Гарьд Сумъяабазар хоёр өрөө байрны эзэн боллоо

Хүчит 128 бөх зодлоглосноос шөвгийн дөрөвт Далай аварга А.Сүхбат, Улсын харцага Б.Мягмарсүрэнтэй оноолт таарч, Улсын гарьд Д.Сумъяабазар, Б.Гантогтох нар тунасан. Сумъяабазар гарьд Гантогтох гарьдын гарыг таллан ард нь гарч орхисон бол А.Сүхбат аварга харцагыг шуудагнаас тохож өргөөд төвөггүй давлаа. Yзүүр түрүүнд гарьд Д.Сумъяабазар аваргын шуудагнаас лавхан барьж түрж хөөсөөр өвдөглүүлэв.
Энэ өдрийн барилдаан түргэн шуурхай, өрсөлдөөнтэй болсон нь үзэгчдийн таашаалыг авчээ.
/Өдрийн сонин, 2004, 08.16, 202/