Нострадамусын фэнүүд түгшүүрийн харанга дэлдэв
Энэхуү анхааруулгыг Францын их зөнч Нострадамусын зохион бичлэгийн түүврээс үндэслэж бичихэд хүрсэн байна.
Тухайлбал, аравдугаар бүлгийн 74 дэх дөрвөн мөртөд ийнхүү өгүүлжээ.
Аугаа долоогийн тоо дуусгавар болоход
Булш бунхны наадам болно,
Аугаа манганы зууны босгоноос урьдхантаа
Үхэгсэд булшнаасаа гарч ирэх тэр үед!
Нэрээ нууцалсан тайлбарлагч дээрх дөрвөн мөртөд 2004 оны тухай, Грекийн тухай өгүүлсэн гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Энэ мөртөд шүлэглэсэн санаа аймшигтхалдлага юм уу, газар хөдлөлт, солир харвах зэрэг байгалийн онц аюулт үзэгдлийг зөгнөсөн гэнэ. Тэгсэн хэрнээ ийн тайлбарлаж буй үндэслэлээ тэр хуваалцахыг хүссэнгүй хэмээн Комсомольская правда сонинд мэдээлжээ.
Гэвч бас нэр усаа тодорхой хэлж байгаад дээрхтэй ижил санаа дэвшүүлэгсэд цөөнгүй гарч. Нострадамусын уран зохиолын өвийг судлаач, Америкиин нэрт эрдэмтэн Рональд Велч дундад зууны их зөнчийн шүлэглэн хэлсзн 18 дөрвөн мөртийг задлан шинжилж үзжээ. Үүний үндсэн дээр манай дэлхий асар том сүүлт одтой мөргөлдөх нь гарцаагүй гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. Тэгэхдээ яг энэ цаг мөчид олимпийн тоглолт болох оронд, өөрөөр хэлбэл Грект хамгаас илүүтэйувгщугэл нүүрлэнэ хэмээн муу ёрлож.
Харин Р.Велчиин таилж уншсанаар, аюул энэ оны наймдугаар сарын 13, 14-ний алинд нь ч бус, наймдугаар сарын 19-нд тохиох аж. Чухам хэрхэн гэдгийг тэр ингэж тайлбарлаж. Наймдугаар сарын 15-16-ны өдрүүдээс эхлэн гурван шөнийн турш алуурчин-сүүлт од тэнгэрт энгийн нүдээр харагдана.
Дараа нь тэр АНУ-ын Вашингтон муж улсын дээгүүр агаар мандалд нэвтрэн, Өмнөд Францын тэнгэрт бутарч эхэлнэ. Улмаар Франц болон Италийн нутагт сүүлт одны чулуун хэлтэрхийнүүдийн бороо шаагих бөгөөд хамгийн сүүлд Афины ойролцоо орших Грекийн Эвбэя арал дээр дэлбэрэх аж.
Хамгийн аймшигтай нь, галт од ниргэсний дараа есөн сарын турш сүүлт одны цөмийн дэлбэрэлтийн дүнд үүссэн нунтаг шороо битүү хучих гэнэ, Дараа дараагийн үйл явдлууд ундны уе хийгээд хүнсний хомедол нүүрлэн, лалын тулгуур үзэл гаарч, дэлхийн III дайндхүрэх хүртэл улам хурцдах байдлаар ернөх нь. Р.Велч дээрх тайлбараа дорх мөртүүдэд үндэслэж.
Нэгдүгээр бүлэг 46 дугаар мөрт …Ош, Лектюр, Мириндын (Францын өмнөд хэегийн хотууд) ойролцоо тэнгэрээс гурван шөнийн турш их гал унана. Аугаа, гайхалтай үйл явдал болж Удалгүй дараахан нь дэлхий дайвалзана
Зургадугаар бүлэг 97дугаар мэрт 45дугаар градуст дэлхий шатна, Аугаа шинэ хот руу галаар тургина
(Велчийн үзэж буйгаар, энэ нь Неаполь-Неаполие буюу шинэ хот аж)
Норманнуудаас тэд баталгаа авахыг хүсэхэд (Норманнууд гэдэг нь тэдний эх оронд сүүлт одны авчирсан эвдрэл сүйтгэлийн тухай мэдээлэгч францууд)
Гэнэт нүсэр том бутархайнууддөл болж хувирна.
Тавдугаар бүлэг 32 дугаар мөрт
Нар бүгдийг ээж, сэр мандах тэнд
Сүйтгэл болно.
Долоон хадтай тэр оронд
Тэнгэрээс хувь заяаг өөрчлөхөөр тэр буужирнэ…
Велчийн тайлбарласнаар, энд Грекийн тухай өгүүлеэн. Учир нь, хэрвээ сүүлт од Өмнөд Францаас Неаполийг дайрах маршрутаар нисвэл, Грект тэр Ионын тэнгисийн талаас дөхөж ирнэ. Энэ тэнгист Грекийн долоон жижиг арал байдаг аж.
Наймдугаар бүлэг 16 дугаар мэрт
Ясоны хөлөг онгоцоо барьсан тзр газарт (Энэ нь Афины хажууд орших Эвбея арал)
Аугаа, гэнэтийн үйл тохионо, Хажуулдах газар ч үлдзэхгүй гэхдээ Олимпийн Фессалиягийн дээгүүр давалгаа түрнэ. (Фессалия нь Афинаас холгүйхэн орших Грекийн муж)
Хоёрдугаар бүлэг гуравдугаар мөрт Эвбеягийн эргэн тойрондох тэигис
дээгүүр
Нар мэт шатам халуунаас болж Загас жараахай чанагдана. Хүмүүс ч тэднийг барихаар туглана.
Тавдугаар бүлэг 90 дүгээр мөрт Циклад, Перинф, Ларис, Спаргад болон Бүх Пелопонес даяар их өлсгөлен ирнэ.
Хуурмаг тоосноос тахалдэгдэн Херсонес даяар есөн сар үргэлжилнэ.
Ямар боловч энә бүхнийг уншаад сэтгэл түгшихийг урьтал болгохын оронд тайлбарлагчид чинь өөрсдөө хүмүүс шүү дээ хэмээн бодох нь зөв байх. Тэд ч бас хүмүүс, тиймээс алдаж байж болох. Нострадамусын нэгэн шүлгийг тэд нэг удаа ингэж тайлбарласан юм.
… 1999 оныдолдугаар сард
Тэнгэрээс аймшгийн ван бууж ирнэ.
1999 оны долдугаар сар гарахаас өмнө үүнийг цөмийн цохилт, эсвэл дэлхий аварга сүүлт одтой мөргөлдөхийг зөгнөсөн гэж үзэж байсан юм. Харин ямар ч гай гамшиг тохиолдоогүй. Зөнчийн үгийг тайлбарлагчид тэгэхээр нь мән оны долдугаар сард хожим нь аугаа хорон санаатан болох тиим нэгэн хүн мэндлэхийг өгүүлсэн байх хэмээн ярьцгаасан юм.
(өнөөдөр 2004.08.14 190)