Засгийн газраа яаралтай эмхлэн байгуулах хэрэгтэй байна
![](/wp-content/uploads/upload/oldolloo/hurdan.jpg)
УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа үүссэн улс төрийн нөхцөл байдал та биднийг улс орон, ард түмнийхээ төлөө зөвшилцөж, ойлголцож, ярилцаж, хэлэлцэж ажиллах зайлшгүй шаардлагыг бий болгосон гэдгийг бид гүн гүнзгий ухамсарлаж байгаа.
Монгол Улс ардчилсан орон болсон гэдгийг бүх дэлхий хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бид сонгуулийн дараа бий болсон нөхцөл байдалтай уялдуулж үүнийг дахин батлах, нотлох, харуулах шаардлагатай болсон.
Гадаад, дотоод ертөнц, та бидэнтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагууд улс орнууд, биднийг итгэж сонгосон ард иргэд энэ нөхдүүдхэл амаа ололцож чадах уу, үгүй юү гэдгийг анхааралтай ажиглан сууж байгаа. Энэ зөвшилцлийг амжилттай болгохын төлөө улс төрийн хүчнүүд, УИХ-ын гишүүд идэвхтэй ажилласан.
МАХН, Эх орон-Ардчилал эвсэл Бүгд найрамдах нам, бие дааж нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүд санал бодлоо солилцож, энэ өдрүүдэд ойлголцож, итгэлцэж чадлаа. Монгол Улс үнэхээр ардчилсан улс гэдгээ дахин нотоллоо.
УИХ-д сонгогдсон гишүүд ардчилсан төрийн тогтолцоогоо хүндэтгэж, дээдэлж явдаг, улам боловсронгуй болгохын төлөө ажиллаж чаддаг улстөрчид гэдгээ бас харууллаа гэж бодож байна.
Зөвшилцөл өөрөө амаргүй үйл явц, тодорхой цаг хугацаа шаардана. Заримдаа зогсоно, гацна, заримдаа урагшилна. Тиим учраас бид энэ зөвшилцлийг тэвчээртэй, тэсвэртэй, ухаантай, хүлээцтэй явуулахаас өөр аргагүй байсан гэдгийг ард иргэд маань ойлгож байгаа байх аа. Зөвшилцлийн үр дүндөнөөдөр шинэ Их хурал эмхлэн байгуулагдаж эхэлж байна. Монгол Улс ардчилсан орон, Монголын улс төрийн хүчнүүд ардчилсан шинж чанартай гэдгээ дахмн нотолсонд би их баяртай байна.
Шинэ Их хурал хуулийн дагуу шударга ажиллах естои гэж ойлгож байна. Та бид тиим үйл ажиллагаа явуулна гэж ард түмнийхээ өмнө тангарагласан гэдгийг дахин сануулъя. Засгийн газраас яаралтай эмхлэн байгуулах ажлаа хийх хэрэгтэй. Бид Засгийн газрынхаа зөв зүйтэй бодлогыг дэмжиж ажиллана. Гэхдээ УИХ Засгийн газраа хянадаг тэр хуулийнхаа шаардлагыг бас биелүүлнэ.
Бидний өмнө тулгамдсан, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг дэс дараатайгаар шийдвэрлэхийн төлөө УИХ төрийн бодлогыг улам боловсронгуй болгох ёстой. Орон нутгийн хөгжлийн асуудалд төрийн бодлогыг чиглүүлэх ёстой. Монгол Улсынхаа гадаад нэр хүндийг дээшлүүлэхийн төлөө хамтран зүтгэж ажиллах ёстой.
Монгол Улсын төрийн залгамж чанарыг дээдэлж, өмнөх УИХ, Засгийн газрынхаа улс орноо хөгжүүлэхийн төлөө хийж бүтээсэн ажлыгулам боловсронгуй болгож, үр дүнд хүргэхийн төлөө ажиллана гэдэгт итгэж байна.
Та бид ард түмнээсээ итгэл авсан төрийн түшээд, энэ их итгэлийг дааж ажиллаж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.
/УИХ-н дөрөв дэх удаагийн сонгуулийн 2004 оны анхдугаар чуулганы хуралдаан дээр УИХ-н дарга Н.Энхбаярын хэлсэн үг/