COOL

Анх удаа бэлгийн харьцаанд орох гэж байгаа бол хэт их биеэ барьж өөрийгөө айлгаж болохгүй. Энэ нь их өвдөж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж хурьцлын талаар буруу мэдрэмж үлдээж болзошгүй.

Анх хүнтэй унтаж байгаа охид бэлгэвч хэрэглэх гэж байгаа бол гадуураа нэмэлт тостойг нь сонгох хэрэгтэй. Эхний удаа бүсгүй хүний өөрөөс нь ялгардаг шингэн харьцангуй дутмаг байдгаас өвдөлт өгч болно.

Бэлгэвч худалдан авахдаа хэрэглэх хугацааг нь сайн анхаарах ёстой. Хугацаа дууссан бэлгэвч хэдий цоороогүй ч гэсэн хамгаалах чанар нь муудсан байдаг тул бэлгэвчийг хэрэглэх хугацаа дууссанаас хойш 3-4 сараас илүү хугацаанд хадгалж хэрэггүй.

Эмч ээ яагаад..?

А. Би 9-р ангид сурдаг. Өнгөрсөн өвлөөс ангийнхаа охинтой үерхэж байгаа. Бид хоёр одоогоор секс хийгээгүй л дээ. Гэхдээ үүнээс цааш тэсэхгүй бололтой. Хэн хэн маань сексийн хүсэлтэй байна л даа. Гэхдээ жирэмсэн болчих вий гэж болгоомжлоод байх юм. Би урд нь эмэгтэй хүнтэй ойртож байгаагүй. Гэтэл нэг найз маань сая онгон хөвгүүн хүүхэд хийж чадахгүй гэж хэлсэн. Нээрээ тийм байдаг юм уу? Анхны удаа хамгаалалт хэрэгтэй юу? /Төөгөө. УБ/

Х. Энэ бол хамгийн том төөрөгдөл байна. 15-аас дээш насны эрүүл саруул ямар ч эр хүн жирэмсэн болгох чадалтай. Анхны удаа байсан ч тэр. Тиймээс жирэмслэлтээс хамгаалах зайлшгүй шаардлагатай. Харин найз охины чинь мөн анхны тохиолдол бол их эелдэг, зөөлөн байх хэрэгтэй тул үнэнийг хэлэхэд анхны удаа бэлгэвчтэй унтах нь биеийн ч сэтгэл санааны ч талаар, мөн туршлагагүйгээс болж төвөг учруулж магадгүй. Тиймээс та хоёр сайн ярилцаж байгаад хуанлийн аргаар хамгаалсан нь дээр. Харин цаашдаа бол бэлгэвч хэрэглэж сурах хэрэгтэй.

А. Би найз охинтойгоо бэлгийн харьцаанд ороод хагас жил болж байгаа. Найз маань жирэмсэн болохгүйн тулд янз бүрийн л арга хэрэглэдэг. Манай нэг найз усан дотор секс хийвэл жирэмсэн болдоггүй гэж хэлсэн л дээ. Тэгээд найз охин маань дандаа усанд секс хийнэ гэдэг болчихлоо. Надад бол усан дотор нэг л таашаалтай биш байна. Яах вэ?
/19 н. Б/

Х. Ингэж аз туршиж болохгүй шүү. Тэнгисийн давстай ус, голын цэнгэг усанд ч тэр жирэмсэн болох магадлал 70 хувь буурдаг. Мөн усан сан зохих хэмжээгээр хүүхэд олох магадлалыг бууруулдаг. Харин ванн бол өөр хэрэг шүү. Тэгээд ч усанд чамд таалагдахгүй байгаа бол бүр ч дэмий. Тийм болохоор найз охиндоо үүнийг сайн ойлгуулаад жирэмслэлтээс хамгаалах өөр арга бодоорой.

А. Би бэлгийн харьцаанд ороод 2 жил болж байгаа. Яг дур тавих үеэр миний толгой лантуугаар цохиулж байгаа юм шиг аймшигтай өвддөг. Энэ өвчин үү? Цаашид яах вэ? Өөрөө зүгээр болох уу, би эмчлүүлэх шаардлагатай юу?
/А. 19 н. Эрдэнэт/

Х. Дур тавих үед хүний цусны даралт 150-200 хүртэл болж өсдөг. Ердийн эрүүл хүнд энэ нь өвдөлт өгөх ёсгүй. Харин саявтархан хүнд өвдөөд эмчлүүлсэн юм уу угаасаа цусны даралт өндөртэй хүнд энэ нь өвдөлт өгнө. Сэтгэлийн таагүй байдал, өвчлөлийг тэсвэрлэх гэж оролдох нь төдийлөн зөв юм биш. Аажимдаа бүр сэтгэцийн эмгэгт хүргэж болзошгүй. Тэхээр чи тархи, мэдрэлийн эмчид үзүүлж юунаас болж байгааг тоглоолгоод эмчилгээ хийлгэсэн нь зөв.

А. Би саяхан өөрөөсөө эгч нэг бүсгүйтэй унтсан юм. Би түүнийг босоод угаалгын өрөөнд орсон хойно асгарсан үрийн шингэнийг санамсаргүй харсан чинь цусан толботой байх юм. Энэ минийх үү, эсвэл тэр хүүхэн өвчтэй байсан юм болов уу?
/Б. 17 н. УБ/

Б. Yрийн шингэнд ямар ч цусан толбо байх ёсгүй. Хэрвээ үрийн шингэнд цусан толбо нэг удаа ажиглагдвал чи санамсаргүйгээр бэлэг эрхтнээ гэмтээжээ гэсэн үг. Харин энэ байдал давтагдвал эмчид оч. Чи бэлгийн бэлгийн замын халдварт өвчин авсан байж болзошгүй. Гэхдээ энэ нь яг унтсан доор мэдэгдэнэ гэж байхгүй. Харин чамтай байсан бүсгүйн сарын тэмдэг яг ирж байгаа юм уу дуусч байгаа бол цагаан хэрэглэл дээр холилдож асгарсан байж болох юм. Дахиад цусан толбо илэрвэл бушуухан эмнэлэгт үзүүлийг дахин сануулъя.

Сонирхолтой нь…

Ноён Кондом…
Кондом буюу нэг төрлийн бэлгэвч нь Английн хаан II Карлын /1630-1685/ ордны эмчийн нэр юм. Доктор Кондом Карл хаанд зориулж хонины гэдсээр жирэмслэлтээс хамгаалах уутанцар анх хийж өгчээ.

Хадам ээжийн хичээл…
Хойд Африкийн зарим омгийнхонд сонирхолтой уламжлал бий. Эхнэр авч байгаа залуу хүү гэргийтэйгээ унтахаас өмнө хадам ээжтэйгээ унтаж сексийн хичээл заалгадаг ажээ. Иймээс хадам ээж нь түүний анхны бүсгүй болдог байна.

Сарын тэмдгийн бурхан
Эртний Римийн бурхдын хотхонд сарын тэмдгийн бурхан Мена оршдог гэнэ. Бүсгүйчүүд бэлэг бэлтгэж, түүнд мөргөн хэтэрхий их сарын тэмдэг битгий ирүүлээч, эсвэл сарын тэмдгийн үеэр битгий өвтгөөч гэж гуйдаг ажээ.

Эртний эмэгтэй бэлгэвч
Эрт үед япон хүүхнүүд жирэмслэлтээс хамгаалахын тулд ургамлын тосонд дэвтээсэн хулсны навч үтрээндээ чихэж хэрэглэдэг байжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button