Боксчин У.Мөнх-Эрдэнэд хөнгөн, жүдоч Г.Дашдаваад хатуухан сугалаа
Түүний жинд 28 боксчин өрсөлдөх бөгөөд 57 дахь тоглолтод рингэнд гарах аж. Тэрбээр энэ сарын 16-нд тэмцээнээ эхэлнэ. Куба, ОХУ зэрэг орны алдарт боксчидтой нэг хэсэгт таараагүй болохоор сайн сугалаа гэж үзэж болно гэж манай багийн албан ёсны вэб хуудаст дурдсан байна.
Харин жүдогийн тамирчин Г.Дашдаваагийн хувьд маш хүнд сугалаа таарчээ. Эхний тойрогтоо Грекийн бөх, дэлхийн аваргын хүрэл медальт Вазагашвилитэй хүч үзнэ. Түүнийг хожвол Японы Учишиба, Аргентины Ленцина Жорж нарын ялсантай нь барилдах юм. Манай бөхийн хэсэгт Францын Ларби Бенбоудад, Туркийн Бекташ Демириль нарын хүчтэн байна. Тэрбээр эхний тойргийн барилдаанаа өчигдөр хийсэн бөгөөд сонины дугаар шилжих мөчид хараахан эхлээгүй байв.
/Өнөөдөр, 2004, 08.16, 191/