Энэ намар хурц өнгө зонхилно

Биеийн галбир гаргасан пальто сонгоорой
Манай охид, залуучууд сүүлийн үед солонгос стилээр хувцаслах болсон. Өмнөх жилүүдэд улирлаас хамаарч байгалийн, зөөлөн, завсрын өнгө давамгайлдаг байсан бол энэ намар хурц, тод өнгийн хувцас залуучуудыг байлдан дагуулах нь. Загварын хувьд охид, бүсгүйчүүд хүрэмнээс татгалзаж хэт салбагар, урт хормойтой бус, биеийн галбир гаргасан, бэлхүүсээ барьсан пальтог сонгох нь зүйтэй. Харин эрчүүд энгийн, классик маягийн хувцас сонгох нь тохиромжтой бөгөөд эмэгтэйчүүдийн адил богиновтор, цэвэр даавуун материалаар хийсэн пальтог сонговол энгийн хэрнээ дэгжин харагдах юм байна.

Дугуй хоншоортой гутал энэ намрын гоёл
Урт шөвгөгр хоншоортой, гадсан өсгийтэй гутал энэ намраас хоцоргдож эхэллээ. Бүсгүйчүүдийн хувьд өнөө жилээс хэтэрхий өндөр биш өсгийтэй, эсвэл бүр хавтгай ултай бөгөөд хоншоор нь дугуй гутал сонговол та цаг үеэсээ хоцрохгүй жинхэнэ орчин үеийн эмэгтэй байх болно. Материалын хувьд заавал арьсан эдлэлээр хийсэан байх шаардлагагүй. Харин даавуу, жинс, илэг гээд янз бүр байж болох юм байна. Цүнхний хувьд ч өмнөх жилүүдээс арай өөр, элдэв янзын тоноглолтой бус, энгийн эхрнээ хувцастайгаа тохирсон тод өнгөтэй байх нь чухал гэнэ.

Yсний өнгө ямар байх вэ?
Хувцасны өнгө хурц тод байх бол үсний өнгө эсрэгээр даруухан байх хэрэгтэй гэнэ. Yсчид болон загварынхны ярьж байгаагаар шоколадан бор өнгийн үс энэ намар зонхилох аж.

Ороолт урт байх тусмаа чамин харагдана
Орчин үеийн бүсгүйчүүд бие биеэ дуурайх бус, аль болох бусдаас ялгарахыг хичээдэг болсон. Тиймээс нэг стильд баригдахгүй, чөлөөтэй этгээд хувцаслах нь лавтай. Гэхдээ богино загварын пальто зонхилох тул үүн дээрээ тод өнгийн ороолт, малгай, гутал өмсөх нь илүү дэгжин харагдах аж. Энэ намар эр, эмгүй ороолтоор гангарах бөгөөд урт байх тусам чамин загвараар орооход тустай юм байна.

Ямар ч хэлбэртэй малгай сонгож болно
Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй маш этгээд малгай өмсөх гэнэ. Зарим малгай нь тийм гэх хэлбэргүй байх бөгөөд этгээд тусмаа дэгжин харагдах аж. Намрын гоёлд багтах нэг чухал хувцас бол ноосон цамц байдаг. Урьд жилүүдэд төрөл бүрийн нэхээстэй цамц моод болж байсан бол энэ жил маш энгийн нэхээстэй байх бөгөөд цамцны гол талбайн хэсэг нь том том зурагтай болж байгаа гэнэ.
/Өдрийн сонин, 2004, 08.16, 202/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button