Дэлхийд өрсөлдөх гоо бүсгүйг шалгаруулна

Анхан шатны шалгаруулалтыг энэ сарын 11-ний өдөр явуулахад 30 гаруй охин тунаж үлдсэн бөгөөд хоёр дахь шалгаруулалтыг маргааш Шилмэл загварын ордон-д явуулах юм байна. Өндөр шагнал, тансаг орчинг амлаж байгаа энэ тэмцээнд түрүүлсэн бүсгүй Дэлхийн мисст оролцох урилгаар шагнуулах эцсийн шалгаруулалтад энэ сарын 19-ний өдөр Цүки хаус-т болно. Тэмцээнд Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй комиссын төлөөлөгч, шүүгч нар Японоос ирж монголоос оролцох гоо бүсгүйг сонгох гэнэ. Тэмцээнд оролцох бүсгүйчүүд ямар нэгэн шивээс, сорви, мөн хүүхэдгүй байх ёстой гэсэн шалгууртай аж.
Манай орноос дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцох гэж буй нь энэ бөгөөд уг тэмцээнд аль эрт сураг нь алдарсан топ модель Алимаа, мисс Содтуяа зэрэг цуутай гоо хүүхнүүд маань оролцохоор бэлтгэж байгаа гэнэ.
/olloo.mn/ Ж.Алтан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button