Монгол маркийн музей нээгдлээ
Мөн торгон, алтан алт мөнгөн фольгон болон хлограмм маркуудыг дэлгэн үзүүлжээ. Энэ үеэр марк сонирхон цуглуулагчдад зориулан гаргадаг анхны өдрийн дугтуй ил захидлын хуудас, маркийн каталог зэрэг дагалдах зарим материалуудыг дэлгэн тавьсан байв. Маркийн музей үзэн сонирхоод өөрийн сонирхсон шуудангийн маркаас худалдан авч бэлэг дурсгалд зориулан дурсгалын үг бичүүлж тусгай альбом, жаазанд хийлгэн авч болох юм байна. Маркийн уг гарал нь Өгөөдэй хааны үеэс эхлэлтэй бөгөөд их Британи улсад үүссэн аж. Монголын анхны маркийг чулуунбараар элдэв очир гэдэг тэмдэгтэй цэцэг, хээ хүрээтэй хийж 1924 оны долдугаар сарын 1-ний өдөр гүйлгээнд гаргажээ. Уг үзэсгэлэн жуулчны баазад үргэлжлэн ажиллах юм байна.
/өнөөдөр 2004-8-14 190/