Монголын урлаг амарч байна

Сонгуулийн шоунд хацраа сайрттал явсан монголын дуучид хамтлагууд сүүлийн үед бүгд л хотоос дайжиж хөдөө гадаа амарцгааж байна. Нэг хэсэг гадна дотны дуучидыг урьж залж Төв цэнгэлдэх хүрээлэнгийн босгыг элээдэг байсан Буянгийн Жагаа УИХ-ын гишүүн болчихлоо. Тиймээс энэ намар шоугүй намар болох нээ гэсэн явган яриа залуусын дунд тэнэж явна. Энэ нь ч үнэн бололтой. Саяхан хэсэг бизнесменүүд эстрадын дуучдыг цуглуулж Хичээлийн шинэ жилд зориулан шоу тоглолт хийх гээд аргаа барсан гэнэ. Тэдэнд залуус аль хэдийнээ сонирхохоо болсон Минжээ, Номин хоёроос өөр дуучин олдоогүй гэнэлээ.
Гэвч энэ шуугианыг дарах гэсэн мэт Рок поп, зохиолын дууны томоохон төлөөлөгч болоод байгаа дуучин Ариунаа, дуучин Жавхлан хоёр шил шилээ даран томоохон шоу тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа хэдий нь оржээ.
/olloo.mn/
Б.Цоож

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button