Шинэ сонголт монголын нийгмийг хуваагдлаас гаргаж чадах уу?

Манай улс дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг жишиг болох ардчилсан чөлөөт нийгэмд шилжин орсон 1990-д оноос хойш нийгмийн хуваагдал, намуудын талцал, улс төрийн хагаралд өнөөдрийг хүртэл манай нийгэм бүрэн автагдсаар ирсэн. Энэ хуучинсаг хэвшсэн харилцааг халах гэж манай ард түмэн шинэ сонголтоо хийсэн болов уу! Сонгогчид маань улс төрийн лидерүүдийн хоорондын хувийн таагүй харьцаа, утга учиргүй талцал, хувийн гомдол бухимдлаа мартаад нийт нийгмийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж улс орноо хамтын хүчээр хөгжүүлэх тэр түүхэн бололцоог л улс төрчдөд олгож байна.Чөлөөт ардчилсан сонгуулийг олон арван жил явуулаад ирсэн өрнөдийн орнуудийн улс төрчид олон түмнийхээ сонголтыг хүндэлж ажилладаг. Манай сонгогчид улс төрийн хоёр гол хүчнээ та бүхэн хоорондоо эвсэж хамтарч ажилла гэсэн тов тодорхой сонголт хиичээд байхад намууд одоо болтол хэл амаа ололцохгүй, төр засгаа эмхлэн байгуулж чадалгүй сунжирч байна. Монголчууд түүхэндээ салж сарнихаараа хүч нь суларч, нэгдэн нийлхээрээ хөгжин хүчирхэгжиж байсан түүхтэй. Магадгүй өнгөрсөн 10 гаруй жилиин турш бие биенээ дайсан болгон харж байсан энэ хоёр улс төрийн хүчин зөрчил гомдлоо амархан мартаж чадахгүй байгаа байх. Өнөөдрийн нөхцөл байдлаар харах юм бол Эвслийн дайсан МАХН биш, МАХН-ын дайсан Эвсэл биш МАХН болон Эвслийн дайсан бол манай нийгэмд газар аваад байгаа ядуурал, ажилгүйдэл, авилгал, хүнд суртал юм. Тиймээс ард түмэн МАХН, Эх орон Ардчилал эвсэл хоёрыг хамтарч дээрх дайснуудтай тэмцээч, төрийн бодлогыг ард түмэн руу чиглүүлээч гэж хүсэж байгаа, тэрнээс биш зөвшилцөл нэрийн дор нийлээд хуйвалд гээгүй байх. Зөвшилцөл ард түмэнд нээлттэй байх ёстой, өөрөөр хэлбэл үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулагдснаар ард түмэн, нийт нийгэм хожих ёстой. Энд МАХН ч юмуу Эвсэл нь ч юмуу ашиг хонжоо хайх тухай асуудал байж болохгүй. Аль аль нь төр барьсан, аль аль нь идэж уусан тодорхой хэмжээнд хөрөнгөтэй болцгоосон одоо ард түмнээ бодъё, тэднийхээ төлөө ажиллая.
