Уншигчдын асуултанд

– Бэлэг эрхтэн хөвчрөх гэдэг нь хөндийт бие цусаар дүүрэхийг хэлдэг. Мод мэт хатуурч хөвчирсөн эрхтэн нь дээрхи тохиолдолд гэмтэл авсан байх бүрэн үндэслэлтэй. Иймд мэргэжлийн эмчид яаралтай үзүүлж зөвлөгөө аван эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэрэв сумандаа үзүүлэх бололцоогүй бол аймгийнхаа мэс заслын эмчид үзүүлж анхны тусламж авах шаардлагатай.

– Эрчүүдийн бэлгийн сулралыг сайжруулна гэсэн эмнүүд их л рекламдах болж. Эр хүн бэлгийн чадавхиа муудлаа гэдгээ мэдэх анхны ямар шинж байдаг юм бэ? Эдгээр эмнүүдийг яаж сонгож хэрэглэх вэ?
М. 37 н. УБ

– Эр хүн бэлгийн чалх муудах нь
1. Yрийн шингэнээ эрт алдах
2. Бэлэг эрхтэний хөвчрөлт сулрах гэсэн хоёр хэлбэрээр илэрч болно. Бэлгийн сулрал органик гаралтай өвчин, түрүү булчирхайн үрэвсэл, стресс, невроз гээд олон өвчин, хүчин зүйлээс үүснэ. Иймд мэргэжлийн эмчид үзүүлж бэлгийн сулралд хүргэж буй шалтгааныг эхлээд тогтоолгож, түүнд тохирсон эмчилгээг хийвэл үр дүнтэй болно. Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.

– Секс хийхэд эрэгтэй хүнд насны байдал хэр нөлөөлөх вэ? Ер нь насны байдалд тохируулсан секс хийх норм гэж байдаг уу
Б. 52 н. УБ
– Бэлгийн харьцаанд насны байдал тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ тухайн хүний бие организмын онцлог, бэлгийн чадавхиас хурьцлын тоо хэмжээ хамаарна. Ер нь дундаж хэмжээ нь долоо хоногт
20-30 насныханд 5-7 удаа
30-40 насныханд 3-5 удаа
40-50 насныханд 2-3 удаа
50-60 насныханд 1 удаа
60-аас дээш насныханд сард 2 удаа гэх мэт байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button