Сексийн дээд амжилтын номд орсон зарим баримтаас

Эрчүүлд зөвлөхөд
Хурдан тавьж сурахын тулд эрчүүд хурьцлын үед гэдсээрээ амьсгалж сурах хэрэгтэй ажээ. Удаан гүнзгий амьсгал авахдаа гэдсээ татаж, амьсгаагаа гаргахдаа гэдсээ суллана. Ийм амьсгал нь цусыг хүчилтөрөгчөөр дүүргэх бөгөөд энэ нь бэлэг эрхтэнд цус дүүрэх явцыг ч түргэсгэдэг. Ингэж амьсгалж сурах нь эрчүүлд тайвширч, өөр зүйлд анхаарал нь сарнихгүй гагцхүү хурьцалдаа анхаарал хандуулахад нь тусалдаг байна.
Бүсгүйчүүлд зөвлөхөд
Та хамтрагчаа түргэхэн дур тавиасай гэж бодож байгаа бол хэм өөрчлөлтийн аргыг хэрэглэх хэрэгтэй юм. Жишээ нь шодойг хэлээрээ таалж байснаа хүйтэн мөсөөр жин тавих гэх мэт. Биеийн дулааны огцом өөрчлөлт нь бэлэг эрхтэнд цус дүүрэх явцыг түргэсгэдэг тул энэ нь мөн дур тавилтыг түргэснэ гэсэн үг юм.
Хамгийн сайн дур ханагч бүсгүй
Америкийн эрдэмтэн Альфред Кинсигийн үйлчлүүлэгч Анна Редли хэмээх бүсгүй 1 цагийн дотор 34 удаа дур ханасан байна.
Бүсгүйчүүлд зөвлөхөд
Олон удаа дур тавьж сурахын тулд бүсгүйчүүд яг дур ханах үедээ хөлөө зөрүүлэн чангалж хэсэг хугацаанд хөдлөхгүй байх хэрэгтэй. Энэ нь сэрэл хөдлөлийн эхний хурц мэдрэмжийг намжааж өгдөг. Тиймээс ганц хүчтэй дур ханалтын оронд олон жижиг ханалт мэдэрнэ гэсэн үг юм.
Эрчүүлд зөвлөхөд
Бүсгүйгээ эхний хүчтэй дур ханалт авах яг тэр үед түлхэлтээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Эмэгтэй хүн дур тавьсны дараа бэлэг эрхтэн бүрэн тайвширч сулраагүй үедээ эр бэлэг эрхтний түлхэлтийг мэдэрсэн хэвээр байдаг. Харин хөдөлгөөн нь дур тавих үеийн өмнөхөөс зөөлөн байх хэрэгтэй.