Зөвшилцлийн хамгийн тодорхой болсон зүйл бол УИХ-ын даргад МАХН өөрийн хүнээ дэвшүүлэх, Эвсэл ерөнхий сайдад өөрийн хүнээ дэвшүүлхээр тохиролцсон байгаа. Ерөнхий сайдад эвслээс АН-ын дарга М.Энхсайхан, ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяаг нарын нэр яригдаж байна. МАХН намын дарга Н.Энхбаярын нэрийг УИХ-ын даргад дэвшүүлсэн боловч Эвслийг бүрдүүлэгч гол субъект болох АН хүлээж авсангүй. Улс төрийн хүчнүүд бие биенийхээ дотоод боловсон хүчний томилгоонд оролцоод ирэх юм бол зөвшилцөл мухардана, нөгөө 6 сарын 27-нд хийсэн олон түмний шинэ сонголтоос ухарч байгаа юм шиг болно. Хэн нэгэн Дорж, Дондогт таалагдахгүй байж болно, таалагдсан таалагдаагүй Дорж, Дондог хоёрыг хамтраад ажилла гээд ард түмэн сонгосон л байхгуй юу. Зөвшилцөл хувийн амбиц, хэн нэгэнд нь албан тушаал нь таалагдахгүй байгаа ч юмуу, нэгниигээ хүлээн зөвшөөрөхгүй байдал, тус тусын мөрийн хөтөлбөрөө ЗГ-ын мөрийн хөтөлбөрт түлхүү тусгуулах зэргээс болж удаашрах хандлага ажиглагдаж байна. Дээр нь маргаантай байгаа 24, 59-р тойргийн асуудал. Аль нь ч энэ хоёр тойргийг авлаа ч олонхи болохгүй хамтарсан ЗГ байгуулагдана. МАШСН-ын дарга Эрдэнэбат 59-р тойргийг авах бодлогийн сонирхолтой байгаа учир нь одоо байгаа 7-н хүн дээрээ нэмээд 59-р тойрог дээр ялалт авбал УИХ-д намын бүлэг байгуулах хэмжээнд очно. Гэвч АН, МАШСН, ИЗБНН сонгуульд нэг субъект болж орсон тул хуулиараа нэг л бүлэгтэй байна. Амаржаргал, Санжмятав, Одхүү нарын бие даагчид одоогоор аль бүлэгт орохоо албан ёсоор шийдээгүй байна. Эх орон Ардчилал Эвслийн бүлгийн даргаар ИЗ-БНН-ын тэргүүн С.Оюун олонхийн саналаар, голчлон Алтан гадасынхны дэмжлэгтэйгээр томилогдсон. С.Оюун дарга хамгийн түрүүнд гурван бие даагчид хандан албан тоот хүргүүлсэн, энэ нь манай бүлгийн дүрмийг хүлээн зөвшөөрвөл Эх орон Ардчилал Эвслийн бүлэгт нэгдэн орохыг хүссэн тухай юм. Одхүү гишүүн АН-ын дарга М.Энхсайхныг, биднийг манай намын бие даагчид гэж хэлэх эрхгүй гэж мэдэгдсэн нь тэдний байр суурь тодорхойгүй байгааг илтгэж байна. Эх орон Ардчилал Эвслийн бүлгийн даргаар С.Оюун сонгогдсон нь МАШСН ын дарга Эрдэнэбатад таалагдсангүй, тэр ч байтугай Эвслийн нэг субъект болох ИЗБНН-ыг Эх орон Ардчилал эвслийг төлөөлөх эрхгүй, зөвхөн Энхсайхан дарга бид хоёр л төлөөлөх эрхтэй гэж хэвлэлийн бага хурал хийлгэж мэдэгдэв.Энэ нь зөвшилцөж буй талуудын ажлын хэсгийнхний уулзалтуудад Эрдэнэбат дарга сүүлийн үед оролцохгүй байгаагийн нотолгоо юм. Өнөөдрийн улс төрийн шинэ нөхцөл байдалд Эрдэнэбат дарга Энхсайхан даргатай анх Эх орон Ардчилал эвслийг байгуулж байсан тэр тохиролцоогоор (сүүлд ИЗБНН нэгдэн орсноор дүрэм өөрчлөгдсөн) хандаж байгаа нь харамсалтай. Хэрэв асуудлыг ингэж тавьж байгаа бол Эх орон Ардчилал эвсэлд илүү их хохирол авчирсан субъект бол МАШСН тэд хорь гаруй тойрогт нэр дэвшүүлээд 6-7 хүн л гарсан эдгээр дотроос 3 нь хуучин ИЗБНН-ын гишүүн хүмүүс сонгуулийн өмнөхөн МАШСН-д дагаар орсон. Хэрэв МАШСН-д өгсөн хорь гаруй суудлаас арван хэдэд нь АН хүнээ дэвшүүлсэн бол өнөөдөр МАХН-ыг ялж дангаараа ЗГ-аа байгуулах бүрэн боломж байсан учир нь АН-ын олонд танигдсан олон гишүүд тойроггүй хоцорсон. Гэтэл ИЗБНН 5-н тойрогт нэр дэвшүүлээд 3 нь ялалт байгуулсан. Нэг тодорхойгүй зүйл бол Женко Баттулга сонгуулийн өмнөхөн ИЗБНН-ын гишүүн төдийгүй улс төрийн зөвлөлийн гишүүн болж байсан, харин өнөөдөр гишүүн болчоод нэр дэвших эрхээ МАШСН-аас худалдаж авсан тул барьцаанд орж МАШСН-ын бүлгийн гишүүн болсон. Эх орон Ардчилал Эвсэл, МАХН хоёрын одоогийн хийгдэж буй тохироо зөвшилцөл Эрдэнбат гуйад таалагдахгй байгаа биз дээ, өөрт нь хүсэж байсан албан тушаал нь ирээгүй ч юмуу өөр юу ч юм.Мэдээж хүн болгоний санаанд тааруулна гэж байхгүй асуудал, олонхийн саналаараа л явна. Зөвшилцлөөс ард түмэн л хожих ёстой тэрнээс Эрдэнэбат гуйа өөртөө хожоо хайгаад байж болохгүй ш дээ. Хэдийгээр Эрдэнэбат гуай талуудын ажлын хэсгийхний уулзалтад оролцохгүй байгаа ч түүнгүйгээр асуудал шийдэгдэж 8 сарын 12-нд Зөвшилцөл-1 баримт бичигт ажлын хэсгийн дарга нар гарын үсэг зурж ёсчиллоо.Энэ нь МАХН-аас УИХ-ын даргад тус намын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшүүлж Эх орон Ардчилал Эвсэл бүлгээрээ дэмжинэ, ерөнхий сайдад Эх Орон Ардчилал Эвслээс бүлгийн олонхын саналаар Ц.Элбэгдоржын нэрийг дэвшүүлэн МАХН бүлгээрээ дэжинэ гэсэн баримт бичиг юм. Ингэснээр 13-ны өдрийн баасан гаригийн чуулганаар УИХ даргатай болж, ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж томилогдох нь тодорхой боллоо. Ерөнхий сайд асан Элбэгдорж бол манай улсын үндэсний хэмжээний лидер, шилдэг улс төрчдийн нэг төдийгүй 2000-2003 онд АНУ-ын дэлхийд алдартай Харвардын их сургуульд төрийн удирдлагын мастерын зэрэг хамгаалсан хамгийн орчин үеийн боловсролтой удирдагч юм. Эвслийн дүрмээр эвслийн бүлгийн ахлагч нь УИХ-ын дэд дарга байж болно. Энэ дүрмээрээ явбал Ирэх 16-ны даваа гаригийн чуулганаар ИЗБНН-ын тэргүүн С.Оюун УИХ-ын дэд даргаар томилогдох боломжтой болно. Одоогоор МАХН, Эвсэл хоёр төрийн яамдуудыг хэрхэн тэнцүү хуваарилж авах асуудал анхаарал татаж байна. Эвслээс ЗГ-ын гишүүн болох магадлалтай хүмүүүс бол Да.Ганболд, Баабар, Алтанхуяаг, Энхсайхан, Эрдэнэбат, Гүндалай, Цагаан нар юм. Харин МАХН-аас эвслийн лидерүүдэд гологдхооргүй (сонгуулийн өмнө тохирсон тохиролцоогоор чадварлаг залуучуудаа дэмжин сайд болгохоор тохирсон) Батболд, Мөнх Оргил, Одбаяр, Барсболд, Занданшатар, Ганзориг зэрэг намын нүүр царай болсон, цаашдаа намыг шинэчлэгч өрнийн боловсрол эзэмшсэн залуу боловсон хүчнүүд ЗГ-рт орж ажиллах нь тодорхой юм. Харилцан тэнцвэрийг хангах үүднээс Жишээ ньсайд нь МАХН-аас томилогдоход эвслээс дэд сайд нь байх ч юмуу ийм байдлаар явах байх. ЗГ-ын бүтэц ямар байх нь одоогоор тодорхойгүй байна, бүтцээ УИХ-аар батлуулсны дараа ЗГын гишүүд тодорно.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button