Намрын бүрхэг өдрүүдэд хэрхэн өөдрөг байх вэ?

Имижээ өөрчлөх
Yүнд заавал эрс өөрчлөгдөх албагүй л дээ. Жишээ нь, үсээ тод бөгөөд содон гоё өнгөөр будуулж болох юм. Харин энэ тохиолдолд бүх зүйлийг буруу тийш нь эргүүлчихгүйн тулд мэргэжли йн хүнд хандвал зүгээр.

Дэлгүүр
Чамд мөнгө бага байлаа ч гэсэн хар зах руу бүү яваарай. Тэнд олон хүнтэй шахцалдан хэн нэг нь таны хөл дээр гишгэх, эсвэл түрүүвчээ хулгайд алдах гээд таны уур унтууг илүү их хүргэх болно. Yүнийхээ оронд сайн дэлгүүрүүдээр явж ямар нэг зүйл худалдаж ав. Жишээ нь хөхний даруулга, шилэн трико, дотуур өмд ч байж болно. Харин өөртөө даашинз, туфлийг дараа худалдан авах болно гэж тайлбарлах хэрэгтэй. Энд хамгийн гол нь ямар нэг зүйл худалдан авах л байгаа юм шүү.

Өөрөө өөрийгөө түгжих
Өөрийн дуртай хоолоо идчихээд диван дээрээ тухлан хэвтээд зурагт, эсвэл видеокино үз. Энэ тохиолдолд утсаа салгаж, хэнд ч хаалгаа тайлж өгөхгүй байвал зүгээр. Ингэх нь таны биеийн жин нэмэгдэж, эрүүл мэндэд чинь муугаар нөлөөлж магадгүй. Гэхдээ биеийн илүүдэл жингээ дараа нь спорт танхимд үгүй болгож болно шүү дээ. Энэ дашрамд дурдахад, биеийн тамир ч таагүй байдлаас гарах аргын нэг юм шүү.

Сайн үйл хии
Сайн үйл хийх нь мэдрэлийн тонусыг тайвшруулж өгдөг. Яагаад гэвэл эцсийн дүндээ бидний тэдэнд хийж байгаа тус нь чухамдаа өөрөө өөртөө хийж байгаа зүйл юм. Тиймээс хөрш хөгшиндөө тусалж дэлгүүр явах, орон байргүй амьтдыг тэжээх, эсвэл эцэг эхдээ урьд байснаасаа илүү их анхаарал тавь. Энэ бүхний эцэст хамгийн гайхамшигтай нь энэ өдөр чинь дэмий өнгөрөөгүйг чи ухаарч амьдрал чинь баяр баясгалан, шинэ санаагаар дүүрэн байх болно.

Цэцэгс
Хэрвээ чамд хэн нэг нь цэцэг өгөөгүй удсан бол чи өөрөө өөртөө тэднийг бэлэглэ. Тэгээд хайртай хүндээ ер бусын гайхалтай сайхан хөх, ягаан, ногоон өнгийн цэцэгсийг хараад цэцгийн худалдааны дэргэд зогсож байтал худалдагч залуу эелдэгхэн дуугаар Сонсооч, ийм сайхан бүсгүйд юу ч хайран биш, чамд энэ цэцгийн баглааг бэлэглэе гээд цэцгийн баглаа өгсөн тухайг ярьж болох юм. Ер нь тэгээд хэн ч цэцэгнээс татгалздаггүй биз дээ.

Толиныхоо өмнө бүжиглэх
Чи өөрийгөө дискотек дээр байна гэж төсөөл. Чиний эргэн тойронд олон аятайхан, царайлаг эрчүүд байх ба тэд бүгд л ганцхан чамайг хүсэн бас нүд унаган харж байг. Харин чамд бол эдгээр эрчүүд нэг их сонин биш. Өөрөөр хэлбэл, чи тэднийг анзаарахгүй зөвхөн бүжгэндээ л хамаг анхаарлаа хандуулан бүжиглэж байна… Цааш ургуулан бодох эсэх нь чиний шийдэх асуудал. Эцсийн эцэст биелэх биелэхгүй нь хамаагүй мөрөөднө гэдэг бол тийм ч муу зүйл биш шүү дээ.

Зургийн цомгоо үзэх
Гэхдээ үүнд уйтгар, гуниг авчрахаар тийм зурагнаас аль болох татгалзвал зохилтой. Yүнийхээ оронд харин ч бүр эсрэгээрээ хамгийн хөгжилтэй сайхан байсан, эсвэл сэтгэлд чинь дулаахан санагддаг дурсамжуудтай чинь холбоотой тийм зураг байвал зүгээр шүү.

Хувцаслах гайхамшиг
Хувцасны шүүгээгээ онгойлгоод байгаа бүх л хувцсаа өөрийнхөө өмнө дэлгэн тавьж өмсөж үзээрэй. Гэхдээ энэ нь ямар нэг зорилгогүйгээр гарт тааралдсанаа авч өмсөх гэсэан үг биш юм. Өөрөөр хэлбэл, янз бүрийн шийдэл, зохиомж, нөхцөл байдлыг өөртөө ургуулан бодож түүнийгээ өмссөн хувцаснуудынхаа зохицлоор илэрхийлэх гээд оролдох хэрэгтэй.

Орчноо өөрчлөх
Мэдээж энэ арга нь чөлөөт цаг, бас мөнгөтэй хүмүүст л хамаарагдах зүйл л дээ. Yүнд хаашаа, хэдий хэр хугацаагаар гэдэг нь шийдэж ядах асуудал биш байдаг. Мөнгө, цаг зав байгаа тохиолдолд чи өөртөө таалагдах шинэ газрыг олоход амархан. Харин бүгдэд нь ийм боломж байхгүй учраас үлдэж байгаа хүмүүстээ гэрээсээ гаралгүйгээр орчноо өөрчлөхийг зөвлөж байна. Жишээ нь, мебель эдлэлээ хөдөлгөх, шинэ хөшиг худалдан авах, угаалгын өрөөнийхөө ханыг ягаан өнгөөр будах гээд олон л зүйл хийж болох юм.

Зугаалах
Ийм муухай өдөр үү гэж чи дуу алдах байх л даа. Yүнийхээ оронд дулаан хувцаслаж, уны гутал өмсөөд, шүхрээ аван ойрхон орших таримал модтой цэцэрлэгээр алхаарай. Тэнд ядахдаа хагас цаг байвал зүгээр. Харин гэртээ эргэж ирэнгүүтээ халуун ваннд орж, өөртөө халуун цай аягалан амьдрал сайхан байгааг мэдрэх хэрэгтэй. Yүнээс гадна ийм муухай өдөр гэртээ суугаад өөрийхөө дуртай сэтгүүлээ уншсан ч болно гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button