Х.Цагаанбаатарыг 3000 америк доллараар шагнахаар болжээ

<Ийнхүү Монгол улсын баг анхныхаа медалийг хүртсэнтэй холбогдуулаад МYОХ-ний Ерөнхийлөгч тушаал гаргав. Уг тушаалд Афины олимпийн наадмын жүдо барилдааны 60 кг-ийн жинд амжилттай барилдаж хүрэл медаль хүртсэн ОУХМ Хашбаатарын Цагаанбаатарыг 3000, дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтохыг 1000 америк доллараар шагнахаар заажээ. /olloo.mn/