Хүү тань-лидер

Ямар нэг будлианы үед лидер-хүүхэд ямар ч хашгираан, хэрүүл, өөртөө хэт бардсан байдалгүйгээр за ээж ээ хэмээн харцаа доошлуулан хэлнэ. Харин хэдэн минутын дараа тэр бүгдийг өөрийнхөөрөө хийчихсэн байдаг.
Лидер байх гэдэг адайр зан биш, хор уршигтай зүйл ч биш. Харин бие хүн хувь тавилангаа барьж байгуулж буй хэрэг. Энэ чанарыг нь суран бүс үгүй хийж чадахгүй.
Түүнтэй хэрхэн харьцвал зохих вэ?
Бяцхан лидерүүд маш сайн ажиглаглагчид байдаг. Онцгой үйл явдлыг сонирхох, хүмүүсийн харилцааны хуулийг мэдрэх нь тэдэнд хэрэгтэй бйдаг учир лидер-хүүхдүүд хүний зөвхөн байгалийн шинжийг нь судлаад зогсохгүй зоригтойгоор туршилт хийж үздэг. Тэдний анхны золиос нь хөөрхий эцэг эхчүүд нь болдог. Жишээ нь, та өглөө хүүгээ ороо хураахыг сануулахад тэр өөдөөс чинь инээмсэглэн
-Яагаад ч юм бэ хүсэхгүй байна.
-Битгий тэнэглээрэй, ороо хураа.
-За яахав дээ, өнөөдөр хураахгүй л байя хэмээн хариулаад таныг энэ хариултанд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг чинь сонирхон нүүр лүү чинь анхааралтай ажиглан хардаг.
Ийм хүүхэдтэй бол амьдрал чинь дээрхтэй төсөөтэй эцэс төгсгөлгүй олон үйл явдлаар тасрахгүй.
Түүнтэй насанд хүрсэн хүмүүсийн харьцах гол зэвсэг бол тэвчээртэй байх явдал байдаг. Зөвхөн тэвчиж чадсанаар л өөрийгөө зовоохгүй байж чадна. Түүнээс гадна танайд өөрийгөө авч явах чадвартай хув хүн өсөн бойжиж байгаа гэдгийг үргэлж санаж яв.
Хэрвээ хүүхэд насандаа тэр өөртөө таалагддаг энгийн зүйлийг олж чадаагүй бол бусдыг дуурайж яваандаа өөртөө итгэлгүй нэгэн болон хувирна шүү.
Унтаа лидерийг сургууль сэрээдэг
Сургууль-энэ бол хүүхдэд өөрийн тоглоомын дүрмийг албадан тулгадаг тогтолцоо юм. Лидер-хүүхэд албадан тулгасан энэ нөхцлийг хүлээн аваад бүхий л хүчээрээ эсэргүүцэлд ордог. Гадуур зугаалж болохгүй юу? Тэр ангийнхныга бүгдийг нь аваад явчихна. Муу авах муухай юу? Тэр дүнг эс хайхардгаа нээлттэй зарлана.
10-12 насны сурагчид үүнийг ухамсартайгаар тэрсэлддэг гэж бодохгүй байна. Тэд үүнийг ямар нэг зорилгогүй зүгээр л эсэргүүцдэг. Тэр ердөө бусдыг дагах бус, өөрийгөө байгаа гэдгийг үзүүлэх гэсний хэрэг.
Хэрвээ сургууль өсөж байгаа хүүхдэд өөрийн авьяас чадвараа үзүүлэх боломж олгохгүй бол мөргөлдөөнд хүрч энэ нь хүүхдийг сурах хүсэлгүй болоход хүргэдэг. Энэ тохиолдолд хэн нь ялагч болох вэ, багш уу, эсвэл хүүхэд үү? Хэнийх нь илүү хувь эдлэх бол?
Амьдралаас харахад хүүхэд хэн үнэнч, илэн далангүй, хамгийн гол нь шударга байна түүн лүү тэмүүлдэг байна.
Хүчирхэг нүүдэл
Лидер хүнд нэг тодорхой зан чанар байдаг. Энэ нь шатарчдын ярьдгаар хүчирхэг нүүдэл хийх чадвартай байх явдал юм. Гэхдээ зөвхөн хүмүүсийн харилцаанд.
Лидер-хүүхэд өсгөх явцад гуйлт, анхааруулга хоёрын дундаж байдлыг хадгалах хэрэгтэй. Түүнтэй ийнхүү уян хатан байх нь зайлшгүй зүйл байдаг. Аливаа үйл явдалд шууд аргыг биш, харийн төвийг сахисан шууд бус арга олохыг оролд. Тэгэхгүй бол тэр зөвлөгөөг чинь сонсохгүй, тэгсэн хэрнээ тусламж авахаас татгалзах болно. Зөвхөн эцэг эхийн зөн билэг, хүүхдийн чинь зан чанарын онцлог танд зөв шийдвэрийг хэлж өгнө.
Ямар нэг үед хяналт тавихаасаа татгалзаж хүүхдэд өөрөө олон асуудлыг шийдэх боломж олго.
Мэдрэмтгий лидер
Лидер хүүхдэд байнга өөртөө итгэлтэй байхад нь юу нөлөөлдөг вэ? Эрх мэдлийн төлөөх эрмэлзэл үү? Гэхдээ ямар ч зүйл дээр өөртөө бүх үүрэг хариуцлагыг авч мөрөндөө хамгийн хүнд ачааг үүрдэг хүн бол тэр биш байдаг. Тэгвэл нэр алдар уу? Тэр үргэлж өөрийгөө булдруугаар дүүргэхээс эмээдэггүй. Магадгүй түүнд ердөө л хүндэтгэлийн индэр хэрэгтэй юм болов уу? Гэхдээ лидер-хүүхэд бусдыг өөртөө татахыг мөрөөддөгөөс биш, тэднийг удирдахыг хүсдэггүй. Хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх-энэ бол түүний хүсэж тэмүүлж байдаг зүйл.
Лидер хүүхдийн чөлөөтэй, хэнээс ч хамааралгүй байдлын төлөөх бүх тэмцэл нь эргэн тойрныхны үнэлгээнээс хамаардаг. Түүнд хамгийн аймшигтай зүйл бол итгэл алдах, өөртөө уян зөөлөн хандах явдал. Тэр дундаа биеийн хүч чадал, өөртөө итгэх итгэл хоёр нэг хүнд зэрэг байгаад байдаггүй. Хүч тэнхээгээр сул байдал нь түүнийг зовоох хүчин зүйл болдог.
Ийм хүүхэд тун мэдрэмтгий байх нь элбэг. Яагаад гэвэл тэр өөрт байхгүй зүйлийг оюун санааны давуу хүчээр орлуулж эргэн тойрныхондоо өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх их хүчийг олж байдаг.
Удирдагчийн онцгой тэмдэг
1.Анхаарлын төв орших дуртай
2.Ямарваа нэг будлианд амархан татагддаг
3.Нийтийн үйл ажиллагаанд зохион байгуулах гол үүргийг хүлээх чадвартай
4.Yргэлж санаачлага гаргаж байдаг
5.Өөрт нь заахыг тэвчиж чаддаггүй, засаж залруулах дургүй
6.Нийтийн олон асуудлыг шийдэхэд өөртөө үүрэг хариуцлагыг хүлээдэг
7.Цаг үргэлж өөрийнхөөрөө байхыг хүсэж үргэлж маргалдаж, бүр жижиг зүйл дээр ч өөрийнхөө зөв гэдгийг нотолж байдаг.