Их аваргын хуримын товыг Япончууд товлосон

Энэ уламжлалыг дагаж Д.Дагвадорж аваргын аав Монгол улсын заан Долгорсүрэн хүүгээ хурмилуулах сонирхолгүй байсан ч хуримын товыг Японы сумо бөхийн холбооныхон зарлаж Япон зурхайчид өдөр судрыг нь зааж өгсөн гэнэ. Нэгэнт л усыг нь уувал ёсыг нь дагадгаас хойш Долгорсүрэн заан отгон хүүгээ мичин жил гэрлүүлхээс өөр аргагүй байдалд хүрээд байна.
Түүнчлэн хоёр улсыг дамнасан их хуриманд Япон, Монгол аль аль улс өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Японы талаас телевиз, баримтат киноны бүрэлдэхүүнүүд ирж Их аврагын хуримнаас гадна монгол ахуй, хуримлах зан заншлын талаар томоохон хэмжээний хэд хэдэн кино хийх гэнэ. Тиймээс энэхүү хуримыг монгол ахуй талаас нь харуулахыг чухалчилж худ ургийн талуудад анхааруулж, бэлтгэлээ базааж байгаа гэнэ.
Маш өндөр хэмжээний хуримын ёслол болох тул төр, засаг ч бас анхааралтай хандаж байгаа бөгөөд хоёр талуудын хуримын бэлтгэл ажилд улс төр, урлаг соёлын томоохон төлөөлөгчдөөс бүрдсэн багууд ажиллаж байгаа гэнэ.
/oloo,mn/ Ж.Алтан