Тамирчдын гуравдугаар ээлж маргааш Афиныг зорино

Энэ ээлжинд чөлөөт бөхийн эмэгтэй баг болох Ц.Энхжаргал, О.Бурмаа, хөнгөн атлетикийн тамирчин Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар багтаж байгаа юм. О.Бурмаа, Ц.Энхжаргал нарын тэмцээн энэ сарын 22-нд Ано Лиосиа ордонд эхлэх аж. Мөн өдөр нь тамирчин Л.Отгонбаяр уралдана.
Харин олимпийн хамгийн сүүлийн өдөр буюу энэ сарын 29-ний ням гаригт Б.Сэр-Од марафон гүйлтийн тэмцээнд оролцох гэнэ.
/Өдрийн сонин, 2004, 08.16, 202/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button