Эр бэлэг эрхтний тухай зарим баримт

Эрчүүд өөрийнхөө чухал эрхтнийг /пенис/ жижигхэн байх вий гэж санаа зовж, жижиг эрхтэнтэй нь бараг сэтгэлийн дарамтанд орох шахдаг. Авраам Линкольноос нэг удаа Хүний хөлний дундаж урт ямар байх ёстой вэ? гэж асуухад тэр хэсэгхэн бодоод Бүсэлхийнээс газар хүртэл л хэмжээтэй байх даа гэж хариулсан гэдэг. Тиймээс эрчүүд минь бэлэг эрхтнийхээ урт богинод санаа бүү зовцгоо. Линкольны хэлсэнтэй яг адилхан байхгүй юу. Эр хүний бэлэг эрхтэн нь дунджаар эрэгтэй хүний биенээс эмэгтэй хүний үтрээнд багтаж орох л хэмжээтэй байх ёстой юм. Бэлэг эрхтний хэлбэр болон урт, өргөн, диаметр зэрэг нь бүсгүй хүнд таашаал өгч чадах эсэхтэй нь огт хамаагүй. Гэхдээ эрдэмтэд эрчүүдийн санаа сэтгэлийг амраахын тулд зохих дунджуудыг гаргасан байдаг.

Шодой дунджаар 15 см /доод, дээд хэмжээ нь 12.5, 20.8 см/ урттай байна. Дэлхий дээр хамгийн аварга амжилтаар хөвчрөхдөө 35.5 см хүрч, 7.6 см диаметртэй болсон тохиолдлыг бүртгэжээ.

Шодой өвчрөх үедээ хэвтээгээрээ 20-40 градус өнцөг үүсгэнэ. Энэ нь байгаль эхийн бүтээсэн гайхамшиг бөгөөд үтрээний доторх өнцөг эсрэгээр яг ийм хэмжээтэй байдаг тул эр хүний бэлэг эрхтэн дотор нь яг таарч ордог байна.

Эр хүний дур тавилтыг пуужин хөөрөхтэй зүйрлүүлэх нь элбэг. Аргагүй юм. Хөвчирсөн эрхтэн үтрээнд ороход тархи нугасны систем идэвхтэй ажиллаж, бэлэг эрхтэнд ирэх цусыг улам хүчтэй шахна. Энэ нь бөмбөг хийлэх байдлыг санагдуулна. Ингээд эцсийн мөч ирэхэд чанга хийлсэн бөмбөг хагарах, пуужин хөөрөх мэт тэрхүү үзэгдэл болж 5-6 удаагийн шахалтаар 7 гр хүртэл үрийн шингэн үтрээн дотор цацагдана.

Байгалийн эдгээр хуулийг зөрчдөг 2 ховор тохиолдлын тухай товчхон…

Пейронийн ӨвЧин
Доктор Пейронийн нэрээр нэрлэгдсэн Хадаас эргэдэх хэмээх өвчний үед шодой хөвчрөхдөө баруун хойш эргэхэд тээрхий нь зүүн өмнө тийш эргэдэг тул үнэхээр мушгирсан хадаасыг санагдуулдаг ажээ. Иймээс ийм өвчтэй эрэгтэй ямар ч эмэгтэйтэй секс хийж чаддаггүй. Пейроний өвчин эдгэнэ гэж бараг байдаггүй ч бурхны авралаар нэн ховор тохиолддог байна.

Приапизм
Энэ нь байгаль эхийн хорон тоглоом мэт санагдана. Нөгөө талаас сайн доторх муу юм. Дур тавьж үрийн шингэн гадагшилсан хойно минут хүрэхгүй хугацааны дараа шодой бууж хэвийн хэмжээнд ордог. Ховор тохиолдолд 5-6 минут босоогоороо үлддэг байна. Харин хөвчирсөн эрхтэн огт буухгүй болохыг приапизм гэнэ. Эрхтэнээ шолбойхгүй байгаад баярлаж, бахархсан эр хэд хэдэн хүүхэн хэдэн цагаар ч хамаагүй үйлчилж чадах юм шиг санагдана. Харин өөрийн нь биеийн хувьд энэ бол жинхэнэ тамлал болж эхэлнэ. Учир нь дараалсан 2-3 дур тавилтын дараа эр хүн цацах үрийн шингэнгүй болдог тул ахин бэлгийн харьцаа хийх боломжгүй болно. Приапизм эр хүний биеийг бүхэлд нь хамарч, заримдаа цусны эргэлтийн системд хортойгоор нөлөөлнө. Энэ өвчний үед эрчүүд олон удаа бэлгийн ажил, гар хангалга хийж өөрийгөө эмчлэхийг оролддог. Ингээд өвчин нь хэмжээнээс хэтрээд тэсэхээ больсон хойноо эмчид ирдэг муу талтай. Приапизмын үед хөвчирсөн эрхтнийг ханаж эмчилдэг ажээ.

Приап нь ромын домгоор нөхөн үржихүйн буюу цэцэрлэгийн хамгаалагч, тайган, загасчид, байлдан дагуулагчид, усар цэргүүд, биеэ үнэлэгчид, гаж донтнуудын бурхан. Зарим домог үүнийг 2 толгойтойгоор, заримд нь 3 толгойтойгоор дүрсэлсэн байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button