Суутнуудын амьдралд бүсгүйчүүд

Иваны аав их ноён Василий Иванович Оболенский хүүгээ нялхад өөд болов. Иваны ээж хүчтэй, зоригтой эмэгтэй Елена Васильевна тэр үед Орос орныг удирдаж байсан ч хүүгээ 7 настай байхад, 1538 оны 4-р сарын 3-нд атаат ноёдын бэлтгэсэн хорт өвсний ханд ууж насан эцэслэжээ. Угсаа залгамжлах хаан хүү Иваныг ах Георгийн нь хамт гэрийн хорионд, харь хүн мэт хүмүүжүүлж байлаа. Хорон санаат ноёд хүүгийн дургүйцэл, үзэн ядалт чинээндээ тулсныг мэдээгүй биз. Орос орон хэрхэн нурж, ноёдын эрх дарх, шунал хэрээс хэтэрч байгааг харж тэвчээгүй 13-хан настай Иван нэг л өдөр хэний ч санаанд оромгүй алхам хийж, 1543 оны 12-р сарын 29-нд төрийн хуралдааны үеэр гэнэт босон чанга, итгэлтэй дуугаар хаан ширээнд түр суугчдын өдүүлсэн бусармаг үйл, хууль бус хэргүүд, гэм бурууг тоочин хэлээд энэ бүх эмх замбараагүй явдлын эздийг цаазалж орхив. Yүнээс 3 жилийн дараа Иван 1546 оны 12-р сард /16 настайдаа/ ноёдын чуулган дээр Yнэн алдартны шашны тэргүүн хамбыг дуудан ирүүлж хаан ширээг албан ёсоор залгамжлах хүсэлтэй байгаа, мөн өөр гүрнээс биш Орос орныхоо бүсгүйчүүдээс эхнэр сонгохоор шийдсэнээ зарлав.

Оросын бүх газар нутгаас угсаа сайт гоо охидыг Москвад цуглуулахад хаан өөрийн биеэр шилж өндөр язгуурт бүсгүй Анастасия Романовна Захарьина-Арьеваг сонголоо. 1547 оны 02-р сарын 3-нд Успенскийн сүмд гэр бүл болох ёслол хийв. Анастасия үзэсгэлэн төгөлдөр, ухаан саруул, эелдэг зөөлөн, гайхамшигтай бүсгүй байлаа. Тэрээр хааныг чин сэтгэлээсээ хайрлаж, жаргах зовох цагт нь үнэнч туслагч болжээ. Бүсгүйг хаанд сайнаар нөлөөлж байгааг орон даяар биширч байв. Багаасаа зовж зүдэрсэндээ догшин ширүүн болсон эзэн хаан өөрчлөгдөж, хүмүүсийг анхаардаг, бурханд сүсэглэдэг болжээ.

Иван, Анастасия хоёрын анхны хүү Димитрий 1552 онд мэндэлсэн ч хэдхэн сартайд нь харамсалтайгаар хагацжээ. Голд хөвж явсан завь холбироход Хан хүү Димитрий аавынхаа гараас мултран усанд унаж, гашуудсан аав ээж хоёр нь хэчнээн хайгаад ч биеийг нь олж чадаагүй гэдэг. Энэ явдал залуу хаан хатан хоёрт том цохилт болжээ. Гэвч үүнийг Анастасия сэтгэлийн их тэнхээгээр даван туулж хааныг тайвшруулж чадав. Дараа нь тэрээр хан хүү Феодор, Иван болон гурван сайхан охин төрүүллээ.

Хааны аз жаргалтай амьдрал 1560 оны 8-р сарын 7-ны өглөөний 5 цагт хайртай хатан Анастасия нь нас барснаар төгсгөл болжээ. 13 жил хамт амьдрахдаа Иван нэг ч удаа өөр бүсгүйд сэтгэл алдарч байгаагүй бөгөөд Анастасиягаас хойш түүний хатан болсон 7 бүсгүйн хэнийг нь ч чин сэтгэлээсээ хайрлаагүй тул тэд бүгд гашуун хувь тавиланг амссан юм. Түүхчдийн үзэж байгаагаар хааны үзэл бодол төлөвшин тогтох үед нь Анастасия хамт байсан нь Иваныг ухаан сэргэг, уужуу сэтгэлтэй, ямар ч асуудлыг өөрийн биеэр анхааран үзэж, шашны хоорондын мөргөлдөөн гаргуулахгүй байх ухамсар суухад тусласан аж. Анастасия эртэч, сүсэгтэй хүн байсан нь ч нөлөөлжээ. Түүнийг нас эцэслэснээс хойш Иван хаан хөвгүүдээ дагуулэн өглөө 4 цагт босч мөргөл үйлдэхээ болиогүй гэдэг. Анастасияг нас барснаас 7 жилийн дараа таалал төгссөн өдрөөр нь Афонскийн гэгээн сүмийг босгосон байна.

Иван, Анастасияг нас барснаас 1 жилийн дараа, 1561 оны 8-р сарын 21-нд кабардины угсаа залгамжилсан ноёны охин Темрюка Андарович Мариятай гэрлэв. Мария Василий хэмээх хүү төрүүлсэн ч тэр нь 6 сараас илүү насалсангүй. Мария гайхалтай үзэсгэлэн гоо боловч зэрлэг, өш санах дуртай нэгэн бөгөөд түүнд оросын гэсэн юм бүхэн таалагддаггүй байв. Хааны сэтгэл амархан хөрч хатнаа хайхрахаа больж, ааш зан нь өөрчлөгдөж, урьдын харгис ширүүн байдал нь улам тодрох болов. 1569 онд Мария хатан нас баржээ.

1571 онд Иван Новгород хотын худалдаачны охин Марфа Собакинаг эхнэрээ болгохоор шийдсэн ч бүсгүй эзэн хаантай унтахыг хүсээгүй учир хуримынхаа шөнө буюу 11-р сарын 13-нд цаазаар авахуулав.
Yнэн алдартны шашны ёсоор хүн 3-аас олон удаа албан ёсоор гэрлэх ёсгүй. Гэвч эзэн хаан 4 дэх удаагаа Анна Колтовская хэмээх бүсгүйтэй гэрлэхээр шийдэв. Сүм хийд дургүйцсэн ч хаан Түрүүчийн хатад дайсанд хорлогдож байсан бөгөөд хүүхдүүд балчир байгаа тул эхийн халамж зайлшгүй хэрэгтэй байна… гэж ятгасан байна. Сүмээс хааныг 4 дэх удаагаа гэрлэхийг зөвшөөрсөн ч Иван Аннатай жил хүрэхгүй хугацаанд амьдраад сүмд үүрд хорихоор явуулсан байна. Анна ямар нэг байдлаар хааны уурыг хүргэдэг байсан ч үнэн учрыг хэн ч мэдэлгүй өнгөрчээ.
Yүний дараа 1575 онд Иван Москвагийн газрын эзэн, ноёны охин Анна Васильчиковатай дэр нэгтгэв. Гэвч Иван түүнийг албан ёсоор хатан хаан болгоогүй тул Анна түүхэнд хааны татвар эм гэж бичигдэн үлджээ.

Тэдний хамтын амьдрал 1576 онд дуусч, хаан гоо үзэсгэлэнт бэлэвсэн эхнэр Василиса Мелентьеватай гэрлэв. Иван түүнийг ч мөн хатан гэж зарлаагүйгээр үл барам хамт сүмд мөргөл үйлдсэнээс бусдаар албан ёсоор ч сүй тавиагүй ажээ.

1580 онд хаан Иван сүүлчийн удаа, Мария Феодоровна Нагоя хэмээх бүсгүйтэй гэрлэв. Гэвч Мария ч бусад хатдын адил хааны сэтгэлд нийцсэнгүй тул жилийн дараа хөөгджээ.
Иван хаан амьдралд цөхөрчээ. Тэрээр уурандаа өөрийг нь өвчин төрсөн, хурц ухаан, зориг зүрх, шударга зангаараа түмний хайрыг татсан бага хүү

Иваныгаа цаазалж үүндээ гашуудан бүтээсэн бүхнээ нурааж Москва хотын хамгаалалтыг ч сулруулж хаясан гэдэг. Хэдийгээр том хүү Феодор нь үлдсэн ч Иван түүнийг сайн хаан болж чадахгүйг нь мэддэг тул өөрийгөө хараан зүхэж байв.
1584 оны эхээр Иван аймшигт өвчин тусаж, бүх бие нь хөөж, дотор эрхтэн нь идээлж ялзарчээ. Нэгэн хөгшин үзмэрч авгай түүнийг 3-р сарын 18-нд үхнэ гэж шадар Бельскийд нь хэлэхэд эзэндээ үүнийг айлтгахаас айсан туслах үзмэрчийг харааж шийтгээд өнгөрөв. Гэвч энэ үг биеллээ олж их хаан Иван 1584 оны 3-р сарын 18-нд таалал төгсчээ. Тэрээр насан эцэслэхдээ хайртай хатан Анастасиягийнхаа нэрийг дуудсан гэдэг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button