Биеэ үнэлэгчдийг бизнесмэнүүдэд даатгая

Тун ч аюултай, харанга дэлдсэн мэдээ. ДОХ-ын аюул нүүрлэх эрсдэл ихтэй орны тоонд Монголыг багтаажээ. ДОХ болон бэлгийн замаар халдварлаж буй өвчнүүдийн дийлэнх хувь нь биеэ үнэлэгчдээр дамжин тархдаг байна. Тиймээс ч тэднийг ямар нэгэн аргаар хязгаарлах шаардлага улс бүхэнд тулгардаг. Харин манайхан гудамжны архичидтай адилтгаж, нэг үгээр, <үч хэрэглэсэн маягаар тэмцэж фсэн. Байсхийгээд л ачилт нэртэй ажиллагааг цагдаагийнхан уулдгийг байсныг уншигчид сййн мэдэж буй биз ээ. Өндөр хөгжилтэй улс орнууд ДОХ болон бэлгийн замын халдварт өвчинтэй хийх тэмцлээ өвөмөц аргаар явуулдаг болжээ. Манайхан шиг биеэ үнэлэгчтэйгээ тэмцдэггүй аж. Биеэ үнэлж, олсон орлогоороо амь зуудаг тэднийг хүлээн зөвшарч, ажлын байрыг нь бий болгож өгдөг юм байна. Иймэрхүү туршалтыг хэрэгжүүлж, Монголд нэгэнт бий болсон биеэ үнэлэх явдлыг зохицуулах цаг болжээ. Эрүүл мэщийн байгууллагаас нийслэлийн боюн долоон аймгийн 3000 гаруй эмэгтэйд тандалтын судалгаа хийхэд З.5 хувьд нь тэмбүү өвчин илэрч. Мөн биеэ үнэлэгчдийн дунд хийсэн судалгааны дүгнэлтэд тэмбүү 11 хувь нь, 60-78 хувь нь бэлгийн замаар халдварладаг ямар нэгэн өвчтэй байсныг дурдсан байна. Гэтэл нэг биеэ үнэлэгч өдөрт дунджаар 3-5 хүнд үйлчилдэг гэсэн тооцоо байх аж. Нийслэлд л гэхэд гудамжинд зогсдог биеэ үнэлэгч 2000 орчим бий гэнэ. Ингээд бодохоор ямар олон хүнд бэлгийн замын халдварт өвчин тарааж байна вэ гздэг нь ойлгомжтой. Янхандалтаар дээгүүрт бичигддэг Тайландтай ойролцоо тоо аж. Монгол үндэстэн мөхөх аюул нүүрлээд байгааг энэ баримт нотолж байгаа юм биш үү. Харин төр засгаас энэ асуудалд хайнга хандаж байх шиг. Биеэ үнэлэгчтэй бус өвчинтзй тэмцэх аргаа бодмоор цаг хэдийнэ болсон. Хэдий болтол биеэ үнэлэхийг хориглох юм бэ? Нэгэнт биеэ үнэлэн амь зууж буй хүнийг хориглоно гэдэг нь Өлсөж үх гэсэнтэй ялгаагүй хэмээн цагдаагийн нэгэн ажилтан хэлсэн юм. Энэ үнэн үг гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. МУИС-ын Хүн ам зуйн сургалт судалгааны төвөөс хийсэн судалгаагаар биеэ үнэлэгчдийн 83.3 хувь нь амьдрал ядуугаас болж ийм замыг оонгосон гэж хариулоан байх аж. Мэн дунд сургуулийн 1193 сурагчаас авсан судалгаанд хөвгүүдийн 68.9 хувь нь 15-16 насандаа, охидийн 52.9 хувь нь 17-18 насандаа бэлгийн харыдаанд орсон байна. Энэ нь бэлгийн харьцаанд хэт эрт орох явдал харьцангуй их байгааг илэрхийлж байна буе уу. Үүнийг дагаад бэлгийн замын халдварт өвчин ихэсч, залуужиж байгааг мэргэжилтнүүд нотолдог. Биеэ үнэлэгчдийн дийлэнх нь төрөх насны эмэпэйчүүд. Тэд улс, үндэстний эх гэдгийг хүн бүхэн мэднэ. Үндэстнээ аврахын тулд биеэ үнэлэгчдийг цэгцлэх хэрэгтэй. Харин бөөнөөр нь баривчилж, хэсэг зуур хорьж байгаад буцаачихдаг явуургуй аргаасаа салах шаардлагатай болжээ. Биеэ үнэлэгчийг бизнесмэнүүдэд даатгая
Янхандалт Гонконг, Сингапурт маш их болоод энэ байдал нь нэг хэсэгтээ нийгмийг сандаргасан гэдэг. Манай нийслэл шиг л гудамжаар дүурэн янхнууд холхиод байдаг байж. Эмсийн хурээлэн, янхны газар байгуулаад ч олигтой нэмэр болсонгүй. Харин төрөөс нь маш оновчтой шийдвэр гаргажээ. Биеэ үнэлэгчдийг зочид буудлуудад үйлчлэгчийн ажил хийх эрх зүйн орчинг бүрдүүлж егсөн аж. Нэг зочид буудал хэдэн ч янхантай байж болох бөгөөд тэдний эрүул мэндийн баталгааг буудлын удирлага хариуцах ёстой. Тиймээс ч эруүл мэндийн үзлэгийг үилчлэгч нартаа тогтмол хийдэг аж. Хэрэв ямар нэгэн өвчин илэрвэл тэтгэлэг олгоод ажлаас нь эвтэйхэн халчихна. ДОХтуссан байх аваас амьдралын баталгааг нь төр хүлээдэг юм байна. Ийм арга хэмжээг авены дараа гудамжинд зогедог болон өвчтэй янхнууд аяндаа шахагдаж, бэлгийн замын халдварт өвчний тархалт эре багассан тухай бэлэн туршлага байна.
Яг ийм аргыг өнөөгийн Монголд хэрэглэх нь оновчтой мэт санагдана. Эмсийн хүрээлэн байгуулах нь одоохондоо арай л зохихгүй. Ичимхий, бүрэг зантай монголчууд цөөхүулээ, бие биенээ сайн таних учраас эмсийн хүрээлэн, энэ тэрд тиим ч амархан үйлчлүүлэхгүй биз. Үүний оронд биеэ үнэлэгчдээ зочид буудалд үилчлэгч болгочихъё. Тухайн буудалд ч ашигтай. Тэгээд ч биеэ үнэлэгчийн эрүүл мэндийн болоод амьжиргааны бух асуудал аяндаа сайжирдаг юм байна. Нийгмийн даатгалаа төлөөд нас өндэр болсон хойноо ядаж тэтгэврийн хэд гурван төгрөг авах. боломж тэдэнд бий болно. Хүн амын амьжиргааны төвшинд ч эерэгээр нөлөөлөх нь ойгомжтой. Монгол Улс ДОХ болон бэлгийн замын халдварт өвчний тархалтаар дэлхийд дээгүүрт бичигддэг хоёр гүрний дунд оршдгийг, мэн гадаадынорнуудад монгол охид биеэ үнэлэх явдал их байгааг мартах ёегүй. Биеэ унэлж буй охидын дийлэнх хэсэг нь 13-15 насныхан байгаа нь хойч үеийн маань нэгээхэн хэсэг өвчтэй, согогтой болж буйг илэрхийлж байна. Янхандалтыг яаралтай зохицуулж цэцэг цэрвуү шиг охид, бүсгүйчүүлээ аврахгүй бол нэг л мэдэхэд хүчрэхээ больчихсон байх вий. Улиг болтол ярьж, бичдэг янхандалттай хэдий болтол бүдүулэг аргаар тэмцэх вэ.
(өнөөдөр 2004.08.16 191)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button