Загдын Түмэнжаргал 9 эрдэнийн билээ
Тэгэхдээ онгод нь орсон уу яасан Зээ,
Тэтгэврийнхээ хэдийг нэмээд зүйж наагаад ч авч хүчрэхгүй энэхүү CD нь алтан эрдэнэ,
Тэвэрч таалсан Ану хатан нь танан эрдэнэ,
Түмэнжаргал өөрөө тас хар төмөрлөг эрдэнэ
билээ хэмээн толгой холбож амжсан гэдэг. Анхныхаа CD-г алтаар бүрж амжсан яруу найрагч Түмэнжаргал 99 дууны шилдэг түүврээ мөнгөн боронзоор бүржээ. Түүний мөнгөн түүврийг Sentozo дэлгүүрийн захирал С.Одонтуяа ивээн тэтгэж байгаа аж. 2000 оны шилдэг биенес хатагтай түүнд түүврээ ийнхүү мөнгөдөхийг санал болгосон бөгөөд үүнээс санаа авсан Түмээ найрагч дараа дараагийнхаа түүвэр CD-нүүдийг 9 эрдэнийн өнгөөр бүрхэх аж. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг ч эр хүний дотор эмээл хазаартай морь байдгийг үгүйсгэхийн аргагүй.
/OLLOO.MN/ Б.Цоож