл ойлголцолд өртөх хос байж ч магадгүй. Гол нь хэн хэн нь сексэд урлагтай хандах шаардлагатай |