АПУ 20 хөтөчтэй болжээ

Т,Түвшинжарагл хөтөч болохын тулд 80 настай АПУ-гийн түүхийг нэг сарын турш судалжээ. Оюутнууд бүтээгдэхүүн хэрхэн мэндэлдэг тухай хүмүүст ярьж үйлдвэрийн шат дамжлагуудыг үзүүлдэг. Архи пивоны шинэ үйлдвэр ашиглалтад орсноос хойш хүмүүс сонирхож ирэх нь нэмэгдсэн. Харин гадаадын жуулчид Монголын хамгийн том үйлдвэртэй танилцахыг хүсдэг. Монголд дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь тэдэнд их сонин санагддаг гэж тэр тайлбарлав. Нэг хөтөч дунджаар арван хүнийг замчилдаг аж. Шинээр байгуулагдсан хоёр үйлдвэртэй танилцахад нэг цаг шаардалагатай гэнэ. АПУ 20 хөтөчтэй